• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-29 16:51:31    
Монголчуудын есийг хvндэтгэж, цагааныг эрхмэлэх заншил

Хятадын Олон Улсын Радио

     Монголчууд тахилага, найр наадмын шан єгєх зэрэгт заавал есийн тоо бvрдvvлэх, бас амбан цагаан хонь, ам цагаан хадаг гэж ариун идээний дээж сvvн цагаан єнгийг эрхмэлдэг нь маш сонирхолтой юм.

     Монголчуудын есийг єлзийт тоо, цагааныг ариун єнгє гэж vздэг заншил их эрт vеэс уламжлалтай юм. "Монголын нууц товчоон"-д "Тэмvжин бурхан халдан уулнаас бууж...гараа євчvvндээ мєєлтч наран зvг есєнтєє сєгєтч цацаль єчvvль єгсєн" гэж тэмдгэлсэн байна. Чингэс хаан бас Байрины усан євєгєнийг Бэх єргємжлєєд "цагаан дээл ємєсч цагаан агт унж" явах дархан эрх олгосныг "Монголын нууц товчоон"-д тэмдгэлсэн байдаг.

     1206 онд Тэмvжин монголын их хаан суухдаа бас есєн хєхєлт цагаан сvлдийг анх босгосон байна. "Арван буянт номын цагаан тvvх"-энд "Чингэс хаан ер есєн гvv уяж, цагаан цацлаа цацсанаар хавар нь цагаан сvргийн хурим"-ыг єєлжин сарын хорин нэгэнд vйлддэг болсон байна гэж тэмдэглэв.

     Монголчуудын бэлэг барицад есєн цагааны бэлэг, ес есийн наян нэгийн бэлэг бол хамгийн дээд, хамгийн хvнд бэлэг болно. Эрийн гурван наадмын манлай бєхєд есєн цагааны шан юм уу ес есийн наян нэгний шан єгдєг заншил тvгээмэл дэлгэрсэн нь монголчууд эрт дээдээс есийг хvндэтгэж, цагааныг эрхмэлдэг уламжлалтайгаас болсон юм.

     1270 онд Хувилай цэцэн хааны залсан улсын багш Пагваа ламын захиаг дагаж, Гэгээн харш Да мин дян дах хааны ширээн дээрээ цагаан торгон оройтой, алтан санскирт vсэгтэй цагаан шvхvvр босгожээ. Тэгээд бог чєтгєрийг дарж улс гvрнийг амаржуулах хийд гэж нэрлэв. Тvvнээс хойш жил бvрийн 2-р сарын 15-ны єдєр Гэгээн харш Да мин дянд цагаан шvхvvр босгож, бурхны vйл гvйцэтгэх болжээ.

     Монголчууд морин дээр зэвсэг атган байлдаж явсан тvvхтэй ч нинжин сэтгэлээрээ уярч хайлах сvvн цагаан сэтгэлтэй юм. Ингээд ч єлзий дэмбэрэлтэй, гэгээн саруул байхыг дээдэлдгийн учир энэ буюу.