• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-23 17:48:21    
Хонгор уулын бараа

Хятадын Олон Улсын Радио

     Намайг бага байхад хонгор уул гэвэл, хол ч шиг, цэцэг хуар нь алаглаад хэзээд зунаараа байдаг бомбын орон шиг сайхан санагддаг байлаа. Эжийнхээ хормойгоос сvvдэр шиг чирэгдээд гvйдэг туйланхай бор, нэг л мэдэхэд, нутгаасаа байм хол улсын нийслэл Бээжинд ажиллаж, жилдээ ганцхан олдох чєлєєгєєрєє нутгаа эргэж, богд шvтээн-хонгор уулаа бараадаж байна гэхэд цаг гэдэг маш тvргэн юм дээ.

     Уул устай, тал говьтой, Шанд адуучин нутаг маань намрын эхэн сард адууны хєлстэй жавраараа хацрыг минь аярхан илбэж байлаа. Бага байхад гэрээ, эжээ санаад хаяа араар нь нуугдаж зугатаадаг бут боролж, хонхрууд, ой модод минь нvдэнд данч дасалхан. Ер нь амьдралын эрхээр сумын тєвєєс хошуу, хошуунаас аймгийн тєв, аймгаас Хєх хот, Хєх хотоос улсын нийслэл хvртэл тэнэхэд, єсгєж торниулсон нутаг минь сэтгэлийн vзvvрт бvрэлзэж,дvрэлзсээр байна.

     Цэнхэр хадгаа дэрвvvлсэн овоо тахилга минь, чин сvжгийг хурайлсан богд шvтээн минь, Хонгор уул минь холын хошууны хязгаараас уулсынхаа дунд ганцаараа л юм шиг сvндэрлэн харагддаг сан. хvvгээ харуулдсан эжтэй яасан адилхан юм бэ хонгор хайрхан. Уул хєндvйг дамжсаар байгаад юу ч гэсэн Хонгор уулдаа хvрээд очлоо. Арц хvжийн ариун vнэр сэнги татаж, эрхийн чинээн гэрмvvд нь нарсан модоо дамжин нисэн харайлцаж, алтан харгана нь уулын бэлийг шарлуулан цэцгэлсэн байлаа. нэр нь vл мэдэгдэх цэцэг хуарууд харааг булаан байлаа. єдий олон жил эрдэмтэй хvн болох гэж хот бараадаж холхисоор єдийд энэ сайхан цэцгvvдийхээ нэрийг ч санахгvй болжээ би.

     Уулны доорох хувилгаан булаг буцалж байгаа шиг боргилон урсана. Овоонд ирсэн хvмvvс хамгийн тvрvvнд амьд булагт идээний дээжээ єргєн мєргєєд овоонд гардаг.

     Богд шvтээн Хонгор овоондоо чулуу нэмэн мєргєн даатгалаа. Хийсч байгаа хиймор дарцаг нь хэдэн мянган жилийн тэртээгээс нар салхинд онгон бууралтсаар намирч ирнэ. Хєгшин эжийнхээ захисан ёсоор, богд шvтээн, єндєр хайрхан-Хонгор уулан дээрээсээ эргэн тойрон нутгаа гайгуй нэг бараалж, болдог сан бол харцандаа бvгдийг шингээгээд авчихъя гэж санана. Хонгор уулын ємєнє биеэр цэнхэр торгон бvс шиг овоон гол намилзан харагдана.

     Овооноос уруудсаар бууж, хурага тугал хариулж явсан хуучин зусландаа хvрлээ. Хэдvйгээр зэрлэг євс бvрхсэн ч багадаа амьдарч байсан манай гэрийн буурь бууцны ором, тулгын чулуу, тэр чигээрээ байх юм. Бас хориод жилийн ємнє ээжийн минь цайран таглаагаар дарж тависан, уудаг шанд ч уул янзаараа байв. Амсрыг нь авбал, тув тунгалаг ус мэлмэлзэж байлаа. Yнэхээр гайхаш тєрvvлэх юм. Тэргэл сар шиг тэр vейн амьдрал, амьдарч яваа хvмvvсийнхэн нь сайхан нинжин сэтгэл, хорвоог хvртэл уяруулдаг байжээ даа. Би єєрийн эрхгvй, дээдийнхээ онгон зvг чинээ мэдэн гvйв. Зvрх сэтгэл минь хvсэл мєрєєдлєєр шуугиж, тэмдчин хайсаар тулж очив. Арван vрийн агуу тэнгэр ээж минь, атарших хорвоогийн буурал хоничин аав минь дээ.

     Yдшийн шаргал бvрэйгээр би бор мєрєєрєє ухарсаар буцав. Шаралсан євсєн толгой хєлд шажигнан, аль олон дурсал санагалзал, мєнхийн алтан хэлхээ болж, гэрэл нь цацарж байв. Би тэсгэлгvй эргэж харлаа. Уулын хажуу дах ганц нарс овоогоо сахисан буурал сахиус шиг дvнхийнэ. Хонгор уулын бараа бєртєлзєн сvvдэгнэж, бvр аргалаа хормойлсон ээж минь шиг бєхтєлзєн, холдон холдсоор харагдхаа болив. Хонгор уул минь, хонгорхон ээж минь дээ.