Энэ удаагийн хєтєлбєрєєр та бvхэнтэйгээ одоохонд маш моод болж байгаа дvр тєрхийн зєвлєхийн тухай ярилцахаар бэлтгэлээ.
Дvр тєрхийн зєвлєх гэсээр та бvхэнд шинэ сонин санагдаж байгаа магадгvй. Бид юуны ємнє Су Хуй гэдэг бvсгvйтэй танилцъя. Су Хуй нь дєчєєд настай тєрийн албан хаагч юм. Ажлын дарамтгvй бєгєєд боломжийн цалин авдаг. Ганц охин нь дотуур байртай сургуульд сурч, нєхєр нь хувийн бизнес эрхлэдэг. Иймэрхvv ойр хавийн найз нєхдийн шvтэн бишрэгч болсон Су Хуй сvvлийн vед харин зовнилтой юм шиг байлаа. Яагаад гэхлээр хэзээ vеэс нєхєр нь нийгмийн харилцааны газарт тvvнтэй хамт явхаа больсон бєгєєд дайллагатай vед ч єєрєє цэвэр сайхан хувцаслаад "намайг хvлээх хэрэгтгvй " гэд явчихдаг болжээ. Олон удаа хvйтэмсэг хандахад нь Су Хуй яахын аргагvй уурлаж тулган асуухад нєхєр нь "чи биеэ яаж авч явахаа анхаарах чухалтай болж байна. Бусдын гэргий vзэсгэлэнтэй сайхан байхад миний гэргий харин єнгєрсєн зууны хуучин эдлэл мэт. Нэр нvvрэнд эвгvй биз" гэжээ. Нєхрийнхєє энэ vгийг сонсоод Су Хуй єєрийн эрхгvй биеэ ажиглаж эхэлсэн байна. Ажлын шалтгаанаас болж хувцас хунар нь vнэхээр хэвшсэн загвартай юм шиг. Гэхдээ дєчийг єнгєрч байгаа бvсгvй хvн юу ємссєн ч яахав. Биеэдээ зохицсон даруухан байвал болчих биш уу гэж Су Хуй бодсоор ирсэн юм. Єнєє харин биеэ яаж авч явах асуудалд шинээр нvvрлэх болжээ.
Бидний амьдралд Су Хуй мэт хvн маш олон байдаг. Олонх эмэгтэйчууд сайхан дvр тєрхийг тєрєлхийн гэж vздэг. Хvмvvс vнэхээр vзэсгэлэнтэй тєрсєн, vнэхээр ємсєж чадна гэхээс биш єєрєє яагаад тийм байж чадахгvй вэ гэж ерєєс боддоггvй. Yvний тухай Си Мань єнгє будгийн компанийн захирал хатагтай Си Мань хэлэхдээ, энэ нь нийгэмд тvгээмэл оршиж байгаа асуудал мєн. Тэгэх мєртєлєє нас явж байгаа хvмvvс єєрийн гадар дvр тєрхєє улам анхаарахгvй байдг. Дєчин нас орчмын хvний дунд цагийн урасгалыг дагаж чадах нь 10 хувьд ч хvрэхгvй юм. Хэрэг дээрээ энэ насны хvмvvс оюун санаа, санхуу зэрэг олон талаар хєгжин боловсорсон vе шатанд орж, гадар дvр тєрхийн талаар нэн тєв сайхан байвал зvйтэй юм. Гэвч зонхилох олон хvн гоё сайханыг эдлэх эрхээ орхисон юм шиг байна гэжээ.
Бээжин хотын Си Мань єнгє будгийн компани нь 1998 онд байгуулагдсан дvр тєрхийн зєвєлгєєний нэрт байгууламж юм. Уг компани "Хятадчуудыг сайхан болгоно" гэх зорилтын дагуу хамгийн сайн мэргэжлээр олон нийтэд vйлчилж байна. Си Мань єнгє будгийн дvр тєрхийн зєвєлгєєнд голцуу 3 талын агуулга багтаж байна.
Тухайлбал Єнгє будгийн зєвєлгєє, хэв намбын зєвєлгєє, гоо сайханы зєвєлгєє болно. Аль нэгэн vйлчлvvлэгч уг компанид очвол дvр тєрхийн зєвлєх юуны ємнє хагас цагийн хугацаа зарцуулж, єнгє будгийн мэдлэг тайлбарлдаг. Дараа нь vйлчлvvлэгчийн тєрєлхийн єнгє будгийн жам, тухайлбал арьс болон нvдний єнгє, гэгээн баргар хэмжээний дагуу шинжлэх ухаанчаар зvйл бvрийн єнгє сонгож хэрэглэхийг заадаг. Иймэрхvv зєвєлгєєний vйлчилгээ нь ганц удаа явагдах биш юм. Дvр тєрхийн зєвлєх нэг улирал юм уу нэг жилийн хугацааг зарцуулж, vйлчлvvлэгчийг даган vйлчлэх бєгєєд цаг тухайд нь удирдлага хангаж, vйлчлvvлэгчийг бvрмєсєн эзэмших хvртэл хамт байх болно гэж хатагтай Си Мань цохон тэмдэглсэн байна.
Тэрээр хэлэхдээ, єнгєрсєнд маш олон хvн тvvний компанийг баян хатдийн клуб гэдэг бєгєєд vvнээс болж эгэл ардууд тvvний хаалгаар орж чадахгvй байдаг. Энэ байдалд тэрээр сэтгэл шимширч байжээ. "Хятадчуудыг сайхан болгох" зорилтдоо хvрэхийн тулд тэрээр vйлчилгээний бvх тєлбєрд єєрчлєлт оруулсан байна. Жишээлбэл 2600 юуань гэхэд єнгє будаг, хэв намба, гоо сайханы зєвєлгєєг багтаасан бvх талын vйлчилгээг эдлэж болдог. Япон зэрэг орнуудад иймэрхvv vйлчилгээ нь доор хаяж 10 дахины мєнгє тєлдєг. Хэрэв энэ нь ч vнэтэй санагдаж байвал єєрийн хэрэгцээний дагуу 1400 юуань, 800 юуань, 500 юуань, 200 юуаний адил бусын vйлчилгээг сонгож болно гэжээ.
Дvр тєрхийн зєвєлгєє нь бvсгvй хvний л птент гэх яриад чиглvvлэн, хатагтай Си Мань хэлэхдээ, мэргэжил, ажлын газрын хязгаарлалаас болж эрэгтэйчvvдийн хувцас засал нь харьцангуй дан цолгой байдаг. Энэ талыг єнгє будаг, хэлбэр янзд нь єєрчилт оруулахаар зохицуулах ёстой. Нэрт брэндийн хувцас ємсєх нь баян чинээлгийг тєлєєлж болохоос биш нэг хvний гоо сайханыг мэдрэх чадвар болон тєв сайхан талыг харуулж чадахгvй гэжээ. Дvр тєрхєєр амжилтад хvрэх судлалын тухай хvмvvсийн vзэл бодол тасралтгvй гvнзгийрч, шинэ хуучин vйлчлvvлэгчийн єндєр vнэлгээний дагуу нэн олон эрэгтэйчvvд тус салбард нэгдэн орхыг Си Мань итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Нийгэм, эдийн засаг тасралтгvй хєгжхийн хирээр олон улсын солилцоо ч єдєр дутам эрчимжиж байна. Єрсєлдєєн ихтэй єнєєгийн нийгэмд мэргэжил, чадвараас гадна сайн сайхан дvр тєрх, эвлэг тохиромжтой хувцас засал нь ч амжилтад хvрэх чухал тал болж байгаа. Ийм болохоор "хvн бvрд дvр тєрхийн зєвєлгєє хэрэгтэй" гэдэг нь нэн олон хvмvvсэд зєвшєєрєгдєх болсон байна.
|