• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-22 20:18:48    
Дурлалын шивнээ

Хятадын Олон Улсын Радио

     Гал залуу насан даа Гялалзаж яваа оюутан ахуй цагийн хайр дурлал гэгч амьдарлын энэхvv єртєєг тойрч биш, дайрч л гарах учиртай. Солонго долоон єнгєєр татдаг байхад дурлал харин далан єнгєєр солонгордог аж. Аль нэгэн хар хvvгийн дурлалын оч гийсэн харц тvvнийг тєєнєж байхыг андах биш, гэвч тэр нvд, сэтгэл хоёрыг нь гомдоох учир зєндєє. Оюутаны амьдрал шинэ дугаараар та бvхэн Бээжинд сурч байгаа тєгсєх ангийн гурван оюутан охины хайр дурлалынх нь нууцхан шивнээг та бvхэндээ танилцуулья. 

     Тєгсєх ангийн оюутан болсоны хувьд хичээл сурлага их хєнгєрч, нэг долоо хоногт зургаахан цагийн хичээлтэй л байна. Гэвч оюутанууд энэхvv цагаа талгаар vрэхгvй харин маш зохистой ашиглаж бий. Зарим нь Магистар шалгахаар бэлтгэж байхад зарим нь харин єєрийн санаанд таарсан ажил хайж явна. Оюутанууд маань ингэж єєр єєрсдийнхєє хvсэл тэмvvллээр яарч байдаг аж. Тэгэхэд найз залуугvй охидууд ганцаардалын зовлонд сэм унан, хайр дурлалын халуун илчинд буувэйлэгдэн жаргалтай яваа хосуудыг харахаас атаач сэтгэл єєрийн эрхгvй булгилах зvрхийг нь хєнддєг нь vнэнтэй. Миний сурвалжилаганд орж буй гурван охин бvгд найз залуугvй яваа аж.

     Эрдэнэгоо гэгч хєдєєгєєс ирсэн борхон царайтай, цагаан сэтгэлтэй хєєрхєн охин. Анги нь 14 залуутай гэнээ, харамсалтай нь тэдгээрийн дотроос нэг ч тоочихоор хархvv байхгvй байна гээд инээхэд нь царай нь vл мэдэг улайж байсан. Охидын дурлал гэгч даанч далд нууцгай байдаг сэн. Тэр ичимтгэй инээдэнд нь аль нэгэн залуугаа сэм тоож, мєрєєдєн дурсах сэтгэлгийнх нь єнгє тодрох ч шиг. Тvvнд тоогдох хархvv бол юуны ємнє ёс мурал сайтай байх, Дараалбал зоригтой мєртєє хариуцлагатай байх хэрэгтэй гэнэ. Тэрээр єєрийн тоох хvнээ олбол яавч алдахгvй гэж их шийдэгий ярьж байсан.

     Євєр монголын хєх хотод нутагтай Урлаг гэдэг охин хайр дурлалын vнэ цэнийг их чухалчилж байсан. Хэрвээ дурлалдаа согтуураад бусад зvvйлийг хайхрахгvй, жаргаж явахийг л бодбол дурлалдаа хєвєх биш живнэ, хэрвээ бие биеээ сэтгэлдээ багтаан гал халуун хайраараа амьдралд тулгарах хатуу бэрхийг туулж явбал сая жинхэнэ жаргалыг эдлэх юм гэнэ. Тэр єєрєє сэтгэлд таалагдсан найз залуу олоогvй нь их сургуулийн хугацаандахь хамгийн харамсалтай санагдсан зvйл болно гэж ярих vе тvvний мойл хар нvдн хрц нь эртхэн найзтай болохыг хvссэн сэтгэлийг илтгэж байлаа. Гэртээ харих болгон аав ээж нь ч их сандарч "Хvний хvvхэд бvр найзтай болсон байтал миний охин яагаад эдvй болтол олохгvй байна бvй" гээд санааширч байгаа гэнэ. Тийм болохоор Урлаг охин ч санаанд таарсан найз залуутай болоод юуны ємнє ээж аавдаа золгуулж, биед хvрсэн хиныхоо найзтай болохыг харах гэж яарсан ээж аавыгаа баясгах юм гэнэ.

     Шилийн голд нутагтай Алтанхуар гэдэг єндєрхєн биетэй хєрслєг бор царайтай хєєрхєн охин бас єєрийн учралаа ярьсан билээ.Тэр уул нь найз хархvvтай байсан бєгєєд долоо найман жил сайхан vеэрхэсэн аж. Гэвч амьдарлын энхэл донхол замыг элээж явахын хооронд санаанд оромгvй тохиолдоор холдоцгоосон байна. Найз хархvv нь аравдугаар ангиа тєгсєєд их сургуульд орж чадаагvй учраас олон зvvйлийн шалтгаанаас болж энэ хоёрын дурлал тєгсгєлийн цэгээ тавьсан аж. Алтанхуар энэхvv сэтгэл єрєвдєм учраа ярих vе их догдолж байсан, тэрээр ярихдаа:

     Анхны хайр нь бvтээгvйгээс болж их зовж гуниж байсан ч амьдарлын олон ёс учирыг ухаарч ямар ч бэрхшээл тулгарсан, зоригтойгоор давж ялах зориг орсон гэлээ.

     Оюутан охидын дурлал гэгч ийм л єєр єєрийн сэтгэлийн далдхан онцлоготой байдаг аж….