• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-23 18:01:43    
Монгол ордны дуу хєгжим дахин цууриатав

Хятадын Олон Улсын Радио

     Євєр монголын Улаанхад хотын Харчин хошууны Вань е фv балгаст хол ойртоо алдартай Харчин вангийн єрєє байдаг. Тэр бол Євєр монгол районд одоогоор хадагалагдаж байгаа хамгийн эрт байгуулагдсан, хамгийн том, стандарт єндєр Чин улсын vейн Чинь вангийн єрєє болно. Тvvнийг "Хятадын хамгийн том монгол вангийн єрєєний музей" гэж тvvх дурсгалын зvйлсийг хамгаалах мэрэгжилтэн vнэлсэн байдаг. Сvvлийн vе олон жил гээгдсэн монгол ордны дуу хєгжим энэ яруу сайхан хvрээлэнд дахин цууриатаж, Харчин вангийн єрєєг улам гоё хээнчир болгосон байна.

     Энэх ордны дуу хєгжим нь эрхэмсэг, яруу сайхан байдаг. Монгол ордны дуу хєгжим нь яагаад гээгдсэн, хожимын хvн яаж сэргээсэн юм бол?

     Магадалснаар, Чин улсын эхэнд, даруй 1634 онд, Хуан тайж Цахрын Лигдэн хааныг товтолсны даараа, Чин улсын цэрэг Лигдэн хааны ордны хамтлагийн хєгжмийн зэмсэг, хєгжимчидийг бvхнийг олзолсон байна. Сvvлд нь монгол ван гvн нийслэлд хvрч хаанд бараалах vе энэх хамтлаг нь монгол ван гvнд тусгайлан хєгжимдєх болсон юм. 1692 онд Энх амагалан хааны тавдугаар охин Хэ Шvє Дуаньчин гvн жv Харчины 3-р vейн ван Гарзанд мордов. Хэ Шvє Дуаньчин гvн жv багаасаа дуу хєгжимд бахтай байж, Энх амагалан хаан болон Хатан тvvнийг маш их энхрийлэн хайралдагийн учир Энх амагалан хаан монгол ордны хамтлагийг гvн жvтэй хамт явуулсан байна. Тэр цагаас монгол ордны дуу хєгжим Харчин вангийн єрєєд орж ирсэн юм байна.

     Гуан шюигийн vед хамгийн эцсийн Харчин ван Гvнсэнноров шинэ засаг явуулж, боловсролыг санаачилж, Янь тай тан Бээжин ши болон Чин инь гэ ордны хамтлагийг vгий болгосон байна. ингээд монгол ордны дуу хєгжим нь аажмаар мартагдсан байна.

     2001 онд вангийн єрєєний олон жил гээгдсэн ордны дуу хєгжимийг дахин сэргээхээр Харчин хошууны соёлын товчоо шийдсэн байна. Энэх тvvх соёлын vлдэгдлийг уламжлан хєгжvvлэхэд вангийн єрєєний хамтлагийн хєгжимийн зэмсгийг уул хэвээр нь зохиох нь хамгийн чухал юм. 2003 оны 4-р сард Тvн лё хотын дуу бvжгийн бvлхэмийн хєгжимийн зэмсэг хийдэг мэрэгжлийн багш Бао Шюефэн энэх хvнд vvргийг хvлээн авсан байна.

     Вангийн ордны хамтлагийн хєгжимийн зэмсэг нь нийт 13 байдаг. Тvvнд дєрвєн чихит хуур, цоор, норт хувис, шанаган хуур зэрэг хєвчит товчлуур хєгжим, ятага, монгол дєрвєн утаст, хувис, монгол пипа, монгол шанз зэрэг товчлуур хєгжим, модон цоор, лимбэ, монгол бялар зэрэг vлээгvvр хєгжим, монгол есєн толь зэрэг товшуур хєгжим, эдгээр болно.