Гаврын тосны охь бол голцуу гавар, голт борын талх, зурагваагийн охь, заан мєдний навчны тос, гvнжидийн тос зэргээр бvрэлдсэн хэн ч гэсэн биедээ авч явж болдог эм бэлдмэл юм. Сvvлийн жилvvдэд тус эм бэлдмэл нь тархи толгойг сэргэг болгох, шумуул хатгасанаас болоод загатнахыг зогсоож чаддагаас гадна ондоо бас онц vvрэг гvйцэтгэж байдгыг илрvvлж мэдсэн байна.
1, Гэдэс євдєхийг зогсоодог: Гаврын тосны охийг хvйсэн дээрээ жаахан дусаагаад дахиад євдєхыг намдаах оо тvрхэх юм уу жирийн даавуу скоочоор наачихвал сэрvvдхээс сэргийлж, євдхийг намдаах vvрэг гvйцэтгэдэг байна. Энэ арга нь даарч хєрсєн болон хvйтэн юм идсэн зэргээс болоод гэдэс євдхийг зогсооход тустай юм.
2, Хєлийн vлдийг арилгадаг: Бvлээн усаар хєлєє угааж хатаагаад, цэврvv байвал мєнгєн зvvгээр хатгаж хагалаад эмтэй хєвєнгєєр арчиж цэвэрлэснийхээ дараа, гаврын тосны охио єдєр бvр 1-2 удаа тvрхээд байхад, энгийн байдалд 3-5 хоног болбол сайн болчихдаг байна.
3, Завьжны шархлааг анагаадаг: Шvдээ сойздож цэвэрлээд завьжныхаа шархалсан газар нь гаврын тосны охио тvрхэж, єдєрт 2 удаа тvрхэх юм уу оройдоо унтахаасаа ємнє нэг удаа тvрхэх юм бол нэн сайн vр ашигтай болдог байна.
4, Хорхойтсон шvд євєдхийг зогсоодог: Жижиг хєвєнд гаврын тосны охио шингээгээд хорхойтсон шvдэн дээрээ тавивал євдєхийг нь зогсоодог.
5, Ханиалгах, хоолой євєдхийг зогсоодог: Гаврын охийг хоолойдоо тvрхвэл ханиахыг зогсоодог. Гаврын охийг халбаганд 3-5 дусал \ хєгшид хvvхдvvд бага байж болно\ дусааж аваад хэлэн дээрээ тавиад алгуурхан залгивал хоолой євдєж хавдахыг намдаадаг. Залгихдаа бvлээн усаар даруулж болохгvй, ингэх юм бол эмчилгээний vр ашгийг муутгана. Энэ арга нь ханиадаас болоод хоолой євдєх юм уу даарч хєрсєнєєс болоод хоолой євдєхийн алинд нь ч тустай юм.
6, Хєлдсєн шархыг эмчилдэг: Хєхєє євлийн их хvйтэнд хvмvvс гар хуруугаа хєлдєєх явдал зєндєє гардаг. Хєлдсєн шарх эрхэхээс ємнє гаврын тосны охийг тvрхвэл євдхийг намдааж хавдрыг хариулах vvрэг гvйцэтгэдэг. Жирийн байдалд єдєрт 2-3 удаа тvрхэж, 2-3 хоног болбол сайн болчихдаг юм. Хэрэв хєлдсєн шарх чинь шалбарсан байвал ийм арга хэрэглэх нь тохиромжгvйг анхаарах хэрэгтэй. Харин зуны цагт уг эм бэлдмэлийг євєл амархан хєлдєж шархалдаг газраа тvрхэж, єдєр бvр нэг удаа, vргэлжлэн 7-10 хоног тvрхэх юм бол євєл болход дахиж хєлдєж шархлахгvй юм уу хєлдєж шархлах хэмжээ нь бага болдог байна.
7, Тэрэг унаа хєлєг онгоцонд сууснаас болж толгой эргэхийг намдааж чаддаг: Гаврын тосны охийг бага зэрэг дусааж аваад хємсєгєєсєє шанаагаа хvртэл тvрхвэл, тэрэг унаа хєлєг онгоцонд сууснаас болоод толгой эргэхийг намдааж чаддаг байна.
8, Хамрын vрэвсэлийг анагаадаг: 1-2 дусал гаврын тосны охийг хєвєнд шингээгээд хамартаа хийх бєгєєд єдєрт 2-3 удаа сольж байвал эмчилгээний vр дvнд нэн сайн юм.
9, Хулмасыг арилгадаг: Сугаа сайтар угааж, ариутгасан хєвєнд гаврын тосны охио шингээж, сугаа арчина, єдєр бvр 2-3 удаа тvрхвэл, хулмасыг арилгах vр ашиг нь нэн сайн болох болно.
10, Арьс харшхаас сэргийлж чадна: Хэн хvн нейлон хувцас ємсєснєєс болоод харшил vvсвэл, харшсан газраа гаврын тосны охь тvрэхвэл загатнахыг зогсоож, маш сайн нєлєє vзvvлдэг юм.
11, Бvсрэгийг арилгадаг: Зуны цагт биеэ угаахдаа усандаа гаврын тосны охийг хэд дусаачгаад угаавал тун сэрvvхэн таатай санагдадаг, ингээд хэд удаа угаавал бvсрэг ч аяндаа арилдаг бєгєєд бvсрэг гараагvй хvн ч энэ мэтээр угаах юм бол бvсрэг гархаас сэргийлж болох юм. /Л.Буянтогтох орчуулав/
|