Сvнид аймгийн ахлагч Гилгэн баатар бол сод богд Чингэсийн тулгуур тєр байгуулахад "хатгалдах жадны хурц нь болж, харвах сумны vзvvр нь болж явсан" эрэмгий баатар мєртєє бичгийн эрдэмд цолгорч, хаан эзнийхээ дэргэд "умардсаныг нь сануулж, ундарсныг нь сэргээж" байдаг мэргэн зєвлєгч болж байсан бичиг цэргийн эрдэм хосолсон єрлєг баатар юм.
"Монголын нууц товчоон", "Эрднийн товч", "Алтан товч", "Хаадын vндэсний хуриангуй алтан товч", "Алтан хvрдэн мянган хээст" зэрэг монгол тvvхийн тулгуур бичигт Гилгэн баатрын нэр олонтоо дурдагдаж, гавиа зvтгэлийг нь тэмдгэлсэн байдаг.
"Алтан хvрдэн мянган хээст"-д "Сєвєєдай, Гилгэдай эхлэн арван их баатар" гэж тэмдгэлснээр, Гилгэн баатар Чингэсийн арван их баатрын хоёрдугаарт нэрлэгдэж явсан нь тодорхой байна. Арван их баатар цохом хэн хэн болхыг ялган тодорхойлсон тэмдэглэл хараахан байхгvй боловч "Чингэсийн их єчиг"-Алтан ордны дайллагад "Хас чулуун мэт яст, хар усан мэт цуст, харилгvй санаат, халтралгvй зоригт, харитан дайсантай байлдхад хатуужин явж хvчээ єгсєн Сєвєєдай баатар, Сvнид Гилгэдай баатар, Уулидай Цєлгєдай баатар, Мангадай Хуйлтар баатар хар эрээн барс мэт харилгvй дєрвєн баатар минь" хэмээн магтан тэмдгэлж байдаг. Чингэс хаан хамгийн сvvлчийн удаа цэрэг дайчилан мордож Тангадыг дайлахад Гилгэн баатар их цэргийг шууд удирдач явасан юм.
Чингэс хаан Гилгэн баатраар Тангадыг дайлах их цэргийг манлайлуулж, Тангадыг байлдан сvйрvvлээд буцхын ємєнєхєн хvнд євчилж, тэнгэрт халихын ємєнє Алтан Улсыг хэрхэн дайлах арга бодлогыг гэрээслэн vлдээгээд "эдvгээ бvгд сайд наддур хариу єгєгтуун." гэхэд Гилгэн баатар Чингэс хааны хаажууд байсан олон сайд ноёдыг тєлєєлєн ам гарч, Хааны тєрєл садан болон улс vндэстний хожим хойшидын зам мєрийн тухай сургал соёрхон хэрээслэн vлдээхийг яруу сайхан шvлгээр уянгалан айлтгаж хvссэн байдаг. Богд эзний алтан шарилыг тээсэн хасаг тэрэг Монын Хєєвєр гэдэг газар ирээд бул чинээн шаварт шигдээд байхад мєн Гилгэн баатар мєргєн хэлсэн нь, "Хєх мєнгєн тэнгэрээс заяатай тєрсєн хєлєг богд эзэн минь, хvр их улсаа орхиж хvрвай чи. Дээд тєрєлдєє тєвшин байгуулсан тєр чинь...тєрvvлсэн хатан хєвгvvд чинь, тєрсєн газар усан чинь тэнд бий билээ... хас мэт хvvрийг чинь авч харицгааяа, Хатан Бєртєлжинд чинь vзvvлье, хамаг улст чинь хvргэе" хэмээн уянгалан шvлэглэхэд "Хаан эзэн энэрэн соёрхвай, хасаг тэрэг нь хангирсан хєдєлбай", vvнээс vзэхэд Тангадыг дайлах дайнд Чингэс хааныг дагаж явсан цэрэг засгийн ноёд жанжины дотор Гилгэн баатраас зэрэг тушаалаар давах хvн байсангvй гэдэг нь тодорхой байна. эдгээр шvлгvvд нь "Эрднийн товч" зэрэг олон олон монгол тvvхийн тулгуур бичигт тэмдэглэгдэн vлдэж, монгол тvvхийг судлах чухал материал болсноор барахгvй монгол уран зохиолын нандин єв хєрєнгє болон судлагдсаар иржээ.
Гилгэн баатар зєвхєн цэргийн эрдэмд баатар эрэмгий, уран шvлэгч тєдvйгvй бас алдарт шинжээч, их бэх хvн байжээ. Гилгэн баатар эзнийхээ алтан шарилыг уугал монгол нутагдаа хамгаалж хvргэсний дараа тэнд "сvр сvлд байгуулж, хаан зайснуудын тулга болгоод хамаг улсын шvтээн болгож, хамгийн эзэн мєнх хадаасан болгож, хас их найман цагаан ордныг байгуулжээ" хэмээн "Алтан товч" зэрэг тvvхэн судруудад тэмдгэлж бий. Yvнээс vзэхэд Гилгэн баатар Чингэсийн тахилагын найман цагаан ордныг байгуулах ажлыг vvсгэн удирдач, тахилага дайллагын ажиллагааг ч удирдан гvйцэтгэсэн бололтой.
|