• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-30 16:48:22    
Хуурсаар байж худалч болдог

Хятадын Олон Улсын Радио

     Хvvхдэд дутагдалгvй гэж байх юм уу гэж юум болгохгvй байсаар байж, хvvхдийн нэг насыг vгvйхийдэг аав ээж олон бий. "Хуурсаар байж худалч болдог, хумсалсаар байж хулгайч болдог" гэгчээр хvvхдийн худал хэлэхийг эцэг эх бологсод эртхэн заларуулахгvй бол том болох тусмаа хэцvv болно гэдгийг анхаарах хэрэгтэй бэлээ.

     Миний охин бага сургуулийн 2-р анги боловч худал хэлнэ гэдгийг харин сайн сурчээ. Нэг єдєр ангийн багш нь над руу утасдаж, "энэ хоёр єдєр охин чинь яагаад сургуульдаа ирж хичээлэхгvй байна?" гэж асууна. Хvvхэд сургуульдаа очихгvй байна гэдэг чинь юу гэсэн vг бэ? єдєр болгон охиноо єєрєє хvргэж, сургуулийн vvдээр оруулж орхиод буцдаг байхад сургуульдаа очоогvй байна гэдэг чинь юу болж байна?

     Орой охин харьж ирхэд нь яагаад сургуульдаа очоогvй бэ ? гэж асуусанд, "сургуульдаа очсон" гээд ажиггvй зогсно, хvvхдийн эцэг бид хоёуул сонсоод уур хvрэхдээ охиноо хvчтэйхэн зодсон. Хvvхэд арга ядахдаа энэ хэдэн єдрийн сургуульд очоогvйгээ vнэн мєнєрєє хэлж єгчээ. Уул нь хvvхэд хvргэж очсон ээжийнхэн бараа тасрахтай зэрэг сургуулийн хvрээнээс гарч, ойролцоо байгаа нэг эмнэлэгт хvрч, єдєржин эмнэлгээр хэсч тэнvvчилнэ.

     Эмнэлэгт хvн олон болохоор тоглоход бvр илvv сайн, ном vзэхгvй, багшийн царайг ч vзэхгvй, энд байлаа гээд яарах юум алга, цєнхєнд идэх, уух юум байгаа болохоор єлсхєєс ч айхагvй, орой сургууль тарах цагтаа гэртээ хариад очно. Хэрэв багш нь над руу утас ирvvлээгvй юм бол бид юу ч мэдэхгvй суух нь ээ. Эцэг эх бологсод хvvхдийн худал хэлэхээс л айна, ерийн цагт охиндоо vнэнч сайн хvн болох хэрэгтэй гэж байнга сургадаг, єнєє чухам яавал даарах бэ?

     Сунли гэдэг энэ ээж хvvхдийн мэргэжилтнээс ингэж асуужээ. Мэргэжилтэн нарийн тунгааж бодсны дараа Сунлид ийм тєвлєгєє єгчээ. Эцэг эх хvvхдэд юуг vнэнч байх гэдгийг доторхой хэлж єгєн, биеэрээ жишиг болох хэрэгтэй, эцэг эхчvvл хvvхдийн булхайцахад тохиол єгч болохгvй, хvvхэд юм чинь худал хэлцлээ гээд уг санаа нь муу биш, хvvхэдтэйгээ илvvхэн зєвдєж, худал хэлсний шалтгааныг олж, байдалд нь чиглvvлэн зєв хvмvvжил хийх хэрэгтэй гэжээ. Эдгээр арга ээж Сунлид маш их хvчин сэлбэсэн юм.

     Мэргэжилтэнтэй зєвдєхєєр дамжаад Сунли охиныхоо худал хэлсэн шалтгаан бол нэгд єєрєє муу сурдаг болохоор сурах дарамтаас болсон, хоёрт, vнэнээ хэлэхгvй байх нь зодхоос айж байгаа гэдгийг нарийн ойлгосон байна. Тэгээд Сунли урьдаар хvvхдийн сурлагаас гардан, багштай нь зєвдєж байгаад охиныхоо хичээлийг нєхєн, сурах урмыг нь хєгжєєсєн бєгєєд охиноо зодох заншлаа ч орхисон байна. Єдєр удаандаа хvvхэд сайн сурдаг болсон бєгєєд сургуульд очихоос айхаа болиж, жилийн эцэс болоход сургуульдаа сайн сурдаг шилдэг сурагчаар vнэлэгдсэн байна.

     Хvvхэд учир шалтгаангvй худал хэлэхгvй юм, юунаас болж худал хэлж байна гэдгийг зєв ойлгох хэрэгтэй, Зєв ойлгосон vндэс дээр зєв арга хэмжээ авах хэрэгтэй, хvvхдийн худал хэлж байгаа учир шалтгааныг ойлгоогvйгээр хvvхдийг зодож хараах нь бvр ч зохисгvй юм. Хvvхдийн худал хэлэхийг залруулахад заавал шинжлэх ухаанч байх хэрэгтэй гэдгийг олон олон аав ээжд сануулж байна.