• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-22 20:32:54    
БНХАУ

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгээр: бараг 9 сая 600 мянган хавтгай дєрвєлжин километр.

     Хvн ам: Нэг тэрбум 292 сая 270 мянга \2003 оныг дуустлах байдлаар\. Тvvний дотор хот суурины хvн ам 523 сая 760 мянга байж, 40,53 хувийг эзэлж байв. Хєдєє нутгийн хvн ам 768 сая 510 мянга байж, 59,47 хувийг эзэлж байв. Эрэгтэй хvн ам 665 сая 560 мянга байж, 51,50 хувийг эзэлж, эмэгтэй хvн ам нь 626 сая 710 мянга байж, 48,50 хувийг эзэлж байв. 0 – 14 насны хvн ам 285 сая 590 мянга байж, нийт хvн амын 22,1 хувийг эзэлж байв. 15 – 64 наны хvн ам 909 сая 760 мянга байж, нийт хvн амын 70,4 хувийг эзэлж байв. 65 – аас дээш насны хvн ам 96 сая 920 мянга байж, нийт хvн амын 7,5 хувийг эзэлж байв. 2003 онд нийт 15 сая 990 мянган хvvхэд тєрж, тєрєлтийн хэмжээ мянганы 12,41 хувь байв. 8 сая 250 мянган хvн нас барж, нас баралтын хэмжээ мянганы 6,40 хувь байв. 2003 онд хvн амын цэвэр єсєлт 7 сая 740 мянга байж, аяндааны єсєлтийн хэмжээ мянганы 6,01 хувь байлаа.

     Нийслэл: Бээжин, байнгын хvн ам 14 сая 560 мянга \2003 оныг дуустлах байдлаар\.

     Yндэстэн ястан: Нийт 56 vндэстэнтнй, тvvний дотор Хань vндэстэн нийт хvн амын 92 хувийг эзэлж байна. 55 vндэстний цєєнх бол Жуан, Манж, Хотон, Мяо, Уйгар, И, Тvжя, Монгол, Тvвд, Бv-и, Дvн, Яо, Солонгос, Бай, Хани, Казак, Ли, Дай, Шэ, Лисv, Гэлао, Лагv, Дvншян, Ва, Шvй, Наши, Чян, Тv, Шивээ, Киркиз, Мєлао, Дагуур, Жинпє, Сала, Бvлан, Маонань, Тажик, Пvми, Ачан, Нv, Эвэнк, Жин, Жинє, Дэ-ан, Yзбек, Орос, Юйгv, Бао-ан, Мэнба, Орцон, Дvлvн, Татар, Хэжэ, Гаошань, Лєба зэрэг байна. Yvнээс гадна тодорхойлж чадаагvй хэсэг vндэстэн ч бий. Хятад хэл бол албаны хэл юм.

     Шашин: олон шашинтай орон, голцуу Буддын шашин, Бомбын шашин, Исламын шашин, Католиг шашин, Христосын шашин бий. Бvрэн бус бvртгэлээс vзвэл, 100 сяа гаруй сvсэгтэн байж, шашны vйл ажиллага хийдэг газар 100 мянга гаруй, Хятадын хэмжээний болон орон нутгийн шашны байгууллага 3000 гаруй, шашны их дээд сургууль 74 байна. Шашин шvтэлгийн эрх чєлєєтєй байх, шашны хэвийн vйл ажиллагааг баталгаажуулах бол ХКН болон Хятадын засгийн газрын шашны асуудалд авч байгаа vндэсэн бодлого юм. \ М.Цэцэн бэлтгэв\