Хvн ардын оршин амьдрахад хамгийн тааламжтай тэнгисийн эрэг хавийн vзэсгэлэнт сайхан хот Да Лянь бол Хятадын зvvн хойт нутгийн Ляо нин мужид байдаг. Сvvлийн жилvvдэд тус хотын компьютерын программ хангамжын ажил vйлс ирмvvн хєгжиж, Хятадын компьютерын программ хангамжын ажил тєрлийн чухал бааз болсон байна.
Компьютерын программ хангамжын ажил vйлсийг ахиулах гол зорилго нь бие даасан оюуны эрх бvхий бvтээгдэхvvний асуудал болохоор Да Ляний компьютерын программ хангамжын ажилтан ажилчид бие даан шинийг бvтээх хvч чадлаа дээшлvvлэхийг юунаас ч илvv эрхэмлэдэг байна.
Да Лянь хотын программ хангамжын хvрээлэн нь Да Лянь хотынхоо ємнєд дvvрэгт байрлаж, одоо энд 250 аж ахуйн нэгж ажиллаж байна. Тус хvрээлэн байгуулагдаад 7 жил болж байгаа хугацаандаа, борлуулалтын хэмжээ нь жил бvр 30%-ын хурдаар vргэлжлэн нэмэгдэж, 2004 он гэхэд борлуулалтын орлого нь 3 тэрбум гаруй юаниар єссєн байна. Харин бие даан шинийг бvтээх хvч чадлаа байнга нэмэгдvvлэх нь Да Лянь хотын компьютерын программ хангамжын хvрээлэнгийн тvргэн хєгжилд тус дєхєм vзvvлэх чухал хvчин зvйл юм.
Бие даан шинийг бvтээх явцдаа юуны ємнє эрдэм чадвартай хvмvvсийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Ингээд 2001 онд, Да Лянь хотын программ хангамжын хvрээлэн болон холбогдох аж ахуйн нэгжvvд хамтран, Хятадын дотоодын хамгийн том компьютерын программ хангамжын сургалтын дээд сургууль болох Дvн Руань мэдээллийн техникийн дээд сургууль байгуулсан байна. Одоо сургуульдаа 9000 оюутантай, тусгай мэргэжлийн анги, vндсэн анги, магистр, доктор зэрэг олон тєрлийн сургалт явуулдаг дээд сургууль болсон байна. Yvнээс гадна, Да Лянь хотын засгийн газрын дэмжлэгтэйгээр Да Ляньд байдаг 22 дээд сургууль нь бvгдээрээ программ хангамжын тусгай мэрэгжлийн хичээл нээсэн байна.
Да Лянь хотын мэдээ мэдээллийн аж vйлдвэрийн газрын дарга ноён Луань Чин вэй танилцуулж хэлэхдээ: Да Лянь хотын хувьд, бид хэдийгээр эрдэм чадвартай хvмvvсийн хичээл сургалтын нэлээд бvрэн бvтэн систем бvрэлдvvлээд байгаа боловч зєвхєн энvvхнээр хязгаарлагдаж яасан ч болохгvй юм, иймээс бид бас IT салбарын эрдэм чадвартай хvмvvсийг урин авчрах ажлаа сайтар хийж, бvх Хятадын ба улмаар дэлхийн олон газрын программ хангамжын мэргэжлийн хvмvvсийг Да Лянь хотдоо ирvvлж ажил vйлс эрхлvvлэхийг эрхэмлэж байна гэжээ.
Одоо Да Лянь хотын программ хангамжын хvрээлэнд 12 мянган программ хангамжын инженер ажиллаж байна, эдгээрийн дийлэнх нь гадаадад ажиллаж байсан туршлагатай хvмvvс юм. Орон нутгийн эрдэм чадвартай хvмvvс болон урьж авчирсан эрдэм чадвартай хvмvvс нь аж ахуйн нэгжийн бие даан шинийг бvтээхэд бат ноттой оюуны тус дэмжлэг олгож байгаа юм. Жишээлбэл, компьютерын программ хангамжын районы Комги тооны техникийн компанийг бол орон нутгийн их ба дээд сургуулийн хэдэн профессор болон Америкийн харьяат хоёр Хятад хvн хамтаар vvсгэн байгуулсан байна.
Тус компанийн ерєнхий захирал, vvсгэн байгуулсан хvний нэг болох ноён Сv Жи сюн танилцуулж хэлэхдээ: Манай компани бол голцуу бие даасан оюуны ємчийн эрхтэй программ хангамж нээн хєгжvvлэхдээ тулгуурлагдаж байгаа юм. Бид компьютерын дvрс зургийн чиглэлээр арван хэдэн жил судалгаа шинжилгээ хийсэн єнгєрєєлттэй болохоор маш олон онолын талын туршлага хурамтлуулаад байна. Гадаадын хоёр хамтран ажиллагч ч дvрс зураг зохицуулах болон программ хангамжын ажил тєрєлдєє нэлээд сайн хvмvvс юм. Иймээс бид олон жил судалж цуглуулсан зvйлээ бvтээгдэхvvн болгон нээн хєгжvvлэх зорилготойгоор уг компанийг vvсгэн байгуулж ажиллаж байгаа юм. Бид голцуу Да Лянь хот нь судлан хєгжvvлэх нэлээд зузаан vндэс сууртай бєгєєд хvн хvчний баялаг нєєцтэй байгааг бодож Да Лянь хотыг сонгож энд ажиллахаар ирсэн юм гэжээ.
Да Лянь хотын программ хангамжын хvрээлэнгийн холбогдох хариуцлагатай хvн ноён Жэн Ши юй танилцуулж хэлэхдээ: Манай хvрээлэнгээс маш олон зvйлийг харж болох юм. Зарим компани нь єнгєрсєн хэдэн жилд гадаадын бизнесменvvдэд зориулан хэрэглээний журмаар нээн хєгжvvлэх ажил хийсэн байна, манай техникийн болон удирдалгын хvмvvс эдгээр бvтээгдэхvvний техник болон зарим жам ёсыг мэдсэнийхээ дараа, оюуны ємчийн эрхийг нь хамгаалсан угтвар нєхцєлд, энэ техникээ алгуур аажмаар хувиргаж, шат єгсvvлэн, зарим гол болох, бие даасан оюуны ємчийн эрхтэй, єєрийн гэсэн маркын бvтээгдэхvvнvvд нээн хєгжvvлсэн байна гэжээ.
|