ЄМЄЗР-ын "Єнєр цэцэг" сэтгvvлийн орлогч редактор, яруу найрагч Хишигтого гуайтай уулзаж уран бvтээлийнхэн талаар сонирхосноо уншигчддаа толилуулж байна.
Сурвалжлагч: Аль оноос уран зохиолын хараагаа эхлvvлсэн бэ?
Хишигтого: би 1975 онд ЄМЄЗР-ны монгол тусхай мэргэжлийн сургууль тєгсєєд Євєр монголын "Єнєр цэцэг" сэтгvvлд ажлын хуваар авсан, тэгээд уран зохиолтой анх танилцсан, хєдєє сэхээтнээр явж байхдаа уран зохиолтой ойртоогvй, хєдєє байхдаа олон ч ажил хийдэг байлаа. Багш, эмч, малчин бvр болж явсан. "Єнєр цэцэг" сэтгvvлд ирж ажилснаас хойш уран зохиолтой албан ёсоор танилцсан юм. Тэр vед олон сайхан ахмад багш нар маань сэтгэл санаагаа уран зохиолын vйлст єргєж явдгаар надыг ч маш хатуу шаарддаг байлаа, тэр бvхэн л надыг хайлуулж, энэх орчинд насаараа зvтгэх хvсэл зоригийг єгсєн юм. Єнєє энд ажлаад 30 гаруй жил болж байна, бууралчууд маань нэг нэгээр тэтгэвэрдээ гарсан болохоор би л хамгийн ахмад нь болж явна.
Сурвалжлагч: Таныг уран зохиолын дээд шагнал "Солонго нэрэмжит шагнал" хvртлээ гэж дуулсан, ямар зохиолоороо энэ шагналыг хvртээ бэ?
Хишигтого: "Миний булган уул" гэдэг урт найраглалаараа хvртсэн юм. Сэтгvvлд 30 гаруй жил ажиллаа, ололт амжилт гэж яриад баймаар юум ч алга, ууган шvлэг "залгуурчин"-ны дараа "хилийн айл" "дайн" ,"холоос ирсэн дуу" зэрэг шvлvvдийг бичиж шагнал урамшуулал хvртэж явлаа. Тэгэхдээ энэ бол ард тvмнээс над олгосон урамшуулал гэж би хувьдаа бодож явдаг, тєрсєн нутагт маань "Булган уул" гэж бий, миний гэр тэр уулын хормойд байдаг, тэр ууланд аав ээжийн минь явж, харж, саравчилж байсан аль бvхэн vлдэгдэж хоцорсон байх гэж боддгоос ч болвуу энэ ууландаа маш хайртай, сайн сайхан бvхний бэлэг тэмдэг болсон энэ уулаа бичих нь ч зvй ёсны хэрэг бэлээ.
Сурвалжлагч: зохион бvтээхээс гадна бас орчуулга хийдэг гэсэн.
Хишигтого: орчуулга дээр би нэлээд ажлуудыг хийсэн. Миний тєрсєн нутаг Хятад Монгол холилдон суусан Бугатад байдаг болохоор монгол хэл нээлээд эрт орхигдсон, гэтэл би сvvлээр нь аав ээжээ дагаад Тархан Муумянган холбоот хошуунд нутагшсан болохоор хэл ярианы хувьд єєрийн тєрєлх хэлээ орхиж хаяагvй мєртєє монгол сvтгvvлд ажилснаар улмаар баталгаажуулсандаа маш их олзоорхож явдаг. Ийм болохоор орчууллага хийхэд бvр илvv сайн юм. Бусадтай хамтарч "Жанжны vлгэр", "Цууриа" зэрэг дотоод гадаадын шvлдэг тууж, "Yрэлтэд єгvvлгийн сонгомол", "Хятадын наадам" зэрэг зохиолуудыг орчуулсан. Монголын нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасvрэнгийн шvлгийн тvvвэр "Уянгын тойрог"-ыг Оюунтай хамтарч хуучин монгол хэл дээр буулгасан.
Сурвалжлагч: хэн хvний амьдралд баяр гуниг, алдаа оноо гэж байдаг, таны амьдралд ?
Хишигтого: амьдрал тэр чигээрээ зєрчил юм шуу, бэрхшээлийг давж чадвал сая жаргал эдэлж чадна, хэрэв давж чадахгvй бол ойчдог л хэрэг, миний гэр бvл ч нэлээд бэрхшээлтэй байсан, тэр бvхнийг даваагvй юм бол би ч хэд удаа ойчоод дахин босоогvй байхаа, гэрэлсэн хойно амьдралын хатуу давааг их давжаа. /Сурвалжлагч: танд ажлын амжилт хvсье!/
|