• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-27 16:52:48    
Найрамдлын гvvр байгуулжээ

Хятадын Олон Улсын Радио

     9-р сарын 16-ны орой Францын Парисын дуурийн театрын балет бvжгийн чуулгынхан Бээжинд "Хєх цагаан хар: Франсын балет бvжиг" нэрэмжит концерт тоглож, Францын соёлын жилийн арга хэмжээг єндєрлvvлэх vйл ажиллагааг бvх талаар эхлvvлсэн байна.

     Одоо та бvхний сонсч байгаа бол Францын соёлын жилийн арга хэмжээг єндєрлvvлэх "Хєх цагаан хар: Франсын балет бvжиг" хэмээх концертын бичлэг болно. Уг концерт нь Францын нэрт найруулагчийн найруулсан "Цагаан хєгжмvvд", "Арлес хотын охин", "Болеро" гэх гурван сонгодог бvтээлээс бvрджээ. Уг концерт нь эртний сонгодог болон орчин vеийн романтиг ахуй байдлыг соливчуулан харуулсан байна.

     Хятад Франц хоёр орны удирдагчийн хамтаар санаачилж зохион явуулсан Хятад Францын соёлын жилийн арга хэмжээ бол Хятад Франц хоёр орны соёлын солилцооны тvvхэн дэх сацрангуй хуудас болох юм. 2003 оны 10-р сараас 2004 оны 7-р сарын хооронд Францад Хятадын соёлын жилийн арга хэмжээ зохион явуулж, баялаг агуулга онцлогтой 400 гаруй тєрлийн арга хэмжээг Францын ард тvмэн халуунаар хvлээж авч билээ. 2004 оны намраас 2005 оны 9-р сарын хооронд Хятадад Францын соёлын жилийн арга хэмжээ зохион явуулж, хэдэн зуун удаагийн концерт, vзэсгэлэн% эрдэм шинжилгээний бага хурал, цэнгvvн зэрэг арга хэмжээ нь Бээжин, Шанхай, Тянь жинь Чvн чин зэрэг 20 гаруй муж хот район болон Сян ган, О мэнь зэрэг газрын vзэгчидтэй танилцаж, хятадын vзэгчидэд Францын соёлын ид шидийг нэн сайн ойлгуулсан билээ.

     Францын соёл холбооны яамны сайд Хенауд Доннедиеу де Врдрес Францын соёлын жилийн арга хэмжээ амжилттай болсонд маш их баяртай байлаа. Уг арга хэмжээ нь Хятад Франц хоёр орны уран бvтээлчид, мэргэжлийн хvмvvс, ард тvмний хэлхээ холбоог улам нягтруулж, ойлголцоог нэмэгдvvллээ гэж тэрээр vзсэн байна. Тэрээр хэлэхдээ, Францын соёлын жилийн арга хэмжээний агуулга их єргєн байсан. Хятадын ард тvмэн тус ажиллагаанд маш их идэвхтэй оролцсон байна. Ганц импрессионизмын зургийн vзэсгэлэнг сая орчим хvн сонирхож, зуун жилийн шинэ соёлын vзэсгэлэн, Чарлес де гаулле-н vйл явдлын vзэсгэлэн зэргийг бvр хэдэн зуун мянган vзэгчид vзэж сонирхсон байна. Хятадын хэдэн зуун сая vзэгчид Францын нэрт хєгжимчин Жарре Мичел Жарре хєгжмийн концерт, харуулын цэргийн агаар огторгуйд тоглосон балет, кино vзэсгэлэн болон єєр бас vй олон концертыг сонирхсон тул румантик бєгєєд ирээдvй тийшээ бат нотой урагшилж байгаа Францыг нэн сайн ойлгох болсон гэдэгт итгэж байна гэжээ.

     Хятадын соёлын яамны орлогч сайд Мэн сяо сы Хятад Францын соёлын жилийн арга хэмжээний амжилттай болсныг єндрєєр vнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Франц хоёр орон харилцан соёлын жилийн арга хэмжээ зохион явуулсан явдал бол Хятад Европын соёлын солилцооны тvvхэн дэх нэг vvдэлт гэж хэлж болох юм. Энэ нь мєн ч Хятад Франц хоёр орон урт хугацааны турш найрсгаар харилцаж ирсэн ба хоёр орны соёлын солилцоо хєгжєєд зохих тvвшинд хvрсний vр дvн мєн. Энэ нь хоёр орны ард тvмний хоорондох уламжлалт vзэл ухаагдахууныг алгасч, орчин vеийн болон шинийг vvдэн бvтээх гэсэн улс орны дvр тєрхийг бий болгоход хvч тавьж, хоёр орны хойшдын харилцааны хєгжилд маш сайн сайхан vндэс суурь тавьж єгсєн байна. Энэхvv хил дамнаж, тив дамнасан асар их цар хvрээтэй соёлын томоохон vйл хэрэг нь дотоод гадаадын соёлын солилцооны тvvхэнд шинэ vлгэр жишээг бий болгосон юм гэжээ.

      Бээжингийн Ба да лингийн цагаан хэрэмд хийсэн "Чампс Елисес гудамжнаас цагаан хэрэм хvртэл" нэрэмжит арга хэмжээ болон "Францын шєнє буюу И хэ юань цэцэрлэгт хvрээлэнд ургацын баярыг тэмдэглэх цэнгvvн"-д ороцсон Тянь жинь хотын Люй жин жин гэдэг нэг жуулчин хэлэхдээ, жил болгон ийм арга хэмжээ зохион явуулж байвал их сайн байна. Ийм арга хэмжээнvvд нь хоёр орны соёлын солилцоог ахиулах болно. Хятад Франц хоёр орон бол бvр єнє удааны тvvхтэй их євєрмєц орон шvv дэ гэжээ.

      ХКН-ын тєв хорооны улс тєрийн товчооны байнгын хорооны гишvvн Ли чан чvнь Францын солын жилийн арга хэмжээний єндєрлєх концертыг сонирхоод хэлэхдээ, Хятад Франц хоёр орон харилцан соёлын жилийн арга хэмжээ зохион явуулсан явдлыг Хятад Францын соёлын солилцооны тvvхэн дэх нэг vvдэлт гэж хэлж болох юм. Энэ нь хоёр орны харилцааны хєгжлийг доривтой ахиулж, дорно єрнийн ард тvмэн хоорондын ойлголцоог гvнзгийрvvлж, найрамдлыг зузаатгасан байна гэжээ.

     Хятадын vндэсний музейнхан тун саяхан бас Францын эртний нэртэй гурван том хотгонтой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Ченонсеау хотгоны эзэгтэй Каролине Даррассе хэлэхдээ, Хятад Францын соёлын жилийн арга хэмжээ єндєрлєсєн боловч хоёр орны соёлын солилцоо цаашид тасралтгvй хєгжихийг хvсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Францын тvvх соёлын нэрт байгууллага нэгжийн эзэн болсны хувьд иймэрхvv харилцааг урт хугацаагаар, тєлєвлєгєєтэйгээр vргэлжлvvлж, Хятад Францын соёлын солилцоо болон найрамдлыг єнє бат vргэлжлvvлэхийг бид хvсэж байна гэжээ.