• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-20 17:51:55    
Гар утсаараа зурагтын программ сонирхох нь моод болов

Хятадын Олон Улсын Радио

     Орчин цагийн шинэ амьдралд гар утас нь хvн бvхний дандаа биедээ авч явдаг чухал хэрэгсэл болсон тєдийгvй шинжлэх ухаан техник нэн тvргэн хєгжхийн хэрээр одоо Хятад улсад гар утсаар телевизын программ сонирхох нь улмаар моод болж байна.

     Та бvхний сонсч байгаа бол Хятадын зарим гар утсан дээр гарч байгаа телевизын киноны бичлэг болно. Энэ нь "Болзоо" гэдэг Чэнь дv хотын "Шvтээн жvжиг"-ийн гар утсанд хийсэн телевизын кино юм. Тус жvжигт мотоцикл уралдуулагчийн гурвалжин хайрын vлгэрийг ярьсан байна. Бvх жvжиг нийт 25 минут vргэлжлэх бєгєєд 5 бvлгээс бvрэлдэж, бvлэг бvр 5 минут орчим байгаа юм байна.

     Зєвхєн гар утасны телевизын программыг нээн хєгжvvлэх ажил хийж байгаа Бээжингийн Лэ ши суртал нэвтрvvлгийн компани "Болзоо" жvжигт хєрєнгє оруулсан байна. Тус компанийн ерєнхий захирал ноён Лиv хун танилцуулж хэлэхдээ:

     "Болзоо" жvжгийн бvлэг бvрийг 5 минут орчмоор хийсэн нь гар утасны бодит байдлыг харгалзаж байгаа юм. Гар утас жижиг болохоор удаан харвал хvний нvдэнд халтай, иймээс бид бvлэг бvр нь ойролцоогоор 5 минvт байх нь гар утас хэрэглэгчдэд тохиромжтой байхаа гэж vзсэн юм гэжээ.

     Бээжингийн гадаад хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид жилладаг Ян шань хvvхэн єєрийн гар утсаараа "Болзоо" жvжгийг сонирхон vзсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Болзоо" нь уламжлалт телевизын киног бодвол цагийн талаар нэлээд охорхон, жvжгийн байдал нь нэлээд дєхємхєн байгаа боловч бvх жvжиг маш гоё болж, жvжигчид нь ч тун орчин vеийн байдалтай байгаа болохоор аятай сайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Yvнээс гадна, гар утсаар телевизын программ сонирхоход хамгийн гол нь тэрэг унаа, нисэх онгоц хєдєлхийг хvлээх ч юм уу зав чєлєєтэй байх vедээ цагийг талаар єнгєрvvлэхгvй байхад ашигтай санагдаж байна. Гар утсаа гаргамагц л телевизын программ сонирхож чадах болсон нь аж амьдарлын агуулгийг ч нэн баялаг сайхан болгож байна гэжээ.

    Америк, Япон, БНСУ болон Европын зарим орнууд бол аль хэзээнээс гар утсаараа телевизын программ vздэг болсон бєгєєд жирийн хvмvvсийн амьдралд ч зохих байр суурьтай болсон байна. Хятад улсад бол ноднин жилийн сvvлчээр сая эхэлж байгаа юм, Хятадын телевизын программ vзэж болдог гар утасны vнэ нь 5000 гаруй юаньд хvрч байна. Одоо энэ нь Хятадад шинэ сонин зvйл болж байгаа бєгєєд голцуу Бээжин, Шан хай, Гуан жєv зэрэг том том хотуудын залуус их хэргэлж, уг гар утсаараа телевизын кино vзэж байгаа тєдийгvй бас мэдээ мэдээлэл, цаг агаарын урьдчилсан мэдээ, MTV зэргийг хvлээн авч байна. Чиао ли гэдэг хvvхэн гар утсаараа MTV сонирхох дуртай ажээ. Тэрээр хэлэхдээ:

     Би хэзээ MTV-ын дууг сонсоё гэж бодвол тэр дороо тусгай бэлтгэсэн вэб сайт дээрээс аль дуртай дуугаа сонгоод буулгаад авчихаж болох юм, ингэх нь гар утасны орон зайг их хэмнэж чаддаг юм. Гар утсаар харах MTV-ын дvрс болон дуу нь чанарын талаар компьютер болон телевизд хvрэхгvй боловч гар утсыг ямагт биедээ авч явдаг болохоор хэзээ ч гэсэн MTV-ыг сонирхож болох юм, энэ нь дуу хєгжим сонсох дуртай надад маш дєхєм болж тун сонирхолтой санагдаж байна гэжээ.

     Yvнээс гадна, мэргэжлийн хvмvvсийн vзэж байгаагаар, ирээдvйд гар утасны vнэ ханш нь дахиж гар машинаар телевизын программ сонирхох ажил vйлсийн Хятад дахь хєгжлийг боогдуулах хvчин зvйл болохгvй юм байна. Бээжингийн Лэ ши суртал нэвтрvvлгийн компанийн ерєнхий захирал ноён Лиv хун энэ тухай задлан шинжилж хэлэхдээ:

     Хятадын гар утасны шинэчилэлтийн хурд маш тvргэн байгаа юм. Хоёр жилийн ємнє Хятадад єнгєт гар утас нь их vнэтэй мєртєє маш ховорхон зvйл байсан юм. Харин хоёрхон жилийн дараа видеокамерын дурантай єнгєт гар утас зах зээлд олширч vнэ ханш нь ч 2000 юань орчим байлаа. Иймээс хойшид дэлгэрvvлэн нэвтрvvлэх телевизын программ хvлээн авч болдог гар утасны vнэ нь буурахаас биш нэмэгдэхгvй юм. Алсдаа гар утсаар телевизы программ сонирхох нь Хятадын хvн ардын аж амьдарлын заншил болох болно гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/