![]( /mmsource/images/2005/09/27/zohiogq.jpg) Ганьсv мужийн YХЭЗ-ийн орлогч дарга Зvє Зюнь-цай ярилцлага єгч байгаа нь
Хятадын баруун хойт нутагт байрладаг Ганьсv бол эрт дээр vеэсээ аваад олон vндэстэн ястан холилдон сууж аж тєрсєєр ирсэн газар юм. Єнєєгийн байдлаар, Ганьсv мужид 54 vндэстний цєєнхийн 2 сая 199 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бєгєєд тэд Ганьсv мужийн нийт хvн амын 8.7%-ийг эзэлж байгаа юм. Ганьсv мужид vе улиран аж тєрсєєр ирсэн vндэстний цєєнхvvдэд: Хотон, Дvнсян, Тvвд, Бао-ань, Юйгур, Монгол, Казак, Монгор, Салар, Манж зэрэг 10 vндэстэн байж, тvvний дотор Дvнсян, Бао-ань болон Салар vндэстэн нь Ганьсv мужид л байдаг vндэстний цєєнх болно. Ганьсv мужид Гань-нань, Линься гэсэн єєртєє засах 2 жєv, Сv-нань, Сv-бэй, Аксай, Тянь-жv, Дvнсян, Зи-ши-шань, Жан-Зя-чуань зэрэг єєртєє засах 7 сянь, vндэстний 39 сян байдаг, vндэстний єєртєє засах газар нутгийн талбай нь 179 мянган хавтгай дєрвєлжин километрт хvрч, Ганьсv мужийн нийт талбайн 39.8%-ийг эзэлж, тэнд амьдарч байгаа 3 сая 136 мянга гаруй хvн амынх нь дотор vндэстний цєєнхийн хvн ам нь сая 759 мянга гаруй байж, Ганьсv мужийн vндэстний цєєнхийн нийт хvн амын 73%-ийг эзэлдэг байна.
Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн орлогч дарга Зvє Зюнь-цай Ганьсv мужийн vндэстний єєртєє засах газар нутгийн байдлыг танилцуулж хэлэхдээ: "Ганьсv мужийн Сv-нинь, Сv-бэй, Аксай, Тянь-жv бол мал аж ахуйгаар гол болгосон єєртєє засах сянь болох бєгєєд эдгээр сяний нутаг нь мал аж ахуй хєгжvvлж ирсэн єнє удаан жилийн тvvхтэй, тариачин малчид нь ч мал маллах баялаг туршлагатай хvмvvс юм. Мал аж ахуй нь тэр нутгуудын тулгуур аж ахуй нь болж байдаг. Жан Зя-чуань сянь бол vндсэндээ тариалангаар гол болгосон Хотлон vндэстний єєртєє засах сянь юм, Дvнсян vндэстэн болон Бао-ань vндэстний єєртєє засах 2 сянь ч мєн тариалангаар гол болгосон сянь болно. Сvvлийн хэдэн жилд єєрчлєлт хийж нээлттэй байх цар хvрээ цаашид єргєжин тэлэхийн хирээр, гэрийн тэжээврийн ажил тєрєл ч олон сяньд ихээр хєгжиж, малчин тариачны орлогыг нэмэгдvvлж байгаа чухал аж ахуй болсон байна" гэжээ.
Ганьсv муж бол БНХАУ байгуулагдсаны дараа, vндэстний єєртєє засах дvрэм хэрэгжvvлсэн сянийг хамгийн анх байгуулсан газар юм. Ганьсv мужийн vндэстний єєртєє засах сянь байгуулсан тvvхийн тухай ярих vе, Зvє Зюнь-цай танилцуулж хэлэхдээ: "Тянь-жvгийн Тvвд vндэстний єєртєє засах сянь бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, 1950 оны 5-р сард байгуулагдсан Хятадын vндэстний єєртєє засах дvрэм хэрэгжvvлсэн хамгийн анхны сянь юм. Тухайн vед єєртєє засах сянийг анх байгуулж, засаг захиргааны хуваарийн нэр нь ч журамжиж чадаагvй байсан болохоор, тvvнийг эхний vедээ Тяньжvгийн єєртєє засах район гэж нэрлэсэн байлаа. 1951 онд Тянь-жvгийн тєлєєлєгчид Бээжин орж, тєв Засгийн газрын удирдагчдад ажлаа тайлагнах vед тухайн vед ерєнхий сайд асан Жєv Энь-лай тэднээс: 'Танай тэнд аль vндэстний хvн ам нь хамгийн олон вэ?' гэж асуусанд, тэд: 'Тvвд vндэстний хvн ам хамгийн олон' гэж хариулжээ. Ерєнхий сайд Жєv Энь-лхай тvvнийг сонсоод, тэдэнд: 'Тийм бол танай тэндэхийг Тvвд vндэстний єєртєє засах сянь гэвэл зохино' гэжээ. Тянь-жvгийн Тvвд vндэстний єєртєє засах сяний нэр ингэж бий болсон юм" гэлээ.
Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, ялангуяа єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс нааш, Ганьсv мужийн Засгийн газар нь vндэстний ажлыг тэргvvлэх байранд тавьж, тvvнийг єдєр тутмын гол чухал ажлуудынхаа нэг болгон, олон зvйлийн vр ашигтай арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлээд, vндэстний эв санааны нэгдлийн vйлсийг эрчимжvvлж, vндэстний газар нутгийн эдийн засаг, нийгмийн олон талын ажил vйлсийг хєгжvvлэхэд онцлон анхаарч, vндэстний цєєнхийн боловсон хvчнийг бэлтгэн хєгжvvлж, vндэстний тухай намын бодлого, чиг шугмыг нарийн нямбай туушлуулан бодитойд хэрэгжvvлж, vндэстний газар нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник, эрvvл мэндийн ажил тєрлийг бvх талаар хєгжvvлснээр, vндэстний цєєнхийн ард иргэдийн амьжиргааны тvвшин байнга дээшилж, эрх тэгш, эв санаа нэгтэй, харилцан туслалцсан vндэстний харилцаа цаашид бэхжиж, "Yндэстний нутаг районы єєртєє засах хууль" нэн сайн хэрэгжиж, vндэстний газар нутагт олон тєрлийн ажил vйлс єрнvvн хєгжсєн байдал илэрсэн юм. Энэхvv ололт амжилтанд хvрч чадсны туршлагынхаа тухай ярих vе, Зvє Зюнь-цай хэлэхлээ: "Энэ нь голцуу тєв Засгийн газар болон Ганьсv мужийн Засгийн газраас vндэстний ажлыг чухалд vзэж халамжилсантай нягт холбоотой юм. Бид нэг талаар vндэстний тухай бодлогыг ухуулан сурталчлах ажиллагааг ард иргэдийн тунд эрчтэй єрнvvлсэн, нєгєє талаар ядууг тэтгэх vр ашигтай арга хэмжээнvvдийг авч, vндэстний газар нутгийн эдийн засаг, нийгмийн олон талын хєгжлийг зэргээр ахиулахад онцлон анхаарсан юм" гэжээ.
Yндэстний асуудал болон хєдєє аж ахуйн асуудал бол Ганьсv мужийн Засгийн газрын ажлын гол тал байсаар ирсэн юм. Yндэстний ажлыг 10 гаруй жил хийсэн Вань Лин-юнь бол Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн эдийн засаг санхvvгийн газрын дарга юм. Тэр хэлэхдээ: "Ганьсv мужийн Засгийн газар vндэстний газар нутгийн хєгжлийг чухалд vзэж, бодлогын талаар тус дєхєм vзvvлэн, хєнгєлєлттэй бодлого, арга хэмжээнvvдийг боловсруулан гаргаж хэрэгжvvлсэн байна. Yндэстний асуудлыг зохицуулахын зангилаа нь vндэстний газар нутгийн хєгжлийг тvргэтгэх явдал юм. Энэ талын ажлыг Ганьсv муж тун чухалд vзэж байна.
Ганьсv муж єнгєрсєн 5 жилд vндэстний цєєнхийн газар нутгийн ядуурлыг бууруулах салбарт 120 сая юаний хєрєнгє оруулж, боловсрол, эрvvл мэнд зэрэг ажил vйлсийн хєгжлийг нь дэмжсэн юм. Зєвхєн Гань-нань нэг нутаг гэхэд л 10 сая гаруй юаний хєрєнгє оруулсан байна. Yvнээс гадна, улсын хєрєнгє оруулалтаар гол болгон, муж болон иргэдийн хамтаар оролцсон, малчдыг сууршуулах тєсєл бол малжих нутгийн хєгжлийн зайлшгvй замнах зам юм. Гэхдээ энэ нь хєгжлийн зохих явцыг єнгєрvvлэх шаардлагатай байна. Yvнийг биелvvлбэл сая малчдын vр хvvхдийн сургуульд орох, євчнєє vзvvлэх зэрэг єнєєгийн бэрхшээлтэй асуудлуудыг vр ашигтай зохицуулж чадах болно. Энэ ажлыг малчид ч сайшаан дэмжиж байна. Алс хэтийн ашиг сонирхлын vvднээс авч хэлсэн ч, энэ бол улс орон болон vндэстний цєєнхийн ард иргэдийн аль алинд ч ашигтай ажил байгаа юм" гэжээ.
Ганьсv мужийхан бас vндэстний боловсон хvчнийг бэлтгэн хvмvvжvvлж дэвшvvлэн хэрэглэх явдлыг чухалд vзэж, vндэстний тухай бодлогын загамж чанарыг хадгалах болон цаг vеийн хєгжлийн байдлын дагуу тvvнд цаг даруйд нь тохируулалт хийх ажилд анхаарч, vндсэн шатанд байнга судалгаа шинжилгээ хийж, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжvvлж байна. Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн орлогч дарга Зvє Зюнь-цай хэлэхдээ: "Ганьсv муж vндэстний цєєнхийн газар нутгийн нийгэм, эдийн засгийн хєгжлийг чухалд vзэж байгаагийн зэрэгцээ бас vндэстний цєєнхийн боловсон хvчнийг бэлтгэн хvмvvжvvлж дэвшvvлэн хэрэглэх явдалд онцлон анхаарч, адилхан нєхцєлд vндэстний цєєнхийн боловсон хvчнийг юуны ємнє дэвшvvлэн хэрэглэдэг юм.
Єнєєгийн байдлаар, муж, жєv, сянь зэрэг тєрийн байгууллагын засаг захиргааны болон ардын тєлєєлєгчдийн их хурлын байнгын хорооны даргын тушаалд бvр vндэстний цєєнхийн боловсон хvчнvvд ажиллаж байна. Ганьсv мужийн намын хороо, Засгийн газар ойрын хугацаанд тусгай ажлын хэсэг зохион байгуулж, бvх мужийн vндэстний газар нутагт єргєн цар хэмжээтэй судалгаа шинжилгээний ажил хийж, "аравдугаар таван жилийн тєлєвлєгєє"-тэй уялдуулан, vндэстний газар нутгийн хєгжлийн асуудлаар бодитой бодлого, арга хэмжээнvvдийг боловсруулах гэж байна. Энэхvv ажлын хvрээнд vндэстний газар нутагт судалгаа шинжилгээ хийх, vндэстний холилдон суугаа газар нутагт судалгаа шинжилгээ хийх, бусад муж районы vндэстний ажил нэлээд сайн хийсэн газар нутагт очиж туршлага суралцах зэрэг 3 гол ажил хийнэ" гэжээ. /О.Дарамбазар сурвалжилж редакторлов/
|