Та бvхний сонсч байгаа энэ дуу нь єнгєрсєн оны сvvлч энэ оны эхээр хамгийн моод байсан "хулгана цагаан будаанд дуртай" дуу болно. Уг дууны шvлэг ая зохиогч Ян Чэньган энэ дуугаар нэг л шєнийн хооронд нэрд гарсан бєгєєд хєгжмийн компанитай 5 сая юуаний гэрээ тогтоож, сар бvр 2 сая юуаний тоглолтын орлоготой болсон байна.
Ян Чэньган єєрийн биеэ алт гэж зvйрлэдэг. Шавар шороод гvн булагдсан ч эцэстээ илрvvлэгдэх болно гэжээ. Тvvний амьдралын єнгрєлттєй танилцвал vнэхээр энэ vгтэй нийцэх юм шиг байлаа.
Ян Чэньган гэрийн ганц хvvхэд боловч гэрийн амьдрал нь нэлээд ядуу юм. Аав нь ажилгvйдээд олон жил болж, нэхмэлийн vйлдвэрд ажилладаг ээжийнх нь ганц хvний цалингаар амьдардаг байжээ. Ян Чэньганг 15 настай байхад, ээж нь vе гишvvний євчин олж, арга бус урьдчлан тэтгэвэртээ гарсан байна. Ян Чэньган хэлэхдээ, тэр vед vнэхээр хэцvv байжээ. Бvх гэрээрээ ээжийн 500 юуаний тэтгэвэрийн цалингаар амьдардаг. 100 гаруй юуаний гэрийн тvрээсээ тєлєєд, 5 юуаний мах авахаасаа ч татгалздаг. Олонхдоо цагаан будаа хєх ногоо иддэг гэжээ.
Ян Чэньганг нягтлан бодогчийн мэргэжил сураад тогтвортой ажил олохыг ээж нь хvссээр байсан юм. Ядуу айлын хvvхэд эрт томоожно гэдгээр Ян Чэньган тухайн жил шилдэг хир бvтэмжээр Жун Нань санхуу эдийн засгийн их сургуульд элсэн оржээ. Ийм байсан ч бусдад ад vзэгдэхээ єєрчилж чадсангvй. Их Сургуульд сурч байхдаа vерхэж байсан маш сайн эмэгтэй найзтай байсан юм. Охины ээж аав нь харин энэ явдалаас эрэс татгалзаж байжээ. Яагаад гэхлээр тэр охины гэр бvл нь бизнес эрхлэдэг болохоор Ян Чэньганг ядуу гэж голсон учир юм. Энэ явдал нь гал залуу насны Ян Чэньганд хvнд цохилт єгсєн байна. Тэрээр хэлэхдээ, тэр vед амьдралын маш их ачаалалтай бєгєєд гутран гомдож байсан юм. Юу хийсэн ч хvнийг хvрэхгvй шиг. Дээд тэнгэр єчvvхэн ч єршєєл хайрлахгvй гэжээ.
Ян Чэньганг хамгийн хvнд байдалтай vед хайртай хєгжим нь тэтгэсээр ирсэн юм. Тэрээр хєгжимд тєрєлхийн авьяастай. Долоон настайгаасаа аман хуур сурч, ямар дууг нэг л удаа сонсвол хєгжимдєж чаддаг. Гитарыг хагас жил сурангуд ангидаа тvрvvлж, багшийн томилолтоор гадуур тоглолт гаргадаг байсан юм. Их сургуулиа дvvргээгээд Ян Чэньган ээж ааваасаа нууж хєгжимчин болохоор зориг шийдчээ.
Хvсэл мєрєєдєлийн дагуу явах замналаа зоригтой сонгосон хэдий ч бодит байдал нь тvvний санасаанаас хол єєр байжээ. Баар цэнгээний газраар тоглож явахдаа ядаргаа ихтэй бєгєєд тvvнийг залуу шинэ хvн гэж маш бага цлин хєлс єгдєг. Зvйл зvйлийн тэгш бус байдлыг Ян Чэнь ган тэссээр ирсэн юм. Олсон бvх мєнгєєрєє дуу бичиж ая зохиохыг сурчээ. Хэчнээн шєнє дуу бичиж vvр цайлгасаныг тэрээр ч тодорхой санахгvй байлаа. Шєнийн цэнгээний газарт хагас жил дуулсаны дараа Ян Чэньган хамтлаг зохион байгуулж, тогтсон баарт тоглох болсон байна. Удаа бvрийн тоглолтод 50-хан юуань олдог боловч єєрийн зохиосон дуугаа дуулж болох нь тvvнд хамгийн сэтгэл ханамжтай санагдаж байлаа.
2000 онд Ян Чэньган єєрийн хамтлагтайгаа "Хунань мужийн 10 мянган хvний хєгжмийн наадам"-д оролцож, "тэр цагт хайрласан " гэдэг дуугаараа шилдэг бvтээлийн шагнал хvртсэн юм. Ийнхvv анхны амжилтад хvрсэн Ян Чэньгантай хамтарч ажиллахыг хvсэж байгаагаа нэгэн компани илэрхийлсэн байна. Од болох замнал нь гэгээн саруул байхад гэнэтийн явдал нь тvvнийг хайр найргvй талхигдаж хаялаа. Хамтлагийн хvмvvстэй амжилтаа тэмдэглж байхад, дэндvv их шуугилдсанаар хажуугийн хvмvvстэй хэрvvл зодоон болж, хамталгийн нэг бvрэлдхvvн нь хvнд шархдаад, компанитай тогтоох гэсэн гэрээ нь ч дампуурсан байна.
Ажил амьдралын давхар цохилтод Ян Чэньган арга бус харь нутаг явж, усан онгцон дох хєгжимчин болсон байна. Удалгvй тэрээр Тянь Чуаньюнь гэдэг анхны дотнын хvнтэй танилцсан байна. Энэ хvн 2000 мянган юуаниар Ян Чэньгангийн зохиосон хоёр дууг худалдан авчээ. Хожим нь дахин найзын танилцуулагаар хєгжмийн найруулагч Ван Чивэньтай танилцжээ. Ван Чивэнь "хулгана цагаан будаанд дуртай " гэдэг дуунд шинээр хєгжим хавсаргаж, юуны ємнє интернет сvлжээгээр дэлгрvvлсэн юм. Ийнхvv "хулгана" дууны салхи бvх Хятадын єргєн зээл нарийн гудамжгvй vлээгдсэн байна. Энэ оны эхээр Ян Чэньган анхны CD-гаа гаргаж, 800 мянган ширхэг борлуулагдсанаар барахгvй олон дуучны мєрєєдєл болсон тєв телевизийн цагаан сарын vдэшлэгд дуулж, энэ нь дуучны хувьд онцгой алдар хvнд юм.
|