• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-20 18:26:59    
Еэвэн сарын баяр буюу намрын элбэг ургацын баяр

Хятадын Олон Улсын Радио

     Энэ оны аргын улиралын 9-р сарын 18-нд Хятадын билгийн улирлын 8-р сарын 15 тохиосон байна. Энэ бол Хятадын уламжлалт Еэвэн сарын баяр буюу намрын элбэг ургацын баяр байгаа юм. Еэвэн сарын баяр буюу намрын элбэг ургацын баяр бол Хятадын ард тvмний хаврын баяр буюу уламжлалт цагаан сарын баярын дараа л ордог хоёрдугаар том баяр юм.

     Хятадын уламжлалт улирлын тооллоор бол билгийн улиралын 8-р сар нь намрын дунд сар болох бєгєєд 15-н нь намрын дунд сарынхаа бас дунд нь таарах тул энэ баярыг бас намрын дунд сар буюу намрын хугасын баяр гэдэг. Энэ баярын хувьд бол олон нэр бий. Жишээлбэл: "найман сарын баяр", "найман сарын хурал" ч гэдэг. Энэ баярын ажиллагаа нь голцуу "сараар" сэдэвлэн явагддаг болохоор бас "саранд мєргєх баяр", "сарыг тахих баяр" ч гэдэг. Уламжлал яриагаар бол намрын дунд сарын 15-ны сар нь хамгийн тэргэл, хамгийн том, хамгийн тунгалаг гэлцдэг болохоор Хятадынхан тэргэл сарыг айл бvлээрээ бvрдэхийн бэлгэ тэмдэг болгож, дунд сарын баярыг "Туань юань же" буюу тэргэл баяр ч гэдэг юм.

     Энэ баярын vvсэж буй болсон тухайд иргэдийн дунд "Чан э саранд гарсан" нь гэдэг домог vлгэр уламжлагдсаар юм. Хятадын балар эртний vед ард иргэдийн тєлєє атаатан дайсныг устгаж байсан Хєv и гэдэг нэртэй баатар байжээ. Аз жаргалтай сайхан амьдарч байсан Хєv и болон Чан э нєхєр гэргий хоёул єтлєшгvй залуу vхэшгvй мєнхє байхыг хvсэж байсан болохоор Хєv и хатуу бэрх бvхнийг туулсаар явж, хурмаст тэнгэрийн хатанаас мєнхийн шидийг олох хувилгаан vрэл олсон байжээ. Хєv и-гийн шавь vvнийг нь олж мэдчихээд 8-р сарын 15-ны єдєр Хєv и-г эзгvй байхад хувилгаан vрлийг нь авана гэж Чан э-г айлгаж шахамдуулжээ. Чан э арга ядахдаа тэр хувилгаан vрлийг залгичихсан байлаа. Тэгсэн чинь Чан э-гийн бие тэр доороо утаа манан шиг хєнгєрч, тэнгэрт дэгдэн гарсан байлаа. Тvvнээс хойш Чан э саран ордны дагина болж, Хєv и хоёул нэг нь тэнгэрт нэг нь газарт байдаг болсон аж. Хєv и гэртээ хариад юу болсныг мэдээд эхнэрээ санан мєрєєдєж, хашаан дундаа ширээ засаж амтатан бvхнийг бэлтгэж, тэргэл саранд хандаж Чан э-д тахилга єргєсєн юм гэнэ. Нийт олон ч Хєv и Чан э хоёрыг их хvндэтгэдэг болохоор мєн дагалдан сарыг тахиж, тvvнээс хойш жил болгон ингэж тахилга vйлддэг байсны учир энэ нь яваандаа тогтмол баяр болсон юм гэнэ.

     Хэрэг дээрээ энэ баяр нь хамаг эртдээ Хятадын эртний сарыг тахидаг уламжлалаас vvсэлтэй аж. Хятадын эртний ном сударт тэмдэглэснээр "дунд сар" гэдэг vг 2000 гаруй жилийн ємнє буй болсон байв. Тэр vед хаадууд хавар нарыг тахиж, намар сарыг тахиж, таван тариа элбэг ургац авахыг даатгадаг байв. Сар хэрэв шvvдрийн усаа буулгахгvй, сарны дvvрч дундардгаар тариалах цаг хугацааг тоолдог байсан биш бол элбэг ургац авна гэж байхгvй гэж эртний хvмvvс vздэг байжээ. Бээжингийн "Юе тань" буюу сарны мандал гэдэг нэрт барилга бол даруй Мин улс﹙1368--1644﹚-ын хааны сарыг тахиж байсан газар юм. Хятадын иргэдийн дунд ч дунд сард сарыг тахидаг уламжлалтай байсан болохоор бишгvй олон газарт бvр "саранд мєргєх мандал", "саранд мєргєх тагт", "сарыг бараалах асар" гэх зэргийн барилгууд байсан аж. 7-р зууны Тан улсын vед энэ баярыг албан ёсоор тогтоосон бєгєєд уулын тахилга тайлгын тєв хичээнгvй байдлыг єєрчилж, баяр баясгалантайгаар сарыг сонирхох ажиллагаа болгосон байна.