• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-30 16:11:55    
Морин хуурын эгшиг Венагийн алтан ордонд цууриадлаа

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны наймдугаар сарын арван зургааны єдєр Хятадын монгол vндэстний сочл урлагийн тvvхэнд онцлон тэмдэглvvштэй єдєр юм. энэ єдєр Хятадын алдарт морин хуурчин Чи. Булгийн "дахь" нэрт морин хуурын хамтлаг Аострын нийслэл Вена хотын алтан танхимд морин хуурын тоглолт гаргаж монгол хєгжимийн эгшиглэн дэлхийн хєгжмийн хамгийн дээд тайзнаа цууриадлаа.

     Бетхувен, Моозарт, штраус зэрэг хєгжмийн ертєнцийн аврагуудыг хvмvvжvvлсэн бєгєєд дэлхийн дуу хєгжмийн голомт гэгдсэн Вена хотод тоглолт гаргах нь хєгжмийн ертєнцийн мєрєєдєл байгаа юм.

     Венагийн алтан танхимд тоглолт гаргах нь Хятадын алдарт морин хуурч Чи. Булаг гуайн олон жилийн хvсэл тvмvvлэл байгаа юм. азаар Фашистын эсрэг дэлхийн дайн ялсны жаран жилийн ойг тэмдэглэх болон дэлхийн Хятадын энх тайвнаар нэгдэхэд тус дєхєм vзvvлэх хурал Вена хотод хуралдах дашрамд Євєр монголын єєртєє засах раионы намын хорооны ухуулах хэлтэс, Євєр монголын єєртєє засах раионы соёлын танхим, болон Євєр монголын єєртєє засах раионы Тунляо хотын засгийн газрын хvчтэй дэмжлэгээр морин хуурын мастер Чи. Булаг Гуайн хvсэл тэмvvлэл биелэгдсэн байна. наймдугаар сарын арван зургааны орой Венагийн алтан танхимд морин хуур сонирхох гэсэн vзэгчид дvvртэл сууж, орон нутгийн цагаар хорин цагт тоглолт албан ёсоор эхэллээ.

      Энэ тоглолтод морин хуурын найрал хєгжим, хослол хєгжим, гоцлол хєгжмийн хэлбэрээр "мандах нар", "эрэгцvvлэл", "агсам хvлэг", "Чингисийн эр хоёр загал", " зрхний уянга" зэрэг хєжмvvд нь морин хуурын уяруун зєєлнийг мэдрvvлж, хєгжимдэх ур мэрэгшлийн уран чадварыг гайхуулсан байна. vдэшлэгийн явцад хєгжим болгоны завсарт хvмvvс халуун алга ташиж байв. Нэг цаг хорин минут vргэлжилсэн тоглолт " тvмэн агтын тєвєргєєн" гэдэг хєгжмєєр єндєрлєх vед vзэгчид гурван минут хэртэй алга ташин талархан хvлээж авсан байна. "дахь" хамтлаг " тvмэн агтын тєвєргєєн" гэдэг хєгжмийг ахиад тоглон vзvvлж хєгжмийн єндєр боловсрол бvхvй Европчууд " vнэхээр гайхамшигтай юм гэцгээн магтан биширч байлаа.

     Чи. Булаг бол Хятадын нэрт дуучин Сун Зу Ингийн дараагаар Венагийн алтан танхимд тоглолт гаргаж байгаа хоёрдох Хятадын хvн юм. энэ монгол vндэстний соёл урлагийн гайхамшгийг дэлхийд таниулах, дэлхийг манай хєгжимчдийг ойлгоход ихээхэн ач холбогдолтой vйл явдал боллоо. Чи. Булаг бол Хятадын Євєр монголын єєртєє засах раионы хорчин нутагт тєрж єссєн хvн юм. тэрээр Євєр монголны Урлагийн сургуульд олон жил багшилж байсан бєгєєд морин хуур хєгжимдєх, хєгжим зохиох зэрэг талаар олноос оройлсон авъяас билгээ харуулсан юм. " тvмэн агтын тvвэргээн" бол тvvний хєгжмийн зохиолын тєлєєлєх бvтээл болно. тэрээр урьд хожид Монгол улс, Япон улс зэрэг дэлхийн олон орноор айлчлан тоглож явсан бєгєєд тэр улс орнуудын vзэгчдийн сайшаалыг хvлээсэн юм. тэрээр одоо Хятадын морин хуурын нийгэмлэгийн дарга зэрэг нийгэмийн vvрэг тушаалтай юм.