• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-30 16:44:45    
Тамирын дасгал хийсний дараа анхаарах зvйлvvд

Хятадын Олон Улсын Радио

     Мэргэжилтэн нарын vзэж байгаагаар, бишгvй олон хvмvvс дасгал хєдєлгєєн хийж дуусахтайгаа зэрэг амрах юм уу хоол иддэг байна, энэ бол шинжлэх ухаанч бус юм. Хэнч гэсэн дасгал хєдєлгєєн хийснийхээ дараа доорхи 5 зvйлийг эрхбиш анхаарах хэрэгтэй юм.

     1, Нэн даруй тамхи татахыг цээрлэх хэрэгтэй. Дасгал хєдєлгєєн хийж дуусангуутаа тамхи татах нь хvчилтєрєгчєєр амьсгалах хэмжээг багасгах, дотор бухимдан, амьсгаа цухалдаж, тамир алдах зэрэг байдал бий болгодог.

     2, Нэн даруй усанд орохгvй байвал сайн. Хєдєлгєєн хийж дуусангуутаа усанд орох юм бол булчин мах, арьсны судсаар гvйх цус нэмэгдээд элэг зvрх болон их тархины цусны хангамжийг бууруулдаг юм.

     3, Хоолыг ховдоглож идэх муу. Дасгал хєдєлгєєн хийж дуусангуутаа хvнсний зvйл vзэгдвэл идээд, ус ундаа харагдвал уугаад байж болохгvй, ингэвэл ходоод гэдсэнд муугаар нєлєєлєх бєгєєд хэвлий євдєх, чацга алдах зэрэг євчний байдал илрэх болно.

     4, Явган сууж амрах нь зохисгvй. Дасгал хєдєлгєєн хийж дуусангуутаа явган сууж амрах нь дор биеийн цусны эргэлтэд муугаар нєлєєлдєг болохоор булчин махны ядаргааг амархан нэмэгдvvлдэг.

     5, Дасгал хєдєлгєєн хийж дуусангуутаа хоол идэхгvй байвал сайн. Дасгал хєдєлгєєн хийж дуусахтайгаа зэрэг хоол идэх юм бол шингээлтийн замын дарамтыг хvндрvvлдэг.

     Yvнээс гадна, бие бялдраа чийрэгжvvлэх, биеийн тамирын дасгал хєдєлгєєн хийхдээ єєрийн биедээ тохирсон зорилго тавих хэрэгтэй, зорилгоо хэтэрхий бага буюу хэтэрхий их тавих юм бол ханамжтай vр дvнд хvрч чадахгvй юм. Биеийн тамирын хєдєлгєєн хийсний дараа єдєр нь ядаргаа тайлагдаж, бие хєнгєн болж, хоол идэх дур буураагvй, амьдарлын хэвийн хэмнэл харш саадад учраагvй байх юм бол биеийн тамирын дасгал хєдєлгєєн зєв зохистой байжээ гэж vзэх гол шалгуур байгаа юм. 

Цахилгаан хэрэгсэлээ чийгтэхээс сэргийльеэ

     Айл гэрийн дотрхи чийгийн хэмжээ 80%-аас давах vед, цахилгаан хэрэгсэлийн эд анги чийгтэж, цахилгаан тасрах зэрэг осол гарч, цахилгаан хэрэгсэлийн хэвийн ажиллагаанд ноцтой нєлєєлдєг байна. Иймээс цаг агаар чийглэг уур амьсгалтай болох vед, цахилгаан хэрэгсэлээ чийгтэхээс онцгой сэргийлэх хэрэгтэй.

    1, Телевизороо байнга нээж, биеэс нь илч гаргуулж, чийгтvvлэхгvй байлгах зорилгодоо хvрэх хэрэгтэй. Yргэлж хэргэлдэггvй телевизорын богино холбоо нь чийгтсэнээс болоод дуу гаравч дvрс гарахгvй байж болзошгvй юм, тvvнийг нээгээд хагас цаг болоход сая дуу, дvрс нь гарч хэвийн байдалдаа ордог. Хэрэв урт хугацаагаар хэвийн байдалтай ажиллаж чадахгvй болбол нэн даруй засвар хийлгэх хэрэгтэй.

     2, Компьютерыг наанадаж єдєр болгон нэг цаг ажиллуулж байх хэрэгтэй. Их чийгтэй єдрvvдэд бол компьютерээ агааржуулагчтай єрєєнд тавьж, салхи нэвтрvvлж байх хэрэгтэй. Хэзээд хэргэлдэггvй компьютерээ ч хайрцгаас нь гаргаад, тоосноос сэргийлдэг бvрхэвчээр бvтээгээд тавих хэрэгтэй юм.

    3, Угаагчаа угаалгийн єрєє зэрэг чийг ихтэй газар тавихгvй байх нь хамгийн тохиромжтой, чухамдаа шалаасаа нэлээд зайтай байлгахын тулд авсаархан суурь хийж, энэхvv цахилгаан хэрэгсэлээ чийгээс сэргийлэх зорилгодоо хvрэхийг анхаарах хэрэгтэй.

    4, Шарах шvvгээгээ хэрэмнээсээ 5-10см зайтай тавьж, салхи нэвтрvvлэх бєгєєд халуунийг гадагшлуулах нvхийг нь ямагт цэвэрхэн байлгах хэрэгтэй, хэрэглэж дуусаад, таглааг нь нэн даруй хаахгvй байж болно.

    5, Дижитал гэрэл зургийн аппарат, видеокамераа чийггvй хуурай газар тавьж, цахиурын хvчилтэй хийн жижиг царууц хэргэлж чийгтэхээс сэргийлэх хэрэгтэй. Бусад vнэ цэнэтэй бvтээгдэхvvн юм уу баримт бичгvvдээ ч чийгтдэггvй хайрцганд хийж нямбай сайн хадгалах хэрэгтэй.

     6, Агааржуулагч бол єєрєє чийгийг зайлуулах чадалтай юм, тэрээр энэ чадлаараа гэр єрєєний чийглэг агаарыг сорон гаргаж, айл ахуйн цахилгаан эдлэл хэрэгсэлийн байгаа орчины агаарын чийглэгийн хэмжээг зохицуулж байдаг юм. /Л.Буянтогтох орчуулав/