Эрт дээр vед Євєр монголын тал нутагт сvvтэй цайнд амташсан Шань Ши нутагтай худалдаачин байжээ. Тэрээр хєлєн нуурын хєвєєнд очиж Хятадын дотор газрын торго дурдан наймаалахдаа малчдын тогоог зээлж хєлєн нуурыєн хvйтэн тунгалаг усаар цай чанаж хєлєртєлєє уугаад ядраа нь тайлагдаж санаа нь амардаг байжээ. Уух болгондоо тэрээр: ийм сайхан цай уухад унд тайлахаар барахгvй євчин хуучныг анагааж єгдєг гэж шагшин магттаг байв.
Єдрийн удаанд тухайн газрын малчид тvvний ийм заншилтайг мэдээд тvvнийг дандаа гэртээ урин цайгаар дайлдаг болжээ. Худалдаа наймаа хийдэг хvмvvс цайгаа уух зуур наймаа шуумааныхаа тухай ярилцдаг байв. Энэ худалдаачин уул нь шудрага хvн боловч хаяа бас Сайнбаяр євгєнийг согтуу хороонд тvvний хуартай мєнгєн аягыг євєртєлєдєг байж. Малчид vvнд нь ерєєс юм бодоогvй тvvнтэй мєн л эе найртай харьцсаар байжээ.
Нэг жилийн хавар хєлvн буйрын тал нутаг гандаж байхад нєгєє худалдаачин тэмээгээ унаад энэ нутагт иржээ. Тэгээд цаг агаар халуун тулд цангаж єлєсєхийн туйл болж, аян замдаа алжээсны эрхээр худалдаачин нь дагагсадтайгаа манарч унажээ. євгєн хоньчин Сайнбаяр хониноосоо буцах замдаа манараад хэвтэж байсан худалдаачинтай тааралдаж,єргєєд гэртээ аваачиж, хямагадаж хайрлаж байсан усаараа цай чанаад уулгаъя гэхэд тийм олон хvнд хvрэлцэхгvй болсон тул сандарсан хvн самбаа тєрдєг гэдэгчилэн гэнэг хєнєгтэй сvv нь санаанд ороод цайндаа сvv холивол энэ олон хvмvvст хvрнэ гэж сvvгээ цайнд хольж гэнээ. Тэр цайнаас уусан хvн болгон тэнхээ орж, цайг чинь сvvтэй хольж уувал vнэхээр сайхан байдаг юм байна гэж мэджээ. Тvvнээс хойш нєгєє худалдаачны жижиг сажиг олзонд дурладаг зан нь ч гvй болоод малчдын чанаж уулгасан цай болон сvv шиг ариухан сэтгэлд баярлан талархаж явдаг болжээ.
Хvндэт холын гийчин минь гээд сахлаа шувтарсаар євгєн Сайнбаяр хэлсэн нь: манай монголчууд сvv уудаг, танай Хятад хvмvvс цай уудаг юм байна. таны авчирсан цайнд манай сvvг холиод уухад бид чинь сэтгэл зvрхний холбоотой болж байна да гэж єгvvлжээ. Тийм болхоор энэ цайг тvvтэй цай гэж нэрлэвэл зvгээр юм уу гэж нєгєє худалдаачин єєрийн эхргvй єчижээ.
Энэ vйл явдал тэр доороо малчин ардын дунд тарж хvн болгон тэр сайхан цайнаас амсах юм сан гэж боддог болж гэжээ. тэгээд малчид бараг єдєр болгон шахуу Сайнбаяр євгєний гэрт цай уухаар очдог болжээ. Хvмvvс цайнд дуртай байсан болхоор нєгєє худалдаачны авчирсан цай нь нэг их удалгvй дуусчээ. Тэгээд худалдаачин малчидад хандан би vvнээс хойш нутагтаа хариад та нарт дандаа цай зєєж авчирч байя гэж амлан буцжээ.
Хадалдаачин буцаж хариад малчид тархай бутархай нvvдэллэн амьдардаг онцлогт тохируулж сул байдаг цайг хэвэнд цохин хатууруулж авч явахад дєхєм болгожээ. Євєр монголын тал нутагт сvvтэй цайны ирэл vvслийн тухай ийм нэгэн уламжлал яриа байдаг юм.
|