Бямба гаригийн дуу хєгжмийн нэвтрvvлэг та бvхнийхээ амрыг эрэн золгож байна. Єнєєдєр бол 10-р сарын нэгний єдєр, Хятад улс тунхлагдсан 56 жилийн ой юм. Энэ баярт тохиолдуулж, єнєєдрийн хєтєлбєрєєр та бvхэнд Хятад улс эх орноо магтан дуулсан дуунуудыг сонсгохоор бэлтгэлээ. Мєн ч энэ сайхан дуунуудаар Хятадын ард тvмний эх орноо хайрлан магтаж, єдрєєс єдєр хєгжин цэцэглэхийг хvсэн ерєєж байгаа сэтгэлийг илэрхийлье.
Одоо та бvхний сонсч байгаа энэ дуу нь Хятадын нэрт дуучин Вэй Вэйгийн дуулсан "єнєєдєр таны тєрсєн єдрийн баяр" дуу болно. Хань Жинтингийн шvлэг, Гv Жяньфэньгийн ая юм. Энэ дуунд гvн сэтгэлэг шингэсэн эгэл борогжуун дууны vг болон элэгсэг дотно нийлэмжтэй урсам хєг айзмаар Хятадын ард тvмний эх орныхоо тухай сайн сайхан хvсэн зєгнєлийг илэрхийлсэн байна. Энэ дуунд Єнєєдєр таны тєрсєн єдєр, єглєє эрт би цагаан тагтааг тавин нисгэлээ. Ногоон навчис алтан тvрvvг зуун авчирч, хvvхэд vрийн чинь санан дурсалыг дамжууллаа. Тєрсєн єдрийн чинь баярт гал халуун мэндчилгээ дэвшvvлж байна гэж дуулна.
Сая та бvхэн Вэй Вэйгийн дуулсан "єнєєдєр таны тєрсєн єдрийн баяр" дууг сонслоо. "Хятад орондоо хайртай би" дуу нь Хятадын нэрт дууны шvлэг зохиогч Чио Ию болон хєгжмийн зохиолч Шю Пэйдунгийн хамтарч зохиосон бvтээл болно. Энэ дуунд баяр ёслолын єдєрт Хятадын ард тvмний хєєр хєгжилтєй байдлыг харуулж, 56 vндэстний сэтглийн дууныг илэрхийлсэн байна. Одоо та бvхэн Хятадын нэрт дуучин Сун Зуингийн дуулсан "Хятад орондоо хайртай би" дууг сонсоно уу. Энэ дуунд 56 орд, 56 цэцэг, 56 vндэстний ах дvv нь нэг гэрийх юм. 56 зvйлийн хэл нэг vг болж нийллээ, Хятад орондоо хайртай би гэж дуулна.
Сая та бvхэн Сун Зуингийн дуулсан "Хятад орондоо хайртай би" дууг сонслоо. Одоо Та бvхэн "эх орон, энэрэнгvй ээж минь" дууг сонсно уу. Энэ дууг 1981 онд зохиосон юм. Жан Хунсигийн шvлэг, Лу Зайигийн ая болно. Энэ дуунд уянга сэтгэлэг бялхам шvлэг айзмаар Хятадын ард тvмний эх улсдаа хязгаарлашгvй хайртай байх vнэн сэтглийг илэрхийлсэн байна. Уг дуунд, Хэн хvн ээждээ хайргvй байж чадах вэ, гал халуун vрийн сэтгэлээр. Хэн хvн ээждээ хайргvй байж чадах вэ, цог бадрангуй залуу насаар. Хайрт эх орон, энэрэнгvй ээж минь, хатан гол хєхмvрэн бидны гvн сэтгэлийг илэрхийлж, хєх тэнгэр далай тэнгис бидны vнэн шудрагыг харуулж байна гэж дуулна. Хамтдаа Лю Вэйвэйгийн дуулсан "эх орон, энэрэнгvй ээж минь" дууг сонирхоё.
Сая та бvхэн Лю Вэйвэйгийн дуулсан "эх орон, энэрэнгvй ээж минь" дууг сонслоо. "Эх орон, vvрд таныг зєгнєн ерєєе" дууг дууны шvлэг зохиогч Юнь Жянь болон хєгжмийн зохиолч Ин Чин Хятад улс тунхлагдсан 50 жилийн ойд зориулж зохиосон юм. Энэ дууны шvлэг нь жирийн мєртєлєє гvн сэтгэлэг шингсэн байж, эх орноо зєгнєн ерєєж байгаа vнэн сэтгэлийг илэрхийлсэн байна. Одоо та бvхэн Хятадын залуу дуучин Мэн Гэгийн дуулсан уг дууг сонсоно уу. Энэ дуунд та бол эх газар, би бол таны цэцэг юм. Таны зол жаргалын дунд жаргаж, баяр баяслын дунд баярлаж байна. Миний ангилам сайхан, миний жавхаа тєгєс нь таныг хvсэн ерєєж байгаа дуу юм. Yvрд таныг зєгнєн ерєєе, миний хайртай эх орон гэж дуулна.
Сая та бvхэн Хятадын залуу дуучин Мэн Гэгийн дуулсан "Эх орон, vvрд таныг зєгнєн ерєєе" дууг сонслоо. Хєтєлбєрийнхєє эцэст Хятадын нэрт дуучин Ван Жингийн дуулсан "дуугаар эх орон таныгаа тэвэрье" дууг сонирхоё. Энэ дууны шvлэг аяг Жан Чяньи зохиосон юм.
Хvндэт сонсогчид оо, гvн сэтгэлэг шингэсэн энэ сайхан дууны дунд манай энэ єдрийн хєтєлбєр єндєрлж байна. Эх орны мань тунхлагдсан 56 жилийн баярын ойд энэ сайхан дуугаар сэтгэлээ хуваалцсан та бvхэнд баярллаа.
|