• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-21 17:42:51    
Эмнэлгийн баталгааны шинэ дvрэм хэрэгжлээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зарим хєдєє тосгонд одоо ємч хоршсон шинэ эмнэлгийн дvрмийг туршин хэрэгжvvлж байна.

    Y Жюнь жан бол Хятадын Гирин мужийн Гvн Жvлинь хотын тариачин юм, Тэрээр нэг удаагийн осолд єртєн хvзvvний ясаа ноцтой гэмтээсэн байлаа. Тvvний эхнэр Чиу я жэнь сурвалжлагчид хэлэхдээ,
Бид ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдсаны ачаар, эм эмнэлгийн их зардалын дарамтаас зайласхийж чадлаа. Ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдаж зохих мєнгєє тєлєх нь ийм их vр ашигтай болхыг ерєєс бодож олоогvй байсан юм. Эхэлж ємч хоршсон эмнэлэгт зохих мєнгє тєлєх талаар vзэл танилт тєдийл єндєр биш байсан, нєхрєє ийм осолд орно ч гэж бодоогvй юм. Энэ удаа ємч хоршсон эмнэлгийн сангаас надад 3000 гаруй юаний нєхвєр олгосон байна, хэрвээ ийм нєхвєр єгєєгvй юм бол бид зээлхээс єєр аргагvй болно, зээллээ ч гэсэн тєлхийн хvнд дарамтад орох болно гэжээ.

     Одоо Y Жюньжангийн адил ийм ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдсаны ачаар тvvний vр ашгийг хvртэж байгаа тариачин Гирин мужид явах тусмаа улам олон болж байна. Энэ дvрмийн бодитой агуулга нь гэвэл, сайн дураасаа дvрэмд хамрагдаж байгаа тариачин болгон жил бvр 10 юань тєлєх бєгєєд vvний зэрэгцээ засгийн газраас дvрэмд хамрагдсан тариачин болгонд 20 юаний нєхвєр олгодог байна. Эдгээр мєнгє тєгрєгєє нийлvvлж ємч хоршсон эмнэлгийн сан болгоод орон нутгийнхаа банкт тусгай данс нээн хадгалуулдаг. Хэрвээ ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдсан тариачин євчин хvрвэл орон нутгийнхаа тогтсон эмнэлэгт эмчлvvлсэнийхээ дараа, ємч хоршсон эмнэлгийн гэрчилгээгээ аваад эмнэлгийн зардалын зарим хэсгийг нь зарлагадуулж болдог юм.

     Гvн Жvлинь хотын Эрvvл Мэндийн Газрын дарга ноён Ли Сяочунь танилцуулж хэлэхдээ, Манай Эрvvл Мэндийн Газар, vндсэн нєхцєл бололцоо сайнтай, техник мэргэжлийн тvвшин єндєр хотын хэмжээний эм эмнэлгийн 8 байгууллага болон гацаа суурингийн 22 эмнэлгийн хороотой хамтаар ємч хоршсон эмнэлгийн шинэ нэр заасан байгvvллага болсон байна. Гацаа суурингийн эмнэлгийн хороог буйд бєглvv хєдєє тосгонд эм эмнэлгийн цэг байгуулж, долоон хоног бvрдээ эмнэлгийн цэгтээ 2 удаа очиж тариачин ардад vйлчилж байхыг шаардаж байгаа юм.

     Гvн Жvлинь хот бас сахилга бат шалгах, хяналт байцаалт, банк санхvv зэрэг байгууллагын холбогдох хариуцлагатай хvнээр бvрэлдсэн хяналт удирдлагын комисс байгуулж, сангийн мєнгийг хэргэлж байгаа байдалд тогтмол хугацаатайгаар хяналт шалгалт хийдэг байна. Одоогийн байдлаар, Гун Жулинь хотын 80%-ын тариачин ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдаад байна.

     Хятадын бий бvхий мужид, Гирин мужийн адил ийм шинэ мягийн ємч хоршсон эмнэлгийн дvрмийг бvгдээрээ туршин хэрэгжvvлж байна. Туршин хэрэгжvvлж байгаа Сяны 300 гаруй байгаа бєгєєд 70 сая гаруй хvн, шинэ маягий ємч хоршсон эмнэлгийн дvрэмд хамрагдсан байна. Хятадын Эрvvл Мэндийн Яамны орлогч сайд ноён Жv Чиншэн хэлэхдээ:

     Шинэ маягийн ємч хоршсон эмнэлгийн дvрмийн хяналт удирдлага, механизм хэрэгжхийн хирээр туршилтын районы тариачдын євчин vзvvлэх байдал сайжирч, эмнэлгийн зардлын дарамт нь хєнгєрсєн байна гэжээ.

     Хойшд Хятад улс туршилтын цэгийн тєслєє цэгцлэн сайжруулж, тариачдын ашиг хvртэх хэмжээг улмаар дээшлvvлж, vvний зэрэгцээ, ємч хоршсон эмнэлгийн дvрмийг єргєн хэмжээнд хэрэгжvvлж, тогтоолын дагуу 2010 он гэхэд, Шинэ маягийн ємч хоршсон эмнэлгийн дvрмээ vндсэнд нь Хятад улсын бий бvхий хєдєє тосгонд хэрэгжvvлэх болно, тэр vед тариачдын євчин vзvvлэхдээ бэрхшээлтэй байсан асуудал тууштай зохицуулагдах болно. /Л.Буянтогтох орчуулав/