Е Чяобє: эмэгтэй, Хятадын зvvн хойт нутгийн Гиринь мужийн Чанчvнь хотод 1964 онд тєржээ. Олон улсын зэрэгтэй тэшvvрийн ойр зайн шилдэг тамирчин. 1974 оноос эхлэн тэшvvрийн ойрын зайн спортоор хичээллэж, 1977 онд Хятадын ардын чєлєєлєх армийн тэшvvрийн ангид элсэн орж, 1985 онд Хятал улсын шигшээ багийн тамирчин болжээ. Дотоод гадаадын олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд нийи 34 удаа оролцож, 52 алт, 36 мєнгє, 12 хvрэл медль хvртэж, 3 удаа бvх Хятадын шинэ дээд амжилтыг тогтоож, 4 удаа шинцэлсэн байна. Е Чяобє 7 vдаа олон улсын томоохон тэмцээнд оролцож, 7 алт, 9 мєнгєн медль хvртсэн байна.
Євлийн олимпийн 16 –р наадмын тэшvvрийн 500 болон 1000 метрийн уралдаанд хvртсэн 2 мєнгєн медль бол Хятад улсын тvvхэнд євлийн олимпийн наадмаас анх авсан медль юм. Тэшvvрийн ойрын зайн олон улсын аврага шалгаруулах тэмцээнд дараалан 3 алтан медль хvртэж, бvх Хятад болон Азийн анхны тэшvvрийн ойрын зайн олон тєрєлтийн аврага болсон байна. Е Чяобє бvх Хятадын мєс цасны 10 шилдэг тамирчины нэг;бvх Хятадын шинэ аялалын гавшгайлагч;бvх Хятадын ардын чєлєєлєх армын 2 –р дэсийн хєдєлмєрийн аврагагаар цоллогдсон байна. 1992 онд Хятадын цэргийн тєв зєвлєлийн дарга Жян Зэминь зарлиг буулгаж, Е Чяобєд "цэргийн споргын мастэр" цол олгосон байна.
Хятадын шvхрийн спортын шилдэг тамирчин Жэнь Хунянь
1969 оны 4 –р сарт Хятадын Шаньдvн мужийн Жибєд тєржээ. 1984 онд Шаньдvн мужын шvхрын спортийн сургуульд элсэн оржээ. 1986 онд анх удаа умардын хамтын ажиллагааны нэгжийн шvхрээр буух тэмцээнд оролцон тvрvvлж, бvх Хятадын шvхрийн спортын шинэ дээд амжилтыг шинэчлэж улсын шигшээ багийн тамирчин болсон байна. Одоогоор Жэнь Хунянь Хятад улсын шvхрийн спортийн тэмцээнд хамгийн олон удаа аврага болсон тамирчин юм. / Тємєд.Хvчит орчуулав. /
|