Нэг бvлэг хvмvvс гудамжинд хєзєр наадаж, шатар тавьж, зоог дэлгэх нь Бээжин хvмvvсийн зуны улиралын амьдаралын гол арга хэлбэр байсан юм. Одоо энэхvv амьдралд єєрчлєлт гарч байна.
Хагас сайны орой болгон Бээжин хотын Чао Ян дvvргийн номын сангийн ємнє зуны улиралын гадаад хэлний салонын ажиллагаа явагдаж байдаг юм. Номын сан болон Бээжин радиогийн хамтран эрхэлэн явуулсан энэхvv ажиллагаа нь олон хvний дур сонирхолыг татасан байдаг. хvмvvс энд ирэж сэрvvцэхийн зэрэгцээ радиогийн гадаадын мэрэгжилтэнтэй англи хэлээр яриж, англи хэлний кино vзэдэг байна. Энэ хавийн хvмvvс энэ газрыг єєрийн зочины єрєєгєє болгож, хоолоо идэнгvvт энд хvрэлцэн ирэж, орой болтол суудаг байна.
Энэ ажиллагаанд тун олон хvн оролцодог байна. Энэ хєдєлгєєн ахмад буурлуудын англи хэлний салонгаас vvсч, настайчуудаар гол болгож байснаа залуучууд ч тэдний гадаад хэл сурах урам зоригд дайчлагдан хvрэлцэн ирэж энэ ажиллагаанд оролцох болсон юм. Эндэхийн англи хэл сурах уур амьсгал маш сайн байж, 87 насан сvvдэр зооглож байгаа ажай буурлаас эхлээд залуу идэр насны хvмvvс олон байдаг. Бээжингийн гадаад хэлний их сургуулийн 84 насан сvvдэр зооглож байгаа порфиссор ч энд ирэж хvмvvст сайн дураасаа англи хэл зааж єгдєг байна гэж Номын сангийн уншлагын танхимын дарга Ян Жаохуй хэлжээ.
Бусад гадаад хэл сурах ажиллагаатай адилгvй тал нь гэвэл энэ ажиллаагаанд Бээин радионийн мэрэгжилийн хvн болон гадаадын мэрэгжилтэн, сайн дурынхан хамтаар оролцодог байна. Англи хэл сурах хvсэлтэй хvмvvс энд ирэж англи хэл сонсож болохоор барахгvй тэдэнтэй англиар ярьж болдог. Бас туршилга солилцож болдог. Энэ жил 68 насан сvvдэр зооглож яваа Шиа Фэн жи настаны англи нэр нь Summer гэдэг. Тэрээр хэлэхдээ, англи хэл сураад 2008 оны Бээжингийн олимп болох vеэр гадаадын хvмvvст замчилаж єгєхийн тєлєє юм гэжээ.
Би залуудаа англи хэл сурч байсан, гэвч урт хугацаа хэрэглэхгvй байснаар мартачхсан байна. 2008 онд Бээжин хот олимп зохион байгуулах болхоор Хятад хvмvvс гадаадын хvмvvст зам зааж vйлчилэх хэрэгтэй болно. Энэ ажиллагаа надад баяр баясгалан авчираж єгснєєр барахгvй намайг олон найзтай танилцуулсан байна. Англи хэлээр ярих дуртай хvн болгон бvр миний найз юм гэжээ.
Бээжин радиогийн хєтлєгч Brue бол Summer-ийн найз нь юм. Тэрээр Австарлиа нутагтай. Тэрээр хэлэхдээ, Бээжин хvмvvс англи хэл сурах дуртай байдаг явдал намайг их догдлуусан юм. Мєн ч намайг эн ажлыг хийх дуртай болгосон юм гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, хvмvvс идэвхтэйгээр эн vйл ажиллагаанд оролцож байна. Ийм нєхцєлд тэд солилцоо хийхэд ашигтай байдаг. Би тэдний солилцох арга, vг хэлийг анхааралдаа авсан. Би иймэрхvv ажиллагаанд оролцох дуртай байдаг. Энэ ажиллагааг маш сайн зохион явуулж байна гэж би vзэж байна гэжээ.
|