
Бээжинд болсон Солонгосын хойгийн цємийн асуудлаарх 6 талын 4-дэх хэлэлцээрийн 2-р шатны хурал 19-ний єдєр "6 талын 4-дэх хэлэлцээрийн хамтын мэдэгдэл" батлаад єндєрлєсєн байна. Хурлын дарга, Хятадын талын тєлєєлєгчдийн тэргvvн Y Давэй хаалтын vг хэлэхдээ: хамтын мэдэгдэл бол 6 талын хэлэлцээр эхэлсэн 2 жилийн турших хамгынчухал vе шатны чанартай ололт амжилт юм гэжээ.
Хамтын мэдэгдэлд, бvх цємийн зэвсэг болон єнєєгийн цємийн зэвсгийн тєлєвлєгєєгєє орхиж, "цємийн зэвсэг тvгээн дэлгэрvvлэхгvй байх хэрээ"-д эртхэн буцан нэгдэх бєгєєд ОУАЭХА-ын баталгаа хяналтын механизмд буцан орхоо БНАСАУ амалсан байна. Солонгосын хойгт АНУ цємийн зэвсэггvй, БНАСАУ-ыг цємийн зэвсэг буюу ертийн зэвсгээр дайрах санаа байхгvй гэж Америкийн тал нотолсон байна. Бусад талууд ч БНАСАУ-т аюулгvйн баталгаа болон мазут, цахилгаан эрчим хvний туслалцаа олгох бєгєєд тvvний эсрэг тависан олон тєрлийн хориг арга хэмжээгээ цуцалж, хэвийн харилцаа тогтооно гэж зєвшєєрсєн байна. 11-р сарын эхний 10 хоногт 6 талын 5-дэх хэлэлцээрийг хийхээр талууд зєвшєєрсєн байна.
Солонгосын хойгийн цємийн асуудлын 6 талын хэлэлцээр 2003 оны 8-р сард эхэлснээс хойш, Солонгосын хойгийг цємийн зэвсэггvй байлгах зорилтын тойронд явагдсаар ирсэн юм. Хэдvйгээр хэлэлцээрийн vйл явц хатуужилтай бєгєєд будлиантай байж, зvйл зvйлийн зєрчил, санал зєрєлдєєнтэй байсан боловч холбогдох талууд хvчин чармайлтаа орхиогvй, эцсийн бvлэгт єнєєдийн vр дvнд хvрсэн байна.
6 талын 4-дэх хэлэлцээр чухал ахиц хийсэн нь голцуу ийм хэдэн талаар илэрч байгаа юм. Тухайлбал:
Нэгд, Хойгийг цємийн зэвсэггvй байлгах зорилтоо талууд дахин нотолсон бєгєєд бодитой vйл ажиллагаа авахд бэлэн байгаагаа илэрхийлсэний байна. Энэ нь хойшдын 6 талын хэлэлцээрийн урагш ахихад vндэс суурь тавьж єгсєн байна.
Хоёрт, Солонгосын хойгийн цємийн асуудал гаарч мэдэх байдлаас зайласхиж, 6 талын хэлэлцээрийн механизмйин тогтоосон яриа хэлэлцээгээр маргааныг зохицуулах хандшыг цаашид эрчимжvvлсэн байна. 6 талын хэлэлцээр бол ажил хэрэгч, vр ашигтай бєгєєд талуудын итгэлцэлээ нэмэгдvvлж, санал зєрєлдєєнєє арилган, нийтлэг ойлголтоо єргєтгєж, хамтын ажиллагаагаа ахиулан, хамтын ашиг сонирхолоог хамгаалахад чухал боломж мєн гэснийг энэ vр дшн нь дахин харуулсан байна.
Гуравд, БНАСАУ-ыг зэвсгийн хvчээр халдан дайрах санаагvй гэж АНУ мэдэгдсэн бєгєєд БНАСАУ болон АНУ, БНАСАУ болон Япон хамтын мэдэгдэлийн vндэс дээр арга хэмжээ авч, хоёр талын харилцаагаа хэвийн болгоно гэж амалсан байна. Энэ бол Солонгосын хойг, тэрчлэн бvх зvvн ємнєд Азийн бvс нутгийн урт удаан энх тайван, тогтвортой байдлыг биелvvлэхийн идэвхтэй хvчин зvйл болно.
Yvнд дурдууштай зvйл гэвэл, тухайн хэргийн гол хоёр тал БНАСАУ болон АНУ хэлэлцээрт маш уян хатан байр суурь авсан явдал нь хамтын мэдэгдэл батлах чухал хvчин зvйл болсон юм. БНАСАУ болон АНУ-аас гадна бусад талууд ч хэлэлцээрийн урагштай явагдахад уйггvй хvчин чармайлт гаргасан байна. Хурлын зочлогч орон болсны хувиар Хятад улс идэвхтэй эедvvлэг хийж, талуудын саналыг нарийн хянамгай сонсч, олон удаа хамтын баримт бичгийн тєсєлд єєрчлєлт оруулсан байна гэж шинжээчид vзэж байна.
Мэдээж, Солонгосын хойгийн цємийн асуудал маш будлиантай болохоор бvрмєсєн зохицуулахад хатуужилтай явц хэрэгтэй юм. Хойшдын хэлэлцээрийн vйл явцад мєн маш олон бэрхшээлтэй асуудлууд тулгарч мэднэ. Талууд харилцан хvндэтгэх, эрх тэгш зєвшилцлєг хийх, ажил хэрэгч уян хатан байх зарчмыг vргэлжлэн баримталдаг л юм бол Солонгосын хойгийн цємийн асуудлыг тал бvрээр зохицуулах замаар vргэлжлэн урагшилж чадна гэдэгт хvмvvс итгэж байна. / Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав /
|