• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-22 20:42:53    
Гурилтай шєл буюу "Мянь тяо"

Хятадын Олон Улсын Радио

     Гурилтай шєл буюу "Мянь тяо" бол Хятадын гурилаар хийсэн хоолны нэг том бvрэлдэхvvн хэсэг нь болж байгаа юм. Гурилтай шєл буюу "Мянь тяо"-г ємнєд умард нутгийн гэсэнгvй, онцгойлон умард нутгийнхны байнга идэх дуртай хоолны нэг нь гэж хэлж болох юм. Ондоо ондоо нутгйин, адил бус давхаргын хvмvvст энэ хоол таалагдсаар ирснийн учир нь гэвэл, энэ хоол нь амархан амт ордог бєгєєд олон янзаар хийж болдогт байгаа юм. Yvнээс гадна гурилтай шєл нь шингэхэд хялбар, бусад тєрлийн хоолыг бодвол зажилах залгихад бvр ч амархан байдаг болохоор, єндєр настад, нялах хvvхэд болон євчтєй хvнд нэн ч тохиромжтой болох нь гарцаагvй. Тvvний бас нэг онцлог нь тvргэн бєгєєд ажил багатай байж, хєдєлмєр болон цаг хэмнэдэг байна. Гурилтай шєл буюу "Мянь тяо"-г чанах, хуурах, хvйтэн хоол болгож хийж болдог байна. Холиж хийх эд зvйлийн тєрєл зvйл нь олон гэсэн ялгаагvй, хvмvvс бvр л єєрийн дур сонирхол, хэрэгцээ нєхцєл боломжоо vндэслэн байж хийж болдог байна.

     Одоо таньд Хятадчууд, тэр тусмаа Бээжинчvvдийн идэх дуртай "Жа Жан мян" гэдэг хоолыг танилцуулья.

    "Жа Жан мян" Материал: Цагаан гурил 300 грамм, арисгvй гахайн алаг мах 150 грамм, амт оруулагч Тянь Мянь жан 60 грамм, тунгалаг шєл 80 грамм, Саримсны нялх эш 50 грамм, Хуа жао 3-5 ширхэг, Наран цэцгийн тос 50 грамм, Єндєг 1 ширхэг, Чин цай 50 грамм, шингэн Дянь фэнь 20 грамм, Сонгино болон Гаа тус бvр 20 грамм, Давс, Вэй жин, Хv жяогийн нунтгаас тус бvр бага хэмжээний бэлтгэнэ.

     Хийх арга: 1-рт, Цагаан гурилаа 150 грамм 45 хэм орчмын бvлээн усаар зуурахад зэхэж, єндгєє гурил дотор нь дэлсч гурилтайгаа нухаж зуураад, гурилаа 15 минут нийцvvлнэ. Дараа нь гурилаа элдэж хэрчээд чанахад бэлэн болгож тавьна. 2-рт, махаа шар буурцгийн хиртэй жижигхэн хэсэг болгож хэрчээд, Саримсын нялх эшийг угааж цэвэрлээд, жижигхэн тасалбар болгож хэрчнэ. 3-рт, тогоогоо халахаар нь Наранцэцгийн тосонд Хvа жаогоо шарж vнэр гарахаар нь шvvж хаяад тосоо саванд аягалж тавина.Тэгээд тосны vлдвэртэй улайсан тогоондоо хэрчсэн Сонгино, Гаа болон махаа хийж шарах ба Тянь Мянь жангаа хийж хамтд нь шарж буцалгана.

 

     Дараа нь тунгалаг шєл, Давс, Хv жаогийн нунтаг тэргvvтнээ тогоондоо хийж 2 минут буцалгаад Вэй жин болон Дянь фэний шингэнийг хийж, хэрчсэн Саримсын нялх эшийг дээр нь хийх ба тогооноос тvргэн аягалж хэрэглэхэд бэлэн болгоно. 4-рт, Ондоо тогоонд ус буцалгаж, хэрчсэн гурилаа чанаж, болохоор нь шvvж саванд юм уу аяганд хийнэ. Чин цай ногоогоо усанд тvргэн дvрж болгоод, чанасан шvvж аягалсан гурилтай аяганд хийж ба дээр нь болгосон мах шvvсээ хийхэд л "Жа Жан мянь" гэдэг гурилтай шєлийг идэхэд бэлэн болох нь тэр дээ. Хоолны хамт бас Єргєєст хэмх, Саримс, давсалсан ногоо зэрэг зууштай идэж болох юм. \Номин бэлтгэв\