Євєр монголын нэрт зохиолч Артай гуайн гэргий Хишигтого бол мєн ч нэртэй яруу найрагч сэтгvvлч, орчуулагч, сайн гэргий билээ. Хишигтоготой уулзаж єєрийнхєн амьдралын тухай сонирхосноо уншигчиддаа толилуулья.
Сурвалжлагч: Артай гуай та хоёуулаа бvр манай монголчуудын vнэлж явдаг нэрт зохиолч, ягуу найрагч байгаа, ажил мэргэжил нэгтэй байх нь сайхан юм.
Хишигтого: Артай бол Євєр монголын уран зохиол, ягуу найрагчдын дундаа хошуучилж яваа хvний нэг, ард тvмний дундаа нэр хvндтэй, байр суурьтай явлаа ч гэсэн энэ бvхнийг бvр ард тvмэн єгсєн юм, тvvний бичснийг манай монголчууд уншна, монгол хvн ойлгоно, монгол хvн єргєнє, єєрийн чармайлга байна гэхэд vнэлэх хvн байх ёстой, энэ vнэлж байгаа хvн бол манай монгол уншигчид байгаа юм, хоёулаа ажил мэргэжил нэгтэй байх нь яриангvй ажил амьдралд давуу тал байдаг. Гэвч Артай ч яахав, би ч яахав, ард тvмэндээ vртэйгээс биш гавьяатай гэж би боддоггvй.
Сурвалжлагч: нэг эмэгтэй хvнд авч хэлбэл ар гэрээ авч явах хvнд vvрэг хариуцалга байдаг, тэр дундаа хvмvvсийн vнэлгээг хvлээсэн сайн яруу найрагч болно гэдэг хэн хvний санаагаар бvтэх хэрэг биш л дээ, та энэ хоёрыг зэрэгд нь сайн авч явж чадсан байх юмаа.
Хишигтого: эмэгтэй хvн гэж бас амаргvй юм, хувь тавьлаг гэж хэлэх vv ? ажил vйлс амьдрал гэдvйгээр хоорондоо нэгдэлтэй байдаг боловч нєгєє талаар бас маш их зєрчєлтэй зvйл байдаг. Ажил мэргэжилдээ дэндvv их хайртай хvнд ар гэр маш их vрэгддэг, нєхєр ажилдаа яарна, би бас юум бичнэ гээд яарна, хvvхдийн хоол унд, гэр бараа гээд хэлэх юм бол ар гэрийн ажил гэдэг ч их юум бий, vvнийг хийхгvй байж болохгvй, амьдрал гэдэг чинь ар талын суурь болох учраас сайхан амьдарч чадвал сая сайн ажиллаж чадна, ар гэрийн ажил их болохоор уран зохиолтой оролдохыг маш их нєлєєлдєг юм. Би яаж яаруу байсан ч нєхрийн ажлыг нєлєєлж болохгvй, Артайн vvрэг хариуцалга надаас хол хvнд байгаа, ард тvмний тvvнд тавьж байгаа хvсэл эрэмзлэл их байна, ийм болохоор ар гэрийн ажилд нєхрєє чирэгдvvлэхээс их зовдог, нєхєр гадагш ажлаар явбал тэр завыг амжин юум бичнэ гэж их сандардаг, бичээд л эхэлчих юм бол ганцаардна гэж ерєєс байдаггvй, гэрийн хvмvvс ирэхээс ємнє хэдэн бадаг шvлэг, нэг зохиол биччигээд сууж байдаг.
Сурвалжлагч: хэдэн хvvхэдтэй бэ? хvvхдvvдээ яаж хvмvvжvvлдэг бэ?
Хишигтого: хоёр хvvхэдтэй, єндєр дээд тєгстєл нь хvvхдvvдийг хичээл номд нь нєлєє болох байх гээд бvх юумыг нь орлож хийдэг байсан, єнєє бодоход хvvхдийг хэтэрхий хайрласнаас хойжим хойшд нь саад хийсэн болбуу гэж зовдог, хvvхдийг заавал єєрийн биеийг нь даалгаж сургах хэрэгтэй, бvх ажлыг нь орлож хийгээд байж болохгvй, том хvнд бас єєрийн гэсэн ажил бий, ялангуяа манай эмэгтэйчvvд амьдралд хэтэрхий дарагдаад єєрийн vйлсээ орхигдуулах нь маш харамсалтай хэрэг гэж би хувьдаа боддог. Сvvлийн vеэс маш олон эмэгтэй яруу найрагчид тєрж байна, манай эмэгтэй хvний авьяас чадвар эрэгтэйчvvдээс хоцрох юум алга. Олон олон эмэгтэйчvvдэд сануулахад, манай эмэгтэйчvvд маш их авьяастай, би 50 гарчхалаа, єнєє их юум бvтээцгэнэ гээд юу хийцгэнэ бэ? харин заруу халуун эмэгтэйчvvд дvv нарт хэлэхэд, єєрийн хийх ёстой ажил vйлсээ хайрлахгvй болохгvй, ажил амьдрал, хань нєхєр хvvхдvvдээ сайн авч явах бєгєєд єєрийн vйлсээ битгий орхигдуул. Ар гэрийн дарамтаас болж олон олон авьяас бэрэг дарагдаж байна, эмэгтэй хvн заавал єєрийн гэсэн зохих орон зайд амьдрах ёстой, vйлс бол орших хэлбэр болохоор ажил vйлсээ хайрлаж яваарай.
Сурвалжлагч: таны хvссэн бvхэн биелэх болтугай! Баярлалаа.
|