Азийн хєгжлийн банк 9-р сарын 8-ны єдєр Бээжинд 2005 оны Хятадын эдийн засгийн нэмэгдэлд уридчилан хийсэн тєсєєллєє єєрчилж, Хятадын эдийн засаг гадаад худалдааны ашгийн нэмэгдэл, vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалтын нэмэгдэх эрч болон хэрэглээ нэмэгдэх зэргийн нєлєєллєєс болоод эдийн засгийн нэмэгдэл нь энэ оны 4-р сард тєсєєлсєн 8.5%-аас нэмэгдэж, 9.2%-д хvрэх болно гэж vзсэн байна.
Азийн хєгжлийн банкын саяхан нийтэлсэн "2005 оны Азийн хєгжилд хийсэн бараалхах" гэсэн тайланы шинэ хэвлэлд, 2005 оны сvvлийн хагас жилээс эхлэн Хятадын хєрєнгє оруулалт экспортын нэмэгдэл удаашираж эдийн засгийн нэмэгдэлийн хэмжээг сvvлийн хэдэн жилийн єндєр тvвшингээс бага хэмжээгээр бууруулах боловч, оршин суугчидын орлогын нэмэгдэл, хэрэглээний нэмэгдэлийг дагалдан эдийн засаг нь мєн л тvргэн нэмэгдэх хандалгаа хадагалах болно гэж тэмдэглэжээ.
Ирэх жил болон тvvний дараа жил Хятадын эдийн засгийн нэмэгдэл 9%-аас доогуур байж, энэ оны эхний vеийн тєсєєлсєн хэмжээтэй адил байх болно гэж уг тайланд тэмдэглэжээ.
Хятадын оршин суугчидын хэрэглээний vнийн vзvvлэлт ноднин сvvлийн 8 жилийн турших хамгийн єндєр тvвшинд хvрч, энэ оны эхний хагаст буураад 2.3% болсон байна гэж уг тайланд тэмдэглэжээ. Тайланд бас энэ оны нэмэгдэлийн хэмжээг уридын 3.6% байсныг бууруулан 3% болгожээ.
Yйлдвэрлэх салбарын хэт vйлдвэрлэл болон vр тарианы нэмэгдэлийн тєсєєлєл vйлдвэрлэх єєрийн єртєгийн нэмэгдлээс болсон vнийн дарамтыг намдаасан байна. Ирэх хоёр жилд Хятадын оршин суугчидын хэрэглээний vнийн нэмэгдэл 3%-аас доош байх болно гэж Азийн хєгжлийн банкаас Хятадад суугаа тєлєєлєгчийн газрын тэргvvн эдийн засагч Жуан Жиань vзсэн байна.
Уг тайланд бас Хятадын эдийн засгийн нэмэгдэлийг нєлєєлєх эрэсдэлийн талаар сэрэмж гарагсан байна. Yvнд эрчим хvчний эрэлт хангалт хурцадмал байгаа, банкын систем буурай байгаа, хэсэг салбарт хэт vйлдвэрлэл оршиж байгаа, тэрчилэн тариачидын орлогыг нэмэгдvvлэхэд хvчир байгаа зэргээс эрэсдэл бий болох магад гэж тэмдэглэжээ.
Эрчим хvчний эрэлт хангалтын зєрчил нь хойшидын хоёр жилд Хяталдын эдийн засгийн нэмэгдэлийн хэмжээнд тєсєєлєл хийхэд эрэсдэл болон тогтворгvй хvчин зvйл авчираж єгсєн байна. Хятад улс нь дэлхийн хоёрдугаар том нефть хэрэглэгч орон болж, тvvхий нефть хамгийн их импортоор авдаг орны нэг болсон юм. Нефтийн хэрэгцээг татаж байгаагын хэсэг нєхцєлд улсын дотоодын хувийн хэрэглээний авто машинын тоо эрэс нэмэгдсэн, тvvхий нефтийг гvйцэд ашиглаж чадахгvй байгаа тэрчилэн улсын дотоодын зах зээл дэх нефтийн vнийг хязгарлаж байгаа зэрэг байгаа юм гэж тайланд тэмдэглэжээ.
Нефтийн vнийн системд єєрчлєлт хийж, зах зээлийн шаардлагад нийцvvлж, эрчим хvчийг хэмнэх, эрчим хvчийг vр ашигтай ашиглахыг урамшуулахгvй бол Хятад улс хойшид эрчим хvчний боогдолд учирч болзошгvй юм гэж уг тайланд vзсэн байна.
Гадаадын банкын єрсєєлдєєнд аргацахын тєлєє Хятадын тєрийн ємчийн банкууд vйлчилгээгээ сайжруулж, хєрєнгийн бvтэц удирдалгадаа єєрчлєлт хийх хэрэгтэй. Хятад улс хэсэг хэт vйлдвэрлэж байгаа ажил vйлсийн хєрєнгє оруулалтын нэмэгдэлийг хязгаарлах хэрэгтэй. Эс тийм бол vйлдвэрлэгчийн ашиг буурч, алдагдалтай болох болно. Бас банкын зээлийн чанар болон эдийн засгийн нэмэгдэлийг нєлєєлєх болно. Тариачидын орлогыг нэмэгдvvлэхийн тєлєє засгийн газар бас тариачидад ашигтай хєнгєлєлттєй арга барил авч хєдєє аж ахуйн єєрийн єртєг нэмэгдэж байгаа байдлыг аргацаах хэрэгтэй юм гэж тайланд бас тэмдэглэжээ.
|