• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-28 17:55:00    
Хятадын ардын урлаг—Торгон наамал

Хятадын Олон Улсын Радио

     Хурц тод єнгєтэй янз бvрийн торго болон даавуугаар уран сайхан наамал хийхэд товгор сийлмэл шиг гар урлалын онцын сайхан бvтээлvvд буй болдог байна. Энэ бол даруй Хятадын ардын урлагийн нэг тєрєл болох торгон наамал юм.

     Хятадын умард нутгийн Шань ши мужийн ємнєд хэсгийн Чан чжи хот бол торгон наамлын vvссэн эх нутаг нь болох юм. Торгон наамал наахыг бас цэцэг наах ч гэдэг. Энэ нь урчууд єнгє єнгийн сайхан торгоор уран нарийн эсгэж наадаг гар урлалын бvтээгдэхvvн юм. Энэ наамлыг хийхэдээ ардын урчууд зурсан зургаа хатуу цаасан дээр буулгаж, тvvнийгээ эсгээд, эсгэсэн загвар дээрээ шинэ хєвєн зулж даршуулна. Дараа нь хэрэгцээнийхээ дагуу хатуу зєєлєн хуниас гаргаж, хэрэгцээтэй газар нь бас алт мєнгєн утсаар хєвєє даруулж, тvvний дараа єнгийн будаг тавьна. Ингэж хийсэн наамал нь товгор сийлмэлтэй адиль vр дvнтэй гар урлалын бvтээгдэхvvн болдог. Маш онцлог энэхvv аргаар нааж хийсэн хvний дvр тєрєх тун ч амьдлаг дvрслэг байдаг болохоор энэ наамлыг "Биет Хятад зураг" гэж нэрэлсэн байгаа юм.

     Ийм наамал нь чухам аль vеэс vvссэнийг тодолохын аргагvй юм. Єнєє олдоод байгаа хамгийн эртний торгон наамал бол Шань ши мужийн Рvй чэн хотын музейд хадгалаж байгаа "Гvє зи игийн мэндэлсэн єдрийн зураг" болно. Мэргэжилтэн нарын нотлон тогтоосноор бол энэ наамал нь 400 гаруй жил болсон зvйл юм байна. Энэ торгон наамалд голцуу манай тооллын 10-р зууны Тан улсын vеийн Фэнь ян ван Гvє зи игийн тєрсєн єдрийн баярыг тэмдэглэж байгаа vлгэрийг харуулсан байна. Ерєнхийдєє нvсэр жавхалантай, олон давхаргын 62 хvн байгаа бєгєєд бvгдээрээ маш амьдлаг дvрслэг болсон тул хорвоод хосгvй ховор эрдэнэ гэж хэлж болох аж.

     Ийм торгон наамал нь голцуу Хятадын уламжлалт ардын vлгэр, буддын шашны vлгэр зэргээр сэдэвлэсэн байдаг. Ийм наамал хамгийн олон хадгалаж байгаа Шань ши мужийн аялал жуулчлалын нэрт газар болох Чи сяний Чиао овогтоны их хvрээнд хадгалаж байгаа 48 торгон наамлын дотор "Баян эрхэм хєгжил бадрал", "Yндэс намаа дэлгэрч буян гишиг тогтог", "Найман арш далай гэтэлсэн", "Чан э саран дээр гарсан" гэх зэргийн агуулгатай юм. Ийм торгон наамлын уламжлалыг залгамжилсан хvн Тv би чэнгийн бvхэл жилийн хугацаа зарцуулж бvтээсэн буддын шашны сэдэвтэй "Их нигvvлсэхvй тарнийн судар" гэдэг бvтээл нь 94 зурвасаар бvрэлдэж, нийт урт нь 40 метр болсон байна. Тvvнд бvтээгдсэн бурхны шашны 94 хvний дvр нь онцын уран сайхан бєгєєд амьдлаг дvрслэг болсон байна.

     Чан чжигийн торгон наамал нь vvсэж буй болсноосоо єнгєрсєн зууны тавиа он болтлох мянга гаруй жилийн хугацаанд "Бэрдээ уламжилахаас биш охиндоо уламжилахгvй" фиодалын гэр бvлийн гар эрдэм уламжлах арга хэлбэрт баригдаж байжээ. Тухайн vеийн хvмvvс гар урлалын энэ эрдмийг нь бусад овгийнхон сорчихахаас болгоомжилж ингэдэг байсан аж. 1915 онд нэрт торгон наамалчин Ли ши жvнгийн гурван сарын хугацаа зарцуулж бvтээсэн дєрвєн улиралын vзэмжийн зураг нь євєрмєц зохиомж болон онцын уран сайхнаараа Панамын олон улсын яармаг дээр мєнгєн медаль авч, Чан чжигийн торгон наамлыг дотоод гадаадад алдаршуулсан юм. Тvvнээс хойших хэдэн арван жилд Ли овогтоны эцэг хvвгvvн олон газраар явж, тухайн vеийн цэргийн салбарын, улс тєрийн салбарын их олон чухал хvмvvст наамал хєрєг хийж єгсєн бєгєєд гэр орондоо Чан чжигийн торгон наамлаар чимэг нэмэх нь тухайн vеийн ноёд эрхэмvvд болон Хятадад ирж байсан гадаадын хvмvvсийн хєєцєлддєг нэг зvйлийн шинэ соёл болсон байлаа. Гэвч удам дамжин уламжилдаг хоцрогдсон арга хэлбэрээс болж, энэ торгон наамал нь тєдийлєн их хєгжиж чадсангvй юм. Yvний дээр бас торгон наамал нь маш их vнэтэй зvйл болохоор зах зээлийг нь ч олигтой нээж чадсангvй аж. Єнгєрєгч зууны далаад он гарснас хойш энэ торгон наамал нь аажмаар хvмvvст мартагдаж эхэлсэн байна.

     Єнєє торгон наамлыг Хятадын дvрслэх урлагийн нийгэмлэгээс дvрслэх урлагийн євєрмєц нэг тєрлєєр нотлон тогтоож, Хятадын ардын урлаг соёлын євийг авран сэргээх тєслийн хvрээнд хамруулаад байна. /Э. Цогзолмаа орчуулав/