Хоёр хоногийн дараа 10-р сарын 1-ний єдєр, Хятад улс тунхлагдсан 56 жилийн ой юм. Сvvлийн жилvvдэд Хятад улс энэ баяр болон майн нэгний баярт тохиолдуулж, 7 хоногийн урт амралт тавих болжээ. Хvмvvс энэ долоо хоногийг бас алтан долоо хоног гэдэг. Яагаад гэхлээр 10-р сарын 1-ний єдєр нь алтан намрын улиралд тохиож байгаа бєгєєд энэ хугацаанд ажлын хvмvvс сайхан амарч, vvнийг дагалдан аялал жуулчлал, зах дэлгvvр, гуанз рэстран зэрэг бvх юм нь гvйлгээ сайтай байдаг. Алт гэдэг vгээр зvйрлэхээс єєр тохиромтой vг байна гэж уу.
Амралтын єдєр болсоор хvмvvсийн хамгийн анхаарал тавих нь цаг агаарын мэдээ юм. Сурвалжлагч сvvлийн vе Бээжин хотын цаг уурын газраас ойлгосоноор, нар хур тэгш, хvйтэн халуун тэнцвэртэй байх нь алтэн долоо хоногийн цаг уурын гол онцлог болно. Єнєєдрєєс 10-р сарын нэгэн болтол зарим газраар тvр цагийн бага бороонтойгоос гадна зохилох олон vед цэлмэг сайхан єдєр юм. Энэ долоо хоногийн хамгийн єндєр дулааны хэмжээ нь 20-оос 26 хэм, хамгийн доор дулааны нь 15-аас 17 хэм болно.
Сvvлийн vе Бээжингийн зээл гудамжаар явахад баяр ёслолын байдал єєрийн эрхгvй мэдрэгдэж байгаа юм. Замын хоёр талаар маш олон Пэнзтэй цэцэг тавиж, таван одтой улаан тугийг энд тэндгvй єлгєж байх харагдана. Гао Бэй Дианьд суудаг ноён гєv сурвалжлагчид хэлэхдээ, тvvнийг томоо орсон vеэс баяр ёслолын єдєр болох бvр зэргэлдээ айлаараа хошиж улсын далбаа аван, хашааныхаа хаалганд єлгєдєг. Єнєє гуч гаруй жил єнгєрсєн хэдий ч энэ заншил нь єєрчлєгдєєгvй гэжээ. Yvнээс гадна хvмvvс улсын далбаа авч, гадаадад байгаа тєрєл садандаа илгээдэг. Энэ нь эх оронч vзлээ илэрхийлэх болон баяр дурсгалын єдрєє тэмдэглэх хамгийн сайн арга хэмжээ болсон байна.
Эдийн засаг хєгжиж, ард тvмний амьжиргааны тєвшин дээшлэхийн хирээр нэн олон хvн амралтын єдєрт гадуур жуулчилж явахыг сонгосон байна. Аялал жуулчлалын хувьд энэ жилийн онцлог гэвэл тэнгис дагуу хот болон арлаар жуулчлах хvний тоо ихээр нэмэгдсэн байна. Малайзын нэгэн арлаар жишээлэхэд 8000 юуаний тєлбєртєй энэ шугамыг нэг долоо хоногийн дотор захиалж дууссан юм. Энэ vнэ нь энгийн vеийнхээс хоёр дахин илvv байлаа. Алтан долоо хоногт жуулчлах хvмvvсэд нэн сайн vйлчилгээ хангахын тулд Бээжингийн олон цэцэрлэг каймар ажиллуулах, ганц урасгалын зам нээх, кассыг нэмэгдvvлэх зэрэг бодит арга хэмжээ хэрэгжvvлсэн байна. Yvнээс гадна, хvлээн авах хvчин чадлаа дээшлvvлж, гэнэтийн хэргээс урьдчлан сэргийлэх тєслийг хэрэгжvvлсэн байна.
|