• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-19 16:10:46    
Англид сурч байгаа оюутан Шио Лун

Хятадын Олон Улсын Радио

     Сvvлийн жилvvдэд Хятадад маш олон арван жилээ дvvргээгvй хvvхдvvд гадаадад очиж суралцаж байна. Тэднэр нь vе баргийн хvvхдийг бодвол нэн олон хэрэг явдалыг єнгрvvлж, нэн эрт томоожсон байдаг. Зарим хvн тэднийг бахархаж, зарим хvн тэдний тєлєє санаа зовдог. Юу гэсэн ч єд сєд нь бvрдээгvй эдгээр ангаахай харийн огторгуйд эрэлхэгээр нисч байгаа юм.

     Хятадын Гуандун нутагтай Шио Лун 17 настайдаа Англид ирж, их сургуулийн бэлтгэл ангид сурсан юм. Єнєє худалдааны дээд сургуулиас тєгсєх гэж банйа. Шио Лунгийн аав нь нутагтаа жинсэн хувцасны vйлдвэртэй, Тvvний Лондон дох єдєр дутмын гарз зардалыг хангаж чадна. Гэхдээ 4 жилийн харь нутгийн амьдралаар дамжиж, тэрээр тєсгсєєгvй байталаа гэрээсээ мєнгє авахаа больсон байна. Тэрээр хэлэхдээ, єєрєє худалдааны мэргэжлээр сурч байгаа учраас мєнгє олж чадах нь чухал юм. Суралцах явцдаа туршлага хурамтуулж, нутаг буцсаны дараа аавдаа туслах болно гэжээ.

     Шио лунгийн мєнгє олох арга гэвэл аавынхаа тусламжаар Англи хvний хэдэн єрєє байрыг тvрээсэлсэн байна. Энэ байшин нь сургуулиас маш ойрхон байрладаг болохоор тэрээр байшин дах 7 єрєєг хямд vнээр ангийн хvvхэддээ тvрээслvvлсэн байдаг. Иймэрхvv "бєєнєєр зарах болон жижиглэн худалдахыг уялдуулсан" арга барил нь тvvнийг жил бvр 1000 гаруй стерлингийн фунт орлоготой болгодог. Шио Лун хэлэхдээ, тэрээр анх Англид ирэхэд маш олон байр солиж єнгєрсєн, хvнд хууртагдсан удаа ч буй. Ийм болохоор сурагч хvнд ямар байр нь нэн тохлог байхыг сайн мэддэг. Єнєє тvvний амьжиргааны тєвшин жилээл жил дээшилж байна. Энэ байдалдаа маш сэтгэл ханамжтай гэжээ.

     Сэтгvvлч Шио Лунг сурвалжлахаар тvvний байранд ороход нэгэн байдлыг ажин олжээ. Тэрээр бvх унтлагын єрєєгєє бусдад тvрээслvvлээд єєрєє харин нэг давхарын зочны єрєєнд сууж байгаа юм. Англичууд ихэнхдээ зочны єрєєнд хvн суулгахыг зєвшєєрєхгvй байдаг. Тэдний зєвшєєрлийг олохын тулд Шио Лун гэрийн эзэнтэй олон удаа ярилцсан байна. Зочны єрєєг хоёр давхарын унтлагын єрєєтєй харьцуулбал чийгтэй мєртєлєє хvйтэн байдаг. Yvний дээр гал тогооны єрєє болон угаалгын єрєєтєй ойрхон байрлаж, vймээн шуугиан ихтэй бєгєєд хvмvvс орон гаран бvр энэ єрєєгєєр дайран явдаг.

     Нэг гэрийн эзэн болох нь тийм ч хялбархан явдал биш шvv дээ. Аахар шаахар явдал ерєєс тасардаггvй. Жишээлбэл хэний єрєєний гэрэл асахаа больсон, тvгээгvvрийн ус тасарсан, хэн хэн нийтээр хэрэглэх аягыг хагалсан, ямар хvн нvvх гэж байна гэх зэргээр олон олон явдал гардаг. Гэвч энэ бvхнийг Шио Лун ерєєс хайхуурахгvй юм шиг, тvvний хамгийн санаа зовдог нь зуны амралтад хvмvvс нутаг буцах явдал болно. Хvмvvс амралтаараа гадуур их явдаг учраас тал хувийн єрєє нь хоосон болдог. Ийнхvv Шио Лунгийн ашиг орлогыг шууд нєлєєлдєг юм. Байр тvрээслэх эрэсдэлийг хамгийн доод хэмжээ хvртэл хасагдуулахын тулд тэрээр бэлэн хоолны газарт vйлчлэгчийн ажил хийдэг. Долоо хоног бvрд хоёр хоног очдог. Сар бvр 300 стерлингийн фунт орлоготой юм. Нэг єдєр Шио Лун шинэ авсан дижидал гэрэл зургийн машнаа сэтгvvлчид vзvvлсэн байна. Энэ нь тvvний vйлчлэгч болж ажилласан мєнгєєрєє авсан юм. Боломжтой цагт Шио Лун гадаадад жуулчилж явдаг. Афины олимпийн vеэр Грекэд жуулчилсан нь тvvнд хамгийн гvн сэтгэгдэл vлдээжээ.

      Шио лунгийн хичээл хийх арга барил нь ч наймаа хийж байгаа юм шиг. Хоёр долоо хоногт єгvvллээ тушаахыг багшаас шаардахад тэрээр гурван хоногийн хугацаа л зарцуулдаг. Тэрээр хэлэхдээ, хамгийн бага хугацаа зарцуулж шалгалтад хир тэнцэх нь нэг номерын сонголт юм. Хэмнэсэн цагаараа єєр ажил хийж болно гэжээ. Шио Лунгийн ангийн хvvхдээс сонсоход тvvний хичээл тийм сайн биш юм. Гэвч тєгсєж чадах дунь бvгдээрээ итгэлтэй байгаа. Шио Лун харин сургуулиа дvvргээгээд нутаг буцаж бизнес эрхлэх юм чинь онц суралгатан болсоны хэрэг алга гэж тайван хэлж байлаа.