• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-22 21:18:30    
Чингэсийн баатарлаг дайн хийсэн нэг насыг харуулсан хонин арисан хатгамал

Хятадын Олон Улсын Радио

     Хонин арис гэхлээр нэгэн vлгэрийг санаж олох юм. Урид нэгэн харч ардыг тусалж, баяд ноёдыг эсэргvvцэж явсан Шагдар солиот гэсэн мэргэн хvн байжээ. Тэрээр нэгэн залихай ноёноос, таны газар нутгаас хонин арисан чинээ л газар авья гэсэн гэнэ. Тэгэхэд єнєєх ноён, тэрэх алаган чинээн газраа авана биз дээ гэжээ. Ингээд Шагдар солиот хонин арисаа нарийхан зvсээд єнєєх ноёны газар нутгийг бvхнийг хvрээлж авсан гэнэ. Дор ярих гэж байгаа vлгэрт гарах хонин арисан дээр, бємбєрцгийн хагасыг эзэлсэн Чингэсийн баатарлаг дайн хийсэн нэг насыг зураглаж харуулсан байна. Євєр монголын Богот хотын шуудны ажилтан Ши ли жил гаруйн цагийг зарцуулж байгаад Чингэс хааны нэг насанд болсон тvvхэн том хэрэг учируудыг хонины арисан дээр хатагамалаар тэмдгэлж, зураг бvр нь адил бус vлгэрийг харуулж, арван хэсэг зураг нь цаг vейн дараалалаар холболдож, Чингэс хааны нэг насны vйл хэргvvдийг харуулсан байдаг.

     Ши лигийн хийсэн арван хэсэг бvтээлийн зураг нь єнгє ялгарам байж, хvний дvрсийг амьд мэт гоё уралсан байв. Ши ли хатгамал урлахдаа маш авьяаслаг байж, тvvний хийсэн хатагамал бvтээлvvд нь Ардын уралгийн олон улсын 3-р яармаг буюу Хятадын ардын уралгийн шилдэг бvтээлийн 2-р яармагт оролцож, шагнал доссон юм. Ши лигийн танилцуулснаар, Євєр монголын тал нутгийн єнє эртний тvvхийг нэн олон хvнд ойлгуулахын тєлєє, єнгєрєх жил тэрээр, биеэрээ Чингэсийн онгон, Шар мєрний тал нутаг зэрэг газруудаар явж, бас Чингэс хааны тухай тvvхийн материалыг судалж байгаад энэх Чингэс хааны баатарлаг дайн хийсэн нэг насыг харуулсан хонин арисан хатгамалыг урлан бvтээсэн юм байна. Энэ хонин арисан хатгамал нь "Тэмvжиний мэндэлсэн нь", "Тэмvжиний бага нас", "Бєрт хатныг авчирсан нь" гэх зэрэг арван хэсэг бvтээлээс бvрэлдэж, Чингэс хааны баатарлаг, сайн сайхны тєлєє дайн хийсэн нэг насыг тэмдгэлжээ. Энэ хонин арисан хатгамал нь умартын хатгамалын талаарах бvх урлах аргыг ашиглаж, хэргэлсэн утасны єнгє нь хэдэн арван тєрєл зvйлд хvрсэн байдаг. Хонин арисны єнгє гэрэл адил байхын тулд Ши ли энэх хатгамалыг хийхэд нийт 7 хонин арис хэргэлсэн байна. Тэрээр бас энэх бvтээлийнхээ vндэстний онцлогийг товойлгохын тєлєє, хонин арисаа, найздаа захиж тал нутгаас авчируулсан морин сvvлний хялгасаар оюсон байна. Ши ли энэх хонин арисан хатгамалын бvтээлээ ирэх жилийн ардын уралгийн яармагт оролцуулхаар бэлтгэж байгаа юм байна.