Єнгєрєгч 7-р сарын 15-ны єдєр нь Євєр Монголын Єєртєє Засах Районы Залан айл хотын иргэдэд авч хэлбэл хамгийн єєдгvй єдєр мєн. Тус єдрийн vдээс хойшийн таван цагийн vеэр ойрын зуун жилд тохиолдоогvй хар салхи ширvvн бороон Залан айл хотыг дайрсан байна. Хоромхон зуур хар vvл нэтийж салхи салхилан газар тэнгэр нийлмээр болж ишрvvн бороо цутгав. Арван хэдхэн минуутын дотор байшин барилгын дээвэр ярагдан ойчиж,гэр байшин нурах нь нурж, ургаа мод хугран ойчих нь ойчиж vндэсээрээ булгарах нь булгарч, мал сvрэг бараа сураггvй алга болсон байна. Хормхон зуур хотын гудамж зам ойчсон мод унж орж ирсэн юуманд бєглєгдєж, тємєр зам зогсон, ус цахилган тасарж, утас телефон нэвтрэхээ больж, бvх Залан айл хот тамдаг байдалд орсон байна.
Энэ хар салхи ширvvн бороонд 263 хvн шарахтаж, 3779 таслаг байшин барилга адил бус хэмжээгээр нурж сvйрж , 1278 толгой мал сvрэг vхэж сvйдэн байна. Хар салхи дайрж єнгєрсєн газрын ургаа модод vндэсээрээ булгарж, тал нутгийн гал тvймэрийн командын цамхаг ноцтой эвдрэн сvйрж тоног тєхєєрємж нь алга болсон байна. Энэ хар салхи ширvvн борооны Залан айл хотод учруулсан эдийн засгийн шууд гарз хохирол 1 тэрбум 210 сая юаньд хvрсэн байна. Байгаалийн гэнтийн энэ гамшигийн ємнє Залан айл хотын намын хороо, засгийн газар гамшигаас авран туслах шийдвэр, арга хэмжээг нэн даруй гарган тал бvрийн хvчнийг дайчлан гамшигаас авран туслах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан байна.
Залан айл хотын орлогч дарга Ван шv шянь хэлэхдээ, Хотын намын хороо, засгийн газар гамшигаас авран туслах байршуулалт хийж бодитой арга хэмжээг гаргамагч гамшигаас авран туслах ажил бvх талаар эхлэсэн байна. Албан байгууллга, аж ахуйн нэгж, єєр єєрийн харъяа салбарынхаа гамшигт их єгтсєн газраар хvрч, нурж ойчсон байшин барилгад дарагдсан юм уу хийсэж ирсэн юуманд цохигдон шархдсан хvмvvсийг эрж хайж тvргэн тусламж vзvvлж, шархдагсадыг эмнэлэгт хvргэн эмчлvvлсэн байна гэжээ.
Нийгэмийн олон салбарынхан тэр дор нь гамшигдсан районд туслах ажиллагаа єрнvvлснээр тус хотынхон хандивын мєнгє 94 мянга гаруй юань хvлээн авч, олон газрын Улаан Загалмайн Нийгэмлэг 100 мянган юань хандивлаж, Ард Иргэдийн Хрэг Эрхэлсэн салбар дээд шатнаас олгосон тусламжийн 465 ширхэг майхан, 1000 ширхэг дулаан хєнжил дэвсгэр хvлээн авч, районы болон хотын засгийн газраас 2 сая юанийг гамшигаас авран туслахад олгосон байна.
7-р сарын 15-ны єдєр гарсан хар салхи ширvvн борооны гамшигт Залан айл хотоос ємнєш 20 километр зайтай байгаа Дагуур vндэстний гацааны 7 тосгон ноцтой дайрагдсны дотор Бат тосгоны гарз хохирол хамгийн ноцтой юм. Гучин єрх айлын хорин найман айлын гэр байшин адил бус хэмжээгэр нурж сvйрсэн байна. Yvний дотор хорин айлын гэр байшин бvрємсєн нурж ойчсон байна. Гамшигт нэрвэгдсэн эдгээр ард иргэдийн хоол хvнс хонож хэвтэх зэрэг хэвийн амьдралыг сэргээхийн тєлєє Дагур vндэстний гацааны намын хороо, засгийн газар нэн даруй арга хэмжээ авч, тариачдын гэр байшингаа сэлбэн засахад нь тусласан байна. Дагур Yндэстний Гацааны намын хорооны дарга Жан хань зэ танилцуулж хэлэхдээ, Гамшиг гарсны дараа манай нам засгийн удирдах багийнхан нэн даруй хєдлєлцєж, жолооч, ойр хавийн хvмvvс учирсан бvхнийг дайчлан зам мєр дээрэх нурж ойчсон шавар тоосго, хугарж дарсан мод чулууг зайлуулж , нэн даруй гамшигт ноцтой дайрагдсан Y шин багд хvрч шархдагсадыг авран тvргэн тусламж vзvvлэн, хvнд шархдсан хvнийг эмнэлэгт хvргэн байна. Yvний зэрэгцээ эвдэрж сvйрсэн гэр байшингийн дотроос иргэдийн эд хєрєнгийг гаргаж, єндєр настайчууд хvvхэд нялахыг аюулгvй газар тєвхинvvлж, залуу чийраг хvчний зохион байгуулан дарагдаж булагдсан эд хєрєнгийг малтан гаргаж , гэр байшинг сэлбэн засах ажлыг хийсэн байна гэжээ.
Бат тосгонд сурвалжлагч тосгоны иргэд гал командын тэргээс ус зєєж байгаатай тааралдлаа.
Уул нь энэ удаагийн хар салхи ширvvн бороонд Бат тосгоны ундны ус бохирдсноос болж олон хvн гэдэсний євчинд нэрвэгдэн суулагсан байна. Залан айл хотын гал командын анги дээр шатны зааварын дагуу тэр дор нь ундны ус хvргэж ирсэн байна.
Энэ удаагийн хар салхины гамшигт бvх Залан айлын хот хєдєєгийн цахилгааны хангамж тамдаг байдалд орсон байна. Хятадад " нэг газар нь гамшигт нэрвэгдвэл найман зvгээс тусламж vзvvлдэг" гэдэг vг байдаг юм. Энэ vгийн оновцтойг тэнгэрийн хар салхиар нотолсон байна. Хєрш зэргэлдээ Якаш хот, Арун хошуу зэрэг газрын цахилгаан хамгамжийн байгууллга хvн, машин тоног илгээн туслалцаа vзvvлж, тус хотын цахилгаан хангамжийн газрынхантай 680 гаруй хvний бvрэлдхvvнтэй завдан засварлах эгнээ бvрэлдэж єдєр шєнєгvй ажиллан цахилгаан хангамжийг сэргээсэн байна.
Залан айл хот онц их хар салхинд дайрагдсны дараа нийгэмийн олон салбарынханы анхаарлыг татсан байна. ЄМЄЗР-ы Ард иргэдийн хэрэг эрхэлсэн газрын гамшгаас авран туслах газрынхан Хєлєн—Буйр хотын намын хороо, засгийн газрын удирдагчид тэр дор нь газар дээр нь хvрч, ард иргэдэд чухал шаардагдах хєрєнгє мєнгє,майхан зэргийг хvргэн очиж, Залан айл хотын намын хороо, засгийн газрын нэн даруй яаралтай арга хэмжээ хэрэгжvvлэн, шархдсан хvн ардад тvргэн тусламж vзvvлэн, гамшгаас аврах ажлыг удирдан зохицуулсанд сэтгэл хангамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Хєлєн—Буйр хотын намын хорооны дарга Лян тие чэн хэлэхдээ, тэнгэрийн онц их хар салхи манай байшин барилга, зам гvvрийг нураан сvйтгэж, ургаа модыг vндэсээр нь булгалж хаясан ч манай шат бvрийн боловсон хvчин, ард иргэдийн эв санаа нэгтэй тэмцэх зоргийг сvйрvvлж чадахгvй юм гэжээ. Єнєє Залан айл хотын хот хєдєє гэсэнгvй хар салхинд хийсгэгдэн ойчсон байшин барилга, хашаа хvрээгээ бvх талаар сэлбэн засаж гэр орноо дахин байгуулж байна. /Урангоо бэлтгэв/
|