• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-20 21:12:17    
Євєр Монголд буддын шашны ажил vйлс сайхан хєгжиж байна

Хятадын Олон Улсын Радио


Залсан гэгээн

     Хятадын Олон Улсы радиогийн сурвалжлагч О.Дарамбазар энэ оны 8-р сарын 10-ны єдєр Євєр Монголын Єєртєє Засах Районы тєв Хєх-хот орж, Хятадын Ардын Улс Тєрийн Зєвлєлдєх Зєвлєлийн арав дахь сонгуулийн Бvх Хятадын Хорооны гишvvн, Хятадын Буддын Шашны Нийгэмлэгийн байнгын зєвлєх, Євєр Монголын Єєртєє Засах Районы Буддын Шашны Нийгэмлэгийн дарга, Євєр Монголын Их Сургуулийн нэрт профессор, докторантын жолоодогч багш Залсан гэгээнийг тусгайлан сурвалжилж, Євєр Монголд буддын шашин дэлгэрсэн тvvх болон тvvний хєгжлийн єнєєгийн байдлын талаар ойлгосон юм. Профессор Залсан гэгээн эрдэм номын ажилд олон жил хvчин зvтгэлтэй ажиллаж, "Зvvн Юйгурчуудын хэлний баримт материал", "Зvvн Юйгурчуудын хэл ба Монгол хэл", "Монголын буддын шашны соёл" зэрэг эрдэм шинжилгээний тусгай зохиол дуурвин хэвлvvлж, бас "Арзайн чулуун агуйн уйгаржин монгол vсгийн бичээсийн судлал"-ыг бусадтай хамтран бичсэн байна. Монгол Тvвд хэлний сурвалж бичгийн харьцаа, дєрвєлжин бичгийн судлал зэрэг чиглэлээр тусгай судалгаа хийж, эрдэм шинжилгээний 40 шахам єгvvлэл нийтэлжээ.


Сурвалжлагч О.Дарамбазар Залсан гэгээнтэй хамт байгаа нь

     Сурвалжлагч: Гэгээн багш та урьдаар манай сонсогчдод єєрийн тухай товч танилцуулна уу?

     Залсан гэгээн: Миний нутаг бол Євєр Монголын Єєртєє Засах Районы Алшаа аймгийн зvvн хошуу, тєрсєн нутаг бол Ганьсv мужийн Тянжvгийн Тvвд Yндэстний Єєртєє Засах Сянь юм. Намайг 1 нас гаруйтай байхад Алшаагийн Шашныг Бадруулагч сvмийн гэгээнээр Аравдугаар дvрийн Банчиг богд тодолсон. Тэгээд Алшаад залагдаж ирээд, багадаа сvм хийдэд єсчээ. 5 настайдаа номын ширээнд сууж, тvвд бичиг, бурхны ном сурсан байна. 1958 онд бага сургуульд орж суралчжээ. "Соёлын хувьсгал"-аас ємнє, Дунд сургуулийг тєгсгєж, "Соёлын хувьсгал"-ын vед сэхээтэн залуугаар хєдєє бууж 5 жил хєдєлмєрлєжээ. 1973 онд Євєр Монголын Их Сургуульд ирж суралцаад тєгєснийхээ дараа, дахин Алшаадаа буцаж, Алшаагийн Улаан-мєчирт зохион бvтээх ажил хийсэн байлаа. 1978 онд Євєр Монголын Их Сургуулийн монгол хэл бичиг судлах газарт апирантаар шалгуулж ороод 3 жил суралцаж тєгєснийхээ дараа, уг сургуульд vлдэн ажилласан. Энэ хугацаанд би Японы Токиогийн Гадаад Хэлний Их Сургуульд 1 жил хагас мэргэжил дээшлvvлж суралцав.

     "Соёлын хувьсгал"-ын дунд манай сvм хийд, ард ирэдийн шишин шvтлэг эвдлэгт учирсан боловч, "Соёлын хувьсгал"-ын дараа, ялангуяа намын 11-р удаагийн 3-р бvгд хурлаас хойш, шашин суртхууны тухай бодлогыг дахиж найдваржуулан, сvм хийдийг сэргээн байгуулж эхэлсэн юм. Тэр vед би аспирантаар суралцаж байхдаа манай тэр сvмийг сэргээж байгуулах ажилд оролцжээ. Тvvнээс хойш би жил болгонд тэнд очдог болсон юм. Манай тэр сvм 80-аад оноос эхэлж сэргээгдэж, одоо уг сvмийн барилга, лам хуврагийн сууж суралцаж байгаа байдал бvр их сайн байна. Би єнєє нэг талаар их сургуулийн заан сургалт болон эрдэм шинжилгээний ажилд оролцож, нєгєє талаар зав чєлєєгєєрєє шашны ажиллагаанд оролцож байна.

    Сурвалжлагч: Гэгээн багш та буддын шашны vйл ажиллагаанд байнга оролцож, мєн энэ талын эрдэм шинжилгээний ажлыг олон жил хийж ирсэн хvний хувьд, Євєр Монголд буддын шашин дэлгэрсэн тvvх, тvvний хєгжлийн єнєєгийн байдлыг хэрхэн vзэж vнэлж байна вэ?

     Залсан гэгээн: Монгол оронд шашин дэлгэрсэн тvvх маш урт юм. Тvвдээр бичигдсэн шашны тvvхийн ном зохиолд бичснээр, бараг Чингис хааны vед Монголчууд Тvвдийн дээд давхаргын лам нартай єглєгийн эзэн тахилын орны харилцаатай болсон байжээ. Тэр vеэс эхлээд Монгол vндэстэн бурхны шашинд орж, бурхны шашныг шvтэх болсон байна. Одоо гэхэд 1000 шахам жилийн тvvхийг єнгєрєгєєд, бурхны шашин Монгол оронд ихээр дэлгэрчээ. Бурхны шашин Монгол оронд дэлгэрэхдээ, тэр vед Энэтхэг, Тvвд оронд vvсч хєгжєєд нэлээд боловсронгуй болоод болсон "Таван мэргэжихийн орон" хэмээх эрдэм номын цоморлогийг Монгол оронд шашинтай хамт уламжлан авч ирсэн юм. Энэ нь Монгол vндэстний тvvх, уран зохиол, хэл шинжлэл, гvн ухаан, сvсэг бишрэл, vндэстний зан суртал зэрэгт гvнзгий нєлєє vзvvлэв. Эдгээр нь Монгол vндэстний соёлын хєгжилд нааштай vvрэг гvйцэтгэсэн гэж би vзэж байна. Yvний хамт, Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн явдал нь Монгол vндэстний амьтныг энэрдэг, хvнд тусладаг, єр цагаан сэтгэл, сайхан зан зханшлын бvрэлдэхэд оюун санааны удирдамж тулгуур болсон юм. Ингээд Монгол оронд хэдэн мянган сvм хийд бий болж, лам хувраг их олон байсан. Гэдийгээр "Соёлын хувьсгал"-ын дунд их хохиролд учирсан боловч, намын шашин суртхууны тухай бодлого дахиж сэргээн хэрэгжсний дараагаар, Євєр Монголын бурхны шашны єнєєгийн байдлыг авч vзвэл, ард иргэдийн шашин шvтэх эрх чєлєє бvрэн баталгаатай болж, тvvхэн сурважтай нэртэй сvм хийд бvхнээрээ тєлєвлєгєєтэйгээр сэргээгдэж, буддын шашны олон талын байгуулалт нь нам засгийн их хэмээний халамж харгалзлалыг хvртэж байна. Бидний одоогийн гол ажил бол єєрийн бvтээн байгуулалт, эрдэм чадвартай хvмvvсийг бэлтгэн хvмvvжvvлэх байгуулалт, мэргэжил дээшлvvлэх байгуулалтаа улам сайн хийх явдал юм.

     Сурвалжлагч: Эрт дээр vед ард ирэд соёлоор маш доор байсан боловч, лам хуврагууд маш их соёлжсон хvмvvс байж, одоогийн доктор, профессор шиг ийм эрдэмтэй улсууд байсан. Ялангуяа оточ нарын зонхилох нь лам хуврагууд байлаа. Тухайн vед тэд Монголын нийгэм, соёлд маш их нєлєє vзvvлсэн юм. Одоо гэхэд нийгэм, соёл єнгєрснийхтэй адилгvй болж, маш их хєгжсєн байна. Ийм байдалд шашны солёлоос монгол соёолд ямар нєлєє vзvvлж байна гэж багш та vзэж байгаа вэ?

     Залсан гэгээн: Сая би хэлж єнгєрсєн, шашны соёол Монгол vндэстний тvvхэн хєгжилд маш их нааштай vvрэг гvйцэтгэсэн, Монгол vндэстний соёлын хєгжил нь шашны хєгжил, тvvний нєлєєнєєс салшгvй холбоотой байсан юм. Гэхэд одоо бол тэр vеийн тvvхэн байдалтай адилгvй болж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эм эмнэлэг зэрэг салбар бvр ихээр хєгжиж байна. Шашны нєлєє нь тvvхэн хєгжлийн vйл явцад уусан шингэсэн байгаа юм. Энэтхэг, Тvвдээс уламжлан ирсэн "Таван мэргжихийн орон" хэмээх зэрэг номуудын цомордогт єгvvлсэн зvйлс нь манай нэг уламжлал болох тєдийгvй бас Монгол vндэстний соёлын євийн чухал нэг бvрэлдэхvvн хэсэг болдог юм. Yvнийг улам цаашид бадруулж, тvvний идавхтай талыг цаашид ойлгож авах, ашиглах зэрэг талын vvрэг бас маш их байна. Тэдгээр нь єнєє гэхэд тvvхэн vvргээ биелvvлээд хэрэггvй болчихсон зvйл биш юм. Шашны талаар авч vзвэл, єнєєдєр бол шашин устах цаг vе биш, одоогийн нийгмийн хєгжлийн байдал нь шашин устах цаг хугацаанд ороогоогvй байна. Ард иргэдийн дунд сvсэг бишрэлтэй шvтэгчид их олон байна. Ийм учраас шашин нь манай улс орон, vндэстний соёл, эдийн засаг зэрэг олон талын бvтээн байгуулалтын явцад цаашид мєн идэвхтэй vvрэг гvйцэтгэх шаардлагатай, гvvцэтгэж ч чадах юм гэдэгт би итгэж байна. "Оюуны боловсон" болон "Эдийн боловсон" гэх хоёр боловсны байгуулалтын дунд шашны номлолын талаар одоогийн нийгэмтэй зохицсон шинэ тайлбар хийж, тvvний нааштай vvргийг нь бvрэн бадруулах талаар хийх ажил их байна. /О.Дарамбазар редакторлов/