Та хэрбэ марфон гvйлтэд сонирхолтой бол хэт хол гvйлтийн энэ тэмцээн нь танд эрэлхэг зоригийг илтгэсэн тэмцээн гэж санагдах нь гарцаагvй. 42.195 км-ийн хол зайн энэ тэмцээнд хvн тєрєлхтєн єєрийн биеийнхээ хэт сорилтыг удаа болгон давж байгаа нь гайхалтай юм. Тийм ч учраас марфон гvйлтэд орж байгаа тамирчин буюу хазуугаар нь зогсоод урай хасгирч байгаа vзэгчид гэсэнгvй урам зориг хєгжин ухайлж байдаг нь хачин биш. Энэ оны 10-р сард Хятадын нийслэл Бээжин хотод марфон гvйлтийн уралдаан болох гэж байгаа болохоор та энэ сайхан аз тохиолыг алдалгvйгээр тэмцээнд оролцохоор ирээрэй. Мянган оны тvvхтэй болсон эртний нийслэл Бээжин хотын vзэмжит сайхан гудамжны єнгє vзэмж нь марфон гvйлтийн тэмцээнд сонирхолтой найз нєхдєд мартагдашгvй сайхан сэтгэгдэл тєрvvлэх нь дамжиггvй гэдэгт би итгэж байна.
Хятад оронд зохиож байгаа олон улсын марфон гvйлтийн тэмцээндvvийн дотор Бээжингийн олон улсын марфон гvйлтийн тэмцээн нь хамгийн урт тvvхтэй, хамгийн єндєр тvвшинтэй тэмцээн болж байна. Бээжингийн олон улсын марфон гvйлтийн анхны тэмцээнийг 1981 онд хийлгэсэн юм. Тvvнээс хойш жил болгон нэг удаа марфон гvйлтийн тэмцээн зохиож ирсэн бєгєєд аажмаар дэлхийн нэртэй тэмцээн болон зохиогдож, жил болгон арван мянга гаружйы хvн Бээжингийн марфон гvйлтийн тэмцээнд оролцож ирсэн байна. Бээжингийн олон улсын марфон гvйлтийн тэмцээнийг олонхдоо жил болгоны 10-р сард хийж байдаг. Энэ оны тэмцээнийг 10-р сарын 16-нд хийхээр байна. 10-р сарын дундаар Бээжингийн цаг агаар сэрvvн тунгалаг, бороо хур багатай байдаг болохоор холын гvйлт хийхэд маш тохиромжтой юм.
Тэмцээний тєрєлд бvх зайн тэмцээн, хагас зайн тэмцээн, 10 км-ийн тэмцээн болон 5 км-ийн жижиг марфон гvйлтийн тэмцээн гэж дєрвєн зvйлээр хуваагдаж байдаг. Та єєрийнхєє биеийн байдлаа vндэслэн адил бус зайн тэмцээнд орж болох юм.
Тэмцээний гараагаа хотын тєв дундахь Бээжингийн Тиан ань мэнь талбайгаас авч, тэмцээний зай адилгvйгээс болж, адил бус газарт тєгсгєж байдаг. Хэрбээ бvх зайн тэмцээнд орсон байбал хотын зvvн бие болон умард биеийг туулан, хамаг эцэст хотын умард биеийн олимпын спортын тєвд хvрэх юм. Энэхvv шугам нь гадаадын ажил мэргэжлийн бус цєєн бус тамирчдад таалагдаж байна гэж Хятадын олон улсын жуулчлал компанийн зах зээлийн ажил хариуцсан захирал ноён Жан Шvє бидэнд хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:
Марфон гvйлтийн тэмцээний гарааг Бээжингийн Тиан ань мэнь талбайд гаргасан, тиан ань мэнь талбайн хойт талд нь Хааны ордон байрлаж байна. Хааны ордон бол Бээжинд ирсэн гадаадын жуулчдын хамаг тэргvvнд сонирхон жуулчилдаг газар гэж хэлж болох юм. Бас ч дэлхийд хамгаас том цар хэмжээтэй, хамгаас бvрэн бvтэн сайхан хадгалан хамгаалж байгаа эртний хааны ордны барилга болох юм. Аль эрт 1987 онд НYБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллага Бээжингийн хааны ордныг дэлхийн євийн жагсаалтад оруулсан юм гэжээ.
400 гаруй хавтгай дєрвєлжин метр талбайтай Тиан ань мэнь талбай бол Хятадын хамаг том талбай юм. Єргєн талбайн хойт талд Тиан ань мэнь асар байрлаж байна. 30 гаруй метр єндєр улаан єнгєт энэ асрыг манай тоололын 1420 онд байгуулсан юм. Энэ асар дээр дарга Мао Цзэ дvн шинэ хятад улсын байгуулагдсаныг тунхагласан бєгєєд Тиан ань мэнь асрын зураг нь БНХАУ-ын тєрийн сvлдийн гол бvрэлдэхvvн хэсэг болж байна.
Тиан ань мэнь асраар дотогш орвол даруй хааны ордонд хvрэх юм. Хааны ордныг мєн бор хот гэж нэрлэж байна. Энэ бол Мин, Чин хоёр гvрний хааны ордон байсан бєгєєд энэ ордонд нийт 24 хаан сууж байсан юм. Хятад загварын энэ ауга сvрлэг барилгад Хятадын эртний урлагийн ховор нандин бvтээлvvдийг дэлгэн тавьж байгаагаар Хятадын соёл урлагийн эрдэнийн сан болж байгаа юм.
Та хэрбээ тэмцээнд оролцох юм бол Тиан ань мэнь талбайгаас гарч, маш єргєн дардан замаар баруунш гvйх болно, энэ бол Бээжингийн алдарт Чан ань гудамж мєн.
Бvх зайн гvйлтэд оролцсон хvн тєгсгєлд хvрэх ойртох vе Жvн хуа мин зv юань буюу Хятадын vндэстний цэцэрлэгт хvрээлэнг єнгрєх юм.
50 гаруй га талбайтай Хятадын vндэстний хvрээлэнд Хятадын vндэстний цєєнхийн уламжлалт барилга, vндэстний зан vйлийг тєвлєрvvлэн харуулж байгаа юм. Бээжингийн олон улсын марфон гvйлтийн уралдаанд хоёр удаа оролцож єнгєрсєн Бээжингийн Биеийн Тамирын Их Сургуулийн багш Ли Юань шэн энэ vндэстний цэцэрлэгт хvрээлэнд маш сонирхолтой хvн юм. Тэрээр хэлэхдээ:
Тэмцээний тєгсгєлийн ойролцоох vндэстний цэцэрлэгт хvрээлэнд би маш сонирхолтой. Энгийн vед чєлєє цаг гарвал би єєрєє ч энд ирж сонирходог. Энд vндэстний цєєнхий барилга байхаас гадна дотоодын хамаг том барьмал, халуун бvсийн мод ургамал, уусагдмал агуй зэргийг сонирхож болох юм гэжээ.
Хятадын vндэстний цэцэрлэгт хvрээлэнгээр єнгрєєд тєдий л удахгvй тэмцээний тєгсгєлийн газар болон олимпын тєвд хvрч ирнэ. Дараа дараагийн Бээжингийн марфон гvйлтийн тэмцээнvvд нь 2008 оны Бээжингийн олимпын наадам ойртохын хэрээр улам ч утга агуулгатай болох нь гарцаагvй. Энэ тухай Хятадын олон улсын жуулчлалын ерєнхий компанийн зах зээлийн ажил хариуцсан орлогч захирал Гvє Вэнь бинь хэлэхдээ:
Бээжин хот 2008 оны олимпын наапмыг эрхлэх эрх олсоноос хойш, хотын замын байгуулалт болон спортын тоног тєхєєрємжийн байгуулалт тvргэн хурдаар хийгдэж байна. Ингэснээр жил болгоны олон улсын марфон гvйлтийн тэмцээнд нэн сахйан орчин ахуй буй болгон єгч, тэмцээнийг улам єрсєлдєх чанартай, улам эрчтэй болгох юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|