Хєхнуур Тvвдийн єндєрлэгд байршиж байгаа Тvвд Yндэстний Єєртєє Засах Районы байгалийн нєхцєл маш хатуу байдаг юм. Тvвдийн тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хєгжлийг тvлхэн ахиулхын тєлєє Хятад улс Тvвдэд олон талаар голдлогтой тусламж vжvvлсээр ирсэн юм, ялангууяа єнгєрсэн 20 гаруй жилийн турш, Хятад улсын ерєнхий хvчин чадал нэмэгдхийн хирээр орон нутгийн олон засгийн газрыг багтаасан тєв засгийн газар санхvv, хvн хvч, эд мателиалийн талаар Тvвдэд vжvvлэх тусламжаа эрчимжvvлсэн юм. "Єнєєдрийн Тvвд" нэвтрvvлгээр бид Тvвдэд vжvvлж байгаа оюуны тусламжийн байдлыг танилцуулах болно.
Єнгєрэгч зууны наяад оноос эхлэн Хятад улс Тvвдэд vжvvлж байгаа тусламжаа эрчимжvvлсэн юм. Бvрэн бус бvртгэлээс vзвэл, 1994 оноос 2004 оны хооронд, Хятадын дотор газар болон тєрийн ємчийн том аж ахуйн нэгжvvд Тvвдэд буцалтгvй тусламж vжvvлсэн бєгєєд vvнд 6 тэрбум юаний хєрєнгє оруулаж, 3600 гаруй овьект байгуулж, Тvвдийн зам харилцаа, эрчим хvч, холбоо, гэгээрэл боловсрол, эм эмнэлэг эрvvл мэнд, болон хотын дэд бvтцийн бvтээн байгуулалтыг ихээр сайжруулсан байна. Yvнээс гадна бас 3000 гаруй тєрийн албан хаагч болон гэгээрэл боловсрол, эм эмнэлэг, техник мэргэжилийн боловсон хvчин сайн дураасаа Тvдэд 3 жил vйлчлэсэн байна.
Єнгєрэгч жилийн эхний хагасд, Хятадын зvvн ємнєд нутгийн тэнгисийн эрэг дагуугийн Фужянь мужид ажиллаж байсан Е лин Тvвдэд ирж, Тvвдийн Лин зи районы засаг захирганы гэгээрэл боловсролын ажил эрхлэсэн газрын орлогч даргаар ажилсан байна. Гэгээрэл боловсролын энэ албаны хvн хэлэхдээ, Тvвдэд тусласан 10 гаруй жилийн турш, Лин зи районы тусламжийг хариуцсан Гуан дvн болон Фу жянь муж Лин зи районы засаг захирганы албан газрын байрлаж байгаа Ба и балгасыг маш сайхан бvтээн байгуулсан юм. Одоо энд оюуны дэмжлэг болон мэргэжилийн боловсон хvчний дэмжлэг хэрэгтэй байна. Оюуны дэмжлэг бол ямарвбаа тусламжаас илvv ач холбогдолтой юм. Учир нь єнєє Лин зигийн бvтээн байгуулалт сайн боллоо, хэрвээ мэргэжилийн боловсон хvчин байхгvй бол тухайн газар хэчнээн давхар байшин байгуулаад бvр нэмэргvй, ач холбогдолгvй юм гэжээ.
Е лин хэлэхдээ, Миний энэ жилийн ажлын зорилтын нэг бол Линь зи районы 65 сурагчийг Фу жянь мужийн их ба дээд сургуулиудад vнэ тєлбєргvй суралцуулах явдал болох юм, энэ тоо хэмжээ нь єнгєрєгч 10 жилд, Фу жянь муж Тvвдийн Линь зи районд их сургуулийн оюутан бэлтгэн хvмvvжvvлсэн нийт тооноос давсан байна гэжээ.
Yнэн хэрэг дэрээ, Хятадын дотор газрын их ба дээд сургууль жил бvр vнэ тєлбєргvй их ба дээд сургуулийн нэлээд оюутан бэлгэж єгч байдгаас гадна Хятадын дотор газард Тvвдийн олон тvмний хvрээллийг олсон бас нэг заан сургалтын тєлєвлєгєє байдаг, энэ юу вэ гэвэл, 1985 оноос эхлэн жил бvр шалгалтаар дамжин 1300 тvвд vндэстний бага сургуулийн сурагчдыг дотор газрын голдлогтой дунд сургуулийн тvвд анги буюу тvвд vндэстний дунд сургуульд суралцуулах явдал болох юм.
Ирээдvйд, улс орон Тvвдэд хєрєнгє мєнгєний туслалцаа vрэгжлэн vжvvлхээс гадна хамгийн чухал нь Тvвдэд сайн дураасаа туслаж байгаа хмvvсээр дамжуулан дотор газрын хєгжсэн районы тэргvvний удирдах туршлагийг Тvвдийн єргєн олон ард тvмэнд авчирж єгєх явдал болох юм гэж Тvвдэд 3 жил ажилсан ноён Хv хунчунь хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Тvвдийн vндсэн шатны боловсон хvчин болон хєгжсэн районы боловсон хvчний хооронд харилцан солилцож, оюуны туслалцаа vжvvлэх нь маш чухал юм. Yvнийг хичнээн мєнгєєр ч vнэлэхийн араггvй юм гэжээ.
Тvвдийн Шань нань районы Цvє мэй сяньд ажиллаж байгаа ноён Хун бинь байнга тухайн орон нутгийн хєдєє тосгоны гэгээрэл боловсролын ажил байдалтай танилцдаг юм. Тэрээр хэлэхдээ, Хєрєнгє мєнгєний туслалцаагаас гадна бид бас vнэ тєлбєргvй эмч болон багш нар бэлтгэн сургах оюуны мэдлэг мэргэжилийн туслалцаа vжvvлсэн юм гэжээ.
Тvвдийн Шань нань районы засаг захиргааны комиссар хатагтай Дэ жи зvє хэлэхдээ, Улс болон дотор газрын олон муж, хот, єєртєє засах районы Тvвдэд vжvvлсэн туслалцаа нь олон талынх юм, vvнд хєрєнгє мєнгєнєєс гадна бас мэргэжилийн боловсон хvчний туслалцаа багтаж байна гэжээ.
Сvvлийн жилvvдэд, Тvвдийн олон газар бас хvн томилан Тvвдэд дэмжлэг туслалцаа vжvvлэж байгаа дотор газрын хотод очуулж, суралцуулсан байна. Энэ хэргийг гол хариуцаж байгаа Лин зи районы албаны хvн Ли бинь хэлэхдээ, дотор газрын манд vжvvлж байгаа тусламж нь зєвхэн хєрєнгє мєнгє, санхvv, эд материалийнх биш юм. Хамгийн чухал нь тэнгисийн эрэг дагуугийн хєгжсэн районы сайн турvлаг сургамж, сайн удирдалгийн хэлбэр маягийг авчирч, манай орон нутгийн хvмvvсийг нєлєєлєхд байгаа юм. Бид дотор газрын мэргэжилийн боловсон хvчнээс маш их зvйлийг олж сурсан юм гэжээ.
Шань нань районы албаны хvн Пай ба цюнь зэн хэлэхдээ, манай тvвд vндэстний єргєн олон ард тvмэн дотор газрын боловсон хvчинтэй маш зузаан хайр сэтгэлтэй болсон юм гэжээ.
Мэдээний эх сурвалжаас vзвэл, Хятадын засгийн газар ирэх 10 жилд Тvвдэд vжvvлж байгаа дэмжлэг туслалцаагаа нэн эрчимжvvлэх юм байна.
"Тvвдийн єнєєдєр" нэвтрvvлгээр сая та бvхэнд Тvвдэд оюуны туслалцаа vжvvлэж байгаа тухай танилцууллаа. Энэ нэвтрvvлгийг Сайн-Єлзий бэлтгэж хєтєллєє, дараачийн нэвтрvvлэг хvртэл тvр баяртай. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв. \
|