Хятадын нийслэл Бээжин хотод жил сар толоонд сvндэрлэн босч байгаа орчин vеийн хэв загвартай барилга байгуулалтууд нь єнє эртний тvvхтэй энэхvv хотод нэн их амьжиргааны хvчин сэлбэж гэрэл гялбаа нэмж байна.
Жил тутамд 100 тэрбум юаниас дээших vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт хийж байгаа нь Бээжин хотын эдийн засгийн тvргэн єсєхєд тvлхэц болж байгаа тєдийгvй бас Бээжин хотын єдєр ирэх тусмаа шинэчлэгдэн хєгжихєд эд материйн vндэс суурийг тавьж єгсєн юм. 2004 онд Бээжин хотын нийгмийн vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалтын хэмжээ нь 252 тэрбум 830 сая юаньд хvрч, 2003 оныхоос 17.2%-иар нэмэгджээ. Бээжин хотыхон хот байгуулалтын явцдаа хотын дэд бvтцийн барилга байгуулалтыг дээд хэмжээнд чухалд vзэж, тvvнийг тэргvvлэх салбар чиглэлээ болгосоор ирсэн юм. 2003 онд Бээжин хот дэд бvтцийн барилга байгуулалтад 41 тэрбум 780 сая юаний хєрєнгє оруулж, Бээжин хотын тvvхэнд дэд бvтцийн барилга байгуулалтын хєрєнгє оруулалтын цар хэмжээний шинэ тvвшнийг тогтоосон байна.
Нийслэл Бээжин хот єнєє дєрвєн зvг найман зувхаст нэвтэрсэн, орчин vеийн хєгжлийн тvвшинтэй, соливчсон давхар гvvртэй зам харилцааны сvлжээг бvрдvvлээд байна. Хотын авто замын нийт урт нь бараг 5500 километрт хvрч, 2004 онд 953 километр замыг шинээр єргєтгєн засаж байгуулжээ. Тємєр замын ачаа тээврийн аялалын шугам нь 114 километрт хvрсэн байна. Бээжин хот єнєє 6 зурвас хурдын замаар бvх Хятадын олон газарт нэвтэрч байгаа юм. 2004 оны байдлаар, бvх хотын авто машины тоо нь сая 871 мянгад хvрсэн бєгєєд тvvний дотор хувийн суудлын машины тоо нь сая 298 мянгад хvрчээ. Хєгжсєн хотын нийтийн зам харилцааны систем нэгэнт бvрдэж, нийтийн автобусын 599 шугам ажиллуулж, жил тутмын зорчигч тээврийн хэмжээ нь давхардсан тоогоор 5 тэрбум 120 саяд хvрсэн байна.
Бээжин хот бол бvх Хятадын тємєр замын хамгийн том зангилаа газруудын нэг нь юм. Бээжингээс бусад том том хотуудын хооронд шууд нэвтрэх галт тэрэг аялж байдаг бєгєєд хэд удаа хурдаа нэмж бас орой аялбал єглєє нь хvрэх, компъютерын сvлжээгээр тасалбар зарах зэрэг єєрчлєлтийн арга хэмжээнvvдийг авснаар, тємєр замаар аялах явдал нь зорчигчдын таашаалыг маш их хvлээх болсон байна. 2004 онд Бээжин хотын тємєр замын зорчигч тээврийн хэмжээ нь давхардсан тоогоор 543 саяд хvрсэн юм. Бээжин хот бол мєн ч бvх Хятадын агаарын тээврийн шугмуудын уулзар болсон тєв газар болно. 2004 оны байдлаар, иргэний агаарын тээврийн зорчигч тээврийн хэмжээ нь давхардсан тоогоор 169 сая 270 мянгад хvрч, нийслэлийн нисэх онгоцны буудал олон улсын болон дотоодын агаарын аялалын 200 гаруй шугам ажиллуулж, дэлхийн гол гол улс орнууд болон бvс нутгийн зонхилох хотод агаарын аяллаар нэвтэрсэн байна. Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлын шинэ барилга ашиглалтанд орсны дараа, Азийн нисэх онгоцны буудлын хамгийн их vйлчилгээтэй эгнээнд орсон юм.
Єнєє, Бээжин хот дэлхийн бий бvхий улс орнуудтай шуудан холбоо нэвтэрч, 2300 хот болон 260 улс орон, газар нутгийнхантай утсаар шууд нэвтэрч байна. 2004 оны эцсийн байдлаар, Бээжин хотын нийтийн vйчилгээний сvлжээний суурин телефон хэрэглэгчдийн тоо 8 сая 474 мянгад хvрч, суурин телефоны гол гол шугам сvлжээний тvгээмэлжсэн хэмжээ нь 57.5 хувьд хvрч, гар утас хэрэглэчдийн тоо нь 13 сая 359 мянгад, тvгээмэлжсэн хэмжээ нь 90.6 хувьд тус тус хvрчээ. Yvнээс гадна, шинээр хєгжvvлж байгаа тоон технологийн, мульт-медиа, интернетын сvлжээ, телефон мэдээллийн vйлчилгээ, мессеж зэрэг холбооны ажил тєрєл ч маш тvргэн хєгжсєн байна.
Байгаль орчны хамгаалалт болон зvлэгжvvлэлтийн талаар, Бээжин хотыхон агаар мандлын бохирдлыг тогтоон барих 10 дахь vе шатны яаралтай арга хэмжээ авч хэрэгжvvлснээр, агаар мандлын бохирдлын хэмжээ нь доторхой хэмжээгээр багасч, цаг агаарын чанар чансаа нь нэлээд сайжирсан байна. 2004 оны байдлаар, Бээжин хотын агаар мандлын чанар чансааны хоёрдугаар зэрэглэл болон хоёрдугаар зэрэглэлээс дээших єдрийн тоо нь 229-д хvрч, бvх жилийн нийт хоногийн 62.5%-ийг эзэлжээ. Экологийн байгуулалтын талаар, Юн Дин-хэ, Чао Бай-хэ, Да Ша-хэ, Янь Чингийн Кан-жуан, Нань Пингийн Нань-кєv зэрэг шороон шуурганд дайрагддаг 5 гол районы 10 мянга гаруй га тачир газарт євс мод тарьж ногооруулан, шороон шуургаас хамгаалах Бээжин-Тяньжиний халхавч ойн бvсийг тvргэн нэмэгдvvлснээр, нийслэлийн байгаль орчны нєхцєл байдал ихээр сайжирчээ. Yvнээс гадна, бохир усыг єдєр бvр сая 880 мянган тонн цэвэрлэх хvчин чадалтай болсноор, хотын ойр дvvргийн бохир усыг цэвэрлэсэн хэмжээ нь 58%-д хvрч, хог хаягдлыг зохицуулсан хэмжээ нь ч 91.3%-д хvрсэн юм. Хотын 8 дvvргийн нvvрс тvлж ажиллуулж байсан 1037 уурын тогоог цэвэр шатхуунаар ажиллуулах болгож шинэчилжээ.
2004 онд Бээжин хотын зvлэгжvvлэлтийн ажил vйлс шинэ ахицад хvрсэн байна. Зvлэгжvvлсэн бvс гаргах, олимпийн цэцэрлэгт хvрээлэн байгуулах зэрэг экологийн хамгаалалт байгуулалтын том том тєслvvд удаа дараагаар хэрэгжиж, мод тарьж ойжуулсан талбай нь 30 мянга шахам гад хvрч, бvх хотын ойн нємрєгийн хэмжээ нь 49.5%-д, хотын ойр дvvргийн районуудын мод тарьж зvлэгжvvлсэн хэмжээ нь 41.8%-д тус тус хvрч, хvн тутамд оногдох зvлэгжvvлсэн талбай нь 10 ам метрээс давсан байна.
Эрин vеийн Хятадын соёлын тєв болсны хувьд Бээжин хот нь уламжлалт єв соёл баялаг мєртєє бас амьжиргааны хvчин ихтэй газар юм.
Шинжлэх ухаан техникийн шинэ шинэ ололт амжилтууд одоо Бээжинчvvдийн ахуй амьдралын олон талд уусан шингэж, тэдний амьдрадын чанар тvвшнийг дээшлvvлсээр байна. "Шинжлэх ухаан техникийн олимп" нь хотын хєгжлийн гол сэдэв болж, ард иргэдэд аз жаргал эдлvvлж байгаа юм. Бээжин хот бол бvх Хятадын шинжлэх ухаан техникийн судалгааны хамгийн том бааз юм. Бээжин хотод бие даасан шинжлэх ухаан техникийн судалгааны хотын зэрэглэлийн байгууллага 503 байж, энэ нь бvх Хятадад нэгдvгээр байранд орж байгаа бєгєєд жил болгонд тєрийн шагнал авдаг ололт амжилтын тоо хэмжээ нь бvх Хятадын гуравны нэг хувийг эзэлдэг байна.
Бээжин хот бол мєн ч бvх Хятадын хэмжээнд боловсрол хамгийн их хєгжсєн газар юм. Бээжин хотыхон 9 жилийн заавал сурах боловсролыг юуны ємнє тvгээмэлжvvлсэн vндсэн дээрээ, 21-р зуунд чиглэсэн боловсрол сургалтын тєлєвлєгєєг бvх талаар боловсруулж, боловсролын нєєц баялгийн хуваарилалтын чанарыг сайжруулан, vр ашгийг нь нийдэмд нь дээшлvvлэхэд онцлон анхаарч байна. Єнєєгийн байдлаар, Бээжин хотод Бээжин Их Сургууль, Чинхуа Их Сургууль, Хятадын Ардын Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль зэрэг 77 их дээд сургууль ажиллаж байгаа бєгєєд сургуульд сурч байгаа аспирантын тоо нь 144 мянга гаруйд, vндсэн анги болон техникумд сурч байгаа оюутан сурагчдын тоо нь 500 мянгад тус тус хvрчээ. Єнєєгийн байдлаар, Бээжин хотын 18-аас 22 насны залуучуудын дээд боловсрол хvртсэн хэмжээ нь 40% гаруйд хvрсэн байна.
Бээжин хотод Азид хамгийн томд тооцогдох номын сан—Бээжин номын санг оролцуулсан олон нийтэд зориулалттай 26 номын сантай бєгєєд бас олон тєрлийн 100 гаруй музейтэй юм. Радио, телевизийн программ 24 цагт тасраагvйгээр олон хэлээр нэвтрvvлж байна. 2004 оны эцсийн байдлаар, Бээжин хотын кино vйчилгээний газар 172 байж, тасалбараар олсон орлогын хэмжээ нь 185 сая юаньд хvрчээ. Хэвлэн нийтэлсэн сонин 51 тєрєл, сэтгvvл 168 тєрєл, ном зохиол 4 мянга 713 тєрєлд тус тус хvрсэн байна.
Эрvvл мэндийн ажил vйлс тvргэн хєгжиж, vйчилгээний систем нь аажмаар сайжирч, эмч сувилагчийн эгнээний хvчин чадал байнга эрчимжижээ. Єнєєгийн байдлаар, Бээжин хотод эмнэлэг 4 мянга 998, євчтний хэвтэх ор 75 мянга байж, 1000 хvн тутамд дундажаар 6.46 ор оногдож байна. Эмч сувилагчид 110 мянга гаруй байж, эмнэлэгийн тоног тєхєєрємжvvд нь олон улсын тэргvvний тvвшинд ойртож, эмчилгээний ердийн тоног тєхєєрємжийн ашиглалтын хэмжээ нь 100%-д хvрчээ.
Бvх хотын хороолол, сян суурин, засаг захиргааны тосгон болгонд иргэдийн бие чийрэгжvvлэх тєсєл хэрэгжvлэн, биеийн тамирын тасгал хийх газрууд ажиллуулж байна. Єнєєгийн байдлаар, иргэдийн єглєє, оройдоо биеийн тамирын дасгал хийх газар 4 мянга 437 байж, гэр хорооллын хэмжээний биеийн тамирын ажиллагаа давхардсан тоогоор 3 мянга 240 гаруй удаа зохиогдож, 5 сая 327 мянга гаруй хvн оролцсон байна.
Эдийн засаг, нийгэм тvргэн хєгжихийн хирээр, Бээжинчvvд чинээлэг амьдралтай болж, баяжих зорилт тийш алхам хийж эхэлсэн юм. Сvvлийн жилvvдэд хот суурины оршин суугчдын орлого байнга нэмэгдэж, 2004 оны байдлаар, хотын оршин суугчдын хvн тутамд оногдох дундаж орлого нь 15 мянга 637 юаньд хvрсэн бєгєєд хот суурины оршин суугчдын хvн тутамд оногдох орон сууцны ашиглалтын талбайн дундаж хэмжээ нь 19 ам метрт хvрчээ. 2004 онд тариачдын хvн тутамд оногдох дундаж цэвэр орлого нь 7 мянга 172 юаньд хvрч, хєдєє нутгийн тариачдын хvн тутамд оногдох орон сууцны талбайн дундаж хэмжээ нь 34 ам метрт хvрсэн байна. /О.Дарамбазар орчуулав/
|