• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-03 20:10:16    
Хятадыг тvрэмгийлсэн япон цэргийн Хятадад vйлдсэн бактерийн дайны ял гэм

Хятадын Олон Улсын Радио

     Одоогоос 60 жилийн тэртээ гарсан дэлхийн хоёрдугаар дайны vед дайн дэгдэгч хэд хэдэн орны дотор ганц япон бактерийн зэвсэг хэрэглэсэн орон юм. Японы тvрэмгийн цэргийн бактерийн дайн Хятадын ард тvмэнд туйлын ноцтой гай гамшиг тарисан юм.

     Энэ жил дал есийн єндєр насан сvvдэртэй Ван бин хун бол Хятадын дорнод нутгийн Жэ жяни мужийн Жин хуа хотын Чvн шань тосгоны хvн юм. Тэр бол Японы vйлдсэн бактерийн дайнаас азтай амьтай гарсан цєєхєн хvмvvсийн амьд байгааа хvний нэг юм. Тэр vеийн харсалт байдал єнгєрєєд хэдийгээр 60 гаруй жил болж байгаа боловч тухайн vеийн байдал тvvний нvдэнд єнєє ч гэсэн тов тодхон харагдаж байдаг гэнэ.

     1942 онд Ван бин хун 16-тай байжээ. Тэр жилийн 9-р сараас японы тvрэмгийг цэргийн нисэх онгоц тэдний тосгоны дээгvvр маш доогуур нислэг хийдэг боловч тэсрэх бємбєг хаяхгvй харин цагаан нотог цачиж байсныг Ван бин хун болон тосгоны хvмvvс хараад их гайхаш тєрж байжээ. Удсангvй тосгонд нь жигтэй халдварт євчин дэлгэрч, хvмvvс тvvнийг "хижиг" дэлгэрлээ гэж хэлж байв. Ван бин хун ч хижигт халдварлагдсан байна. 

     Тэрээр эргэн vзэж хэлхэдээ, эхлээд халуурч, бие даардас хvрнэ, залгаад бие дээр хэсэг хэсэг хавдар гарч тэр нь их євддєг гэжээ. Ингээд тэр хэд хоног мэдээ сэгээгvй болж, тосгоны олон хvн бvр тvvнтэй адил євчинд нэрвэгдсэн байлаа. Ээж нь бусад хvний туршлагыг сурч тvvнд хар архи уулган, бие дээр гарсан хавдарын идээ цусыг нь шахан гаргаж мєн хар архи тvрхиж ариутгаж єгсєн байна. Ингээд хэд хоног єнгєрсний дараа Ван бин хун vхлийн даваагаас хэлтэрчээ. Олон жил єнгєрсний дараа тэр удаагийн хижигт дайрагдсан нь японы тvрэмгий цэргийн бактерийн дайнаас болж гэснийг тэр сая мэдсэн байна.

     Японы тvрэмгий цэргийн Хятадад vйлдсэн бактерийн дайн Хятадын тоогvй олон иргэдийн аминд хvрсэн байна. Тухайн жил японы тvрэмгийн цэргийн бактерийн дайн vйлдсэн vнэн байдлыг илчлэхийн тєлєє Жэ жян мужийн Жин хуа хотынхон Хятадыг тvрэмгийлсэн япон цэргийн балмад ажиллагааг vзvvлэх музей байгуулж байна. Энэ ажлыг хариуцсан ноён Ван пэй гэнь хэлэхдээ, Ван бин хунгийн амьдарч байгаа Чvн шань тосгон бол тухайн жил тус районд тарваган хижиг дэлгэрсний гол голомт мєн гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Чvн шань тосгонд 403 хvн нас барсан байна. vvнээс гадна 24 тосгонд хижиг дэлгэрч, бvх Жин хуа районд нэр овгийг нь мэдэх 6000 гаруй хvн нас барж, нэр овог нь vл мэдэгдэх хvмvvс бvртгэлд орсонгvй гэжээ.

     Аймшигт бактерийн дайныг 3000 гаруй хvнтэй японы 731 дугаар цэргийн ангийнхан хэрэгжvvлдэг байжээ. Тухайн vед тэд тєв байриа Хятадын зvvн хойтын Хэйлунжян мужийн Харбин хотод байрлуулж, 120 хавтгай дєрвєлжин километр цэргийн тусгай район гаргаж тvvндээ бактерийн зэвсгийг судлан туршилт хийдэг байжээ.

     Япон цэрэг ялагдаж 731 дугаар цэргийн анги дутаахдаа нууц эдгээр цэргийн тусгай районыг ихээр сvйрvvлсэн байна. Гэвч 731 дугаар цэргийн ангийн том давхар байшин болон зарим лаборатори зэрэг 20 гаруй чухал газар vлдэж, єнєє энэ нь Хятадыг тvрэмгийлсэн япон цэргийн 731 дургаар цэргийн ангийн ял гэмийг тоочин гэрчлэх музей болжээ. Энд 731 дугаар цэргийн ангийн хэрэглэж байсан зэр зэвсэг, тамлах багаж хэрэгсэл, бактери турших тоног тєхєєрємж зэрэг vлэмжхэн будисыг дэлгэн тавьж байхаас гадна бас 731 дугаар цэргийн ангид алба хашиж байсан арван хэдэн ахмад цэргийн хvний тухайн жил vйлдсэн гэмт хэрэгт адил бус талаас хийсэн гэрч баримтыг хадгалж байна.

     Музейн дарга Ван пэн хэлэхдээ, эдгээр будис болон гэрч баримт нь Хятадыг тvрэмгийлсэн япон цэрэг Хятадад бактерийн зэвсэг судлан vйлдэж, мєн бактерийн дайн хийснийг гvйцэд гэрчилсэн байна. Энэ явцад япон цэрэг амьд хvнээр ч туршилт хийж байсан нь цєс буцалгам хилэн тєрvvлсэн зvйл мєн гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, японы тvрэмгий цэргийн 731 дугаар анги хvний биед олон зvйлийн туршилт хийж байжээ. Жишээлбэл тэд тарваган тахалын бактерийг хvний биед тарьж, хэдий хэмжээнд хvрвэл хvний амийг хєнєєх, дахиад хvнд хэд удаа халдварлуулж байж, бактерийн хорын хэмжээг 200 гаруй дахин єсгєж бактерийн дайнд хэрэглэдэг гэжээ.

     731 дугаар цэргийн ангид алба хашиж байсан ахмад цэргийн хvний гэрч баримт нь японы тvрэмгийн цэргийн тухайн жил vйлдсэн ял гэмийг тал талаас нь илчилсэн байна. Yvнд нэг ахмад цэргийн хvн нас барахаасаа гурван долоо хоногийн ємнє сурвалжлагчид єгсєн гэрч баримтдаа тухайн жил цогцын судлагаа шилжилгээ хийгчийн хувиар хvний бид туршилт хийсэн ял гэмээ мэдэрсэн байна. Єєр Ёшино Шиносvка гэдэг ахмад цэргийн хvн хоёр жилийн ємнє Хятадад ирж, Хятадыг тvрэмгийлсэн япон цэрэг нохойн бєєсєєр дамжуулан тарваган тахалын бактери дэлгэрvvлж байсан байдлыг илчилсэн байна.

     Дайны дараа зарим илчлэгдсэн нууц материал болон мэрэгжилтнvvдийн судлагаагаас vзвэл, Хятадыг тvрэмгийлсэн япон цэрэг 1940—1942 онуудад Хятадын Жэ жян мужийн Нин бє хот, Ху нань мужийн Чан дэ хот болон тvvнтэй залгаж байгаа Жэ жян Жян ши хоёр мужийн тємєр зам дагуу газраар гурав удаа их цар хэмжээтэй бактерийн дайн хийж, vхсэн хятад хvний тоо бvртгэлд орсон нь 270 мянга гаруйд хvрсэн байна. бага хэмжээний бактерийн дайныг тоогvй олон удаа хийсэн юм байна. / Урангоо орчуулав/