• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-22 20:27:54    
Цэрэнлхам

Хятадын Олон Улсын Радио

     Тvвдийн Шань нань районы Найдун сияний жирийн нэгэн иргэний орон сууцын эзэгтэй 79-тай єндєр настан Цэрэнлхам єглєє эрт босонгуутаа хvрээ хашаагаа цэвэрлэн, цэцэг модоо услан, нохойгоо хооллож, маш яаралтай байдаг. Хэдийгээр дал гарсан ч цог золбоотой, алхаж гишгэх нь дорвилог идрvvн байж, ажил хийхийнхээ дагуу ая дуугаа хангинуулж явдаг байна.

     Дєч гаруй жилийн ємнєх хуучин Тvвдэд сая олон хамжилгийн дундах ээж ааваас єнчирсєн охин хамжилга байлаа гэж тvvнийг хэн санах билээ. Одоо тэр ая дуугаа хангинуулан аз жаргалтай амьдарч байна. Бас ТЄЗР-ны АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхоэгчийн тушаалд ажиллаж байсан юм.

     1926 онд Цэрэнлхам Тvвдийн Лунз сияний нэгэн vхрийн хашаанд мэндэлсэн юм. Эх эцэг нь бvр хамжилга болохоор Цэрэнлхам ч хvний ертєнцєд ирсэн тэр єдрєєсєє єдрийн нар харахгvй боол болсон юм. Єдєр нь ээжийнхээ нураанд наалдан, хар ажлын газар хvрч, орой vдэш болоход нэг гэрийн гурвуулаа сvмийн гаднах vхрийн хашаанд хоргодон хэвтнэ. Хамжилгийн эзэн тэдэнд єл залгах хирийн л замба єгдєг болохоор урт хугацааны турш шим тэжээл муутай болж, арьс яс л vлдээд, зургаан нас хvрэнгvvт эзнийхээ хэл мэддэг адгуус шиг зарц болж, хал там бvхнийг амсаж эхэлсэн юм.

     Цэрэнлхамыг 12 настай байсан тэр жилд эзэн нь нас барж, эзнийх нь эхнэр Цэрэнлхамын аав ээжийг худалдаад, єєрийг нь бусад идэр залуу хамжилга нарын хамт дагуулан, 200 км алс дахь єєр нэгэн эдлэн газарт нvvн очиж амьдарсан байлаа. Yvнээс хойш Цэрэнлхам аав эжээсээ vvрд хагацан салсан байна.

    " Ойлон давалгаалсан гол мєрєн нь єндєр уулын эхээсээ салдаггvй, олон сvргээсээ салсан хурга ишиг, єдєржин шєнжин эхээ эрэн майлдаг" гэж Тvвдийн зйш цэцэн vгэнд байдаг юм. Цэрэнлхам хэлэхдээ:

     Арван хоёртой тэр жил би єєрийн гэрээсээ салсанаас хойш, аав ээжтэйгээ тахиж золгоогvй гэлээ. Ингэж ярихтайгаа зэрэг тvvний хацраар халуун нулмис єєрийн эрхгvй мэлтэгнэж байлаа. Хамжилгийн эзний эдлэн газарт тэр єдєртєє vхэр хариулан, єглєє орой vнээ сааж, цай буцалган, утас ээрэн, єдєр болгон vхэр мал шиг vдшийн бєрєй болтол хар ажил хийгээд, хэтхэн ємх замбаа олох буюу заримдаа хар хортой зодогдон єлєн хоосон хондог байлаа. Цэрэнлхам єдєр болгон vнэн сэтгэлээр бурхан сахиулсанд хувь заяагаа даатгаж ирсэн боловч, тvvний хувь заяа мєн л балар харангуй хэвээр байсан юм

     1959 онд хятад улс Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийж, Тvвд энх тайвангаар чєлєєлєгдсєнєєс хойших найман жилд уул хэвээрээ хэрэгжигдэж ирсэн хамжилгийн байгуулал усатгагдсан байна. Ингэснээр 33-тай Цэрэнлхам анх удаа гурван хонь, нэг vнээ болон 0.4 гаа газар тариа хуваан олж, хамжилгийн хvлээсээс тууштай мултарч, эрх чєлєєт иргэн болсон байна.

     Єнгєрсєнд єєрийнхєє гуч гаруй жил хамжилгийн боол баясан хатуу бэрх амьдралаа эргэн vзэх бvр Цэрэнлхам шинэ амьдралаа аш нандигнан хайрлаж явдаг юм. 1961 онд тэрээр Тvвдэд анхны ядуучуудын хамжилцах дугуйлан байгуулсан юм. Цэрэнлхам эргэн vзэж хэлэхдээ:

     Тухайн vе манай тосгонд, єнгєрсєндєє хамжилгийн эзэнд аар саар ажил хийж єгдєг 11 єрх боол байсан юм. Бид тариан ажил хийгээгvй болохоор vйлдвэрлэлийн мэргэжилгvй, маш цєєн тооны vйлдвэрлэлийн багаз хэрэгсэлтэй байсан. Тийм болохоор бусад тариачны дугуйлан биднийг авах дургvй. Тэгээд би єнгєрсєний эдгээр боолчуудыг зохион байгуулж, єєрийн хvчиндээ тvшиглэн vйлдвэрлэлээ сайн хийе гэж зориг шуудсан юм гэжээ.

     Тэрхvv жилдээ Цэрэнлхам олноо дагуулан хєх тариа тарих туршлагыг хичээнгvй сурч, хєх тарианы сайн сортыг хамаг тэргvvнд нэвтрvvлэн тарьж, мєн олноо дагуулан суваг малтан далан байгуулсан байна. Ингэж хатуужилтай ажилласны дvнд тэдний дугуйлан нь элбэг ургац авч, мєн Тvвдэд алдартай тариачдын эдийн засгийн хамтын ажиллагааны хэсэг болсон байна. Сvvлээр нь Цэрэнлхам бас Бээжинд ирж, дарга Мао Цзэ дvн зэрэг Хятадын удирдагчдын хvлээн авалтад оролцсон юм.

     Єнгєрєгч зууны дал наяад оны vеэр Цэрэнлхам БХАТИХ-ын дипутатаар хоёр удаа сонгогдож, мєн ТЄЗР-ны АТИХ-ын байнгын хорооны орлогч даргын тушаалд ажилласан юм. Тэрээр орлогч сайдын хэмжээний тушаалд ажиллаж байсан ч дарлагдан мєлжигдэж байсан хамжилга байсан тvvхээ тэр ер мартдаггvй. Ямар ажил хийсэн ч эелдэг дотноор ард олонтой харьцаж, хvн ардынхаа зовлон зvдvvрт анхаарал хандуулан, ажилч хєдєлмєрч зан дадгаалаа хэвээр байлгаж ирсэн юм. 1983 онд 57-тай Цэрэнлхам намын уриалгаар насны амралтаа авч, тэтгэвэрт гарсан байна.

     Энэ бол Цэрэнлхамын хамгаас дуулах дуртай " коммунист нам байхгvй бол шинэ Хятад улс байж чадахгvй" гэсэн дуу болно. Тэрээр энэ дууг vргэлж дуулан, шинэ амьдралаа нандигнан явдаг байна. Цэрэнлхам хэлэхдээ: Хятадын коммунист нам намайг хамжилгийн гаслант амьдралаас авран гаргасан ачийг би хэзээ чмартахгvй. Тvvнээс хойш би 50 жил аз жаргалтай амьдарлаа. Энэ насандаа би харамсах зvйл алга. Амьд мэнд байсан цагтаа нийгэмд тус хийхийг л хvсч байна гэжээ.