Хятадын Гирин мужийн Зvvн хойт Азийн хєрєнгє оруулалт худалдааны анхны яармаг энэ оны 9-р сарын 2-ны єдрvvдэд Хятадын Гирин мужийн Чанчунь хотноо болж єнгєрсэн юм.
Тус яармаг нь "Аз тохиол, солилцоо, хамтын ажиллагаа, хєгжил" уриан доор болж байгаа бєгєєд бvтээгдэхvvний vзэсгэлэн, хєрєнгє оруултын яриа уулзалт, олон улсын тусгай хурал гурван хэсгээр бvрэлдсэн байна.
Зvvн хойт Азийн энэ яармагд улсын дотоод гадаадын 20 мянга гаруй худалдаачид ирж оролцох бєгєєд vvнд улсын дотоодын худалдаачид 2000-с давсан байна. Гададаас ирэх худалдаачдийн дотор Монгол, Ємнєд Солонгос, Хойт Солонгос, Япон зэрэг 5 орны єндєр зиндааны албаны хvнийг багтаасан тєлєєлєгчид 1000 гаруй хvн ирж оролцжээ.
Yvний дотор Монгол улсын худалдаа vйлдвэрийн яамны дэд сайд Ц. Энхтvвшин, Монгол улсын Yндэсний vйлдвэр худалдааны танхимын дарга С. Дэмбэрэл, Монгол улсын гадаадын хєрєнгє оруулалт гадаад худалдааны агентлагийн дарга Б. Ганзориг, Монгол улсын Тєв аймгийн дарга Ч. Энхбат, Дорноод аймгийн дарга Ч. Заналав тэргvvтэй 30 гаруй хvмvvсээр бvрэлдсэн тєлєєлєгчид ирж оролцсон байна. Яармагийн хугацаанд, Монгол улсын тєлєєлєгчид Тvмэн мєрний бvс нутгийг нээн хєгжvvлэх тєслийн тухай засгийн газрын хоорондох 8-р зєвшилцлэгд оролцноор барахгvй бас Зvvн хойт Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон Тvмэн мєрний бvс нутгийн хєрєнгє оруулалт хєгжлийн чуулга уулзалтад оролцож, старатегийн vйл ажиллагаа, эдийн засгийн хамтийн ажиллагаа, эрчим хvч, тээвэр, аялал жуулчлалын асуудлыг авч хэлэлцсэн байна. Нээлтийн ёслолын дараа Хятадын худалдааны яам, Монгол улсын vйлдвэр худалдааны яам. Гирин мужийн засгийн газар хамтран Хятад Монголын найрсаг мужийн бизнесийн єдєрлєг зохион байгуулсан байна.
Yvнээс гадна Монголын vйлдвэр худалдааны танхим бас энэ яармагд аялал жуулчлалын vзэсгэлэн болон хєнгєн аж vйлдвэрийн бvтээгдэхvvний vзэсгэлэн гаргасан байна. Аялал жуулчлалын vзэсгэлэнгээр явж байхад Монголын байгалийн сайхан єнгє vзэмжийг харуулсан нэвтрvvлгийг зурагтаар vзvvлж байсан бєгєєд аялал жуулчлал, хєрєнгє оруултын хууль зvйн тухай бичиг материал зарж байсан юм. Хєнгєн аж vйлдвэрийн бvтээгдэхvvний vзэсгэлэнгээр явж байхад тус vзэсгэлэнд монголын онцлогтой шилдэг бvтээгдэхvvн болох хивс, ноосон цамц, гар урлагийн бvтээгдэхvvн зэрэг нь худалдан авагчдын сонирхолыг маш их татаж байсан юм.
Yзэсгэлэнгээр явж байхдаа бид Монголын vйлдвэр худалдааны танхимын жижиг дунд аж ахуйн нэгжийн хєрєнгє оруулах тєвийн мэргэжилтэн Энхзаяа, Монгол улсын Тоног тєхєєрємжийн засвар, сэлбэгийн vйлдвэрлэлийн "Ган" ХХК-ийн ерєнхий захирал Ж. Нармандах нартай уулзаж ярилцлага авсан юм.
Энэ ярилцлагийн дэлгэрэнгvй агуулгийг сонсохыг хvсвэл манай радиогийн монгол хэлний нэвтрvvлгийн 09-р сарын 30-ны єдєр нэвтрvvлэх "Найрамдлын гvvр"-ийн шинэ дугаарт хандарай. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\
|