Жил болгоны 4-р сараас 9-р сарын хооронд Тvвдийн Лхас хотоос А-ли районд жуулчлахаар гарсан маш олон жуулчид замын гудасдаа Паян сууринд хоноглодог байна. Паян сууринд буусан жуулчдын дотроос маш олон хvн нь, ялангуяа гадаадын жуулчид Сарлаг гэсэн нэртэй жижиг буудалд буух сонирхолтой байдаг. Энэ жижиг буудлын эзэн нь даруй миний єнєєдєр та бvхэнд танилцуулах гэж байгаа хуучин Тvвдийн тvрvv, энэ жил дал хvрч байгаа ноён Иши юм.
Паян суурин нь Гямлай уул нурууд болон Гандис уулын хоорондох голын хєндийд байрлан, єнгє vзэмж нь этгээд гоё байдаг. Жижиг суурины сvм хийд нь хэдэн км vргэлжилсэн Гямлай уулын цасат оргилтой бараа бараагаа харан байрлаж, том жижиг дарцаг далбаа намирч, голын хєндийг таван єнгєєр чимэглэжээ. Ноён Ишигийн Сарлаг буудалд єдєр болгон гадаадын маш олон жуулчид бууж, єєрт нь бага бус орлого нэмэгдvvлж єгч байгааг бид харлаа.
Єєрийнхєє Сарлаг нэрэмжит буудлын тухай ярихдаа ноён Иши маш баяртай байлаа. Тэрээр хэлэхдээ: Улс орон єєрчлєлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжvvлсэнээс хойш, засгийн газраас хєнглєлттєй бодлогууд гаргасан байна. Єєрєє хvчир бэрхээс халшрахгvй сайн ажиллах бєгєєд хууль зєрчихгvй л юм бол юv хийсэн ч болж байна. Юv хийсэн ч баяжиж болно. Миний энэ буудлаа ч орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан юм. Би анх удаа л буудал эрхэлж байна. Манай буудал аялал жуулчлалын гол шугам дээр байгаа болохоор эрхлэлт дажгvй бєгєєд орлого ч сайн гэжээ.
Ишигийн Сарлаг нэрэмжит буудал одоо хорь гаруй єрєєтєй, бvх хєрєнгє нь 600 гаруй мянган юаньд хvрч байгаа болохоор энэ настан ёстой л тухайн газрын том баян гэсэн vг. Уужуу тайван сэтгэлтэй настан бидэнд, хорь гаруй жилийн ємнє байсан бол ингэж буудал гаргаж ажиллана гэж сэтгэх ч гvй, залуу зандан насандаа ч єнєєдрийн шиг ийм сайхан аж тєрхийг сэтгэх зориг ч гvй гэж ярьлаа. Иши хэлэхдээ:
1951 онд Тvвд энх тайвангаар чєлєєлєгдєхєєс ємнє би Жvнба сияний Хурва гацаанд тvрvv байсан юм. 1959 онд Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийсэнээс дараа нь намайг баривчлаад, Линжигийн нэгэн шоронд хорьсоноор би тэр шоронд хорин жил хэвтсэн юм гэжээ.
Настан эргэн vзэж хэлэхдээ: Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийхээс ємнє, миний эцэг тухайн vеийн Тvвдийн орон нутгийн засгийн газарт нэлээд дээд байр суурьтай албан тушаалтан байлаа. Тиймээс би ч яриангvй тухайн газрын тvрvv болж, мянга гаруй хамжлагыг хамаарч, бас маш олон хонь ямаа, vхэр адуутай байлаа. Тэр vед би юv ч хийж чадахгvй, маш баян амьдарч байсан бєгєєд хамжилгаа ноёрхох дээд эрхтэй байлаа. Миний ийм байдал Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийсэнээс хойш сая эцэслэн, хамжилгийн эзэн байсан би ч эрvvгийн ял эдлэн хоригдол болсон юм гэжээ.
Иши хэлэхдээ: шоронд байсан хорин жилд би маш олон учир ёсыг ойлгосон бєгєєд сайн оёдолчин болсон юм. Шоронгоос суллагдаад би оёдлын мэргэжилдээ тvшиглэн нутагтаа оёдлын газар гаргаж, єєрийн хvчиндээ тvшиглэн аж тєрєх замаар замнаж эхэлсэн байна гэжэ.
Єнгєрєгч зууны наяад оноос Тvвдэд жуулчлах жуулчид улам олон болсон байна. Гэрийн урьдуур нь цовролдох тэрэг унаа, хvн хар улам олон болж байгааг Иши настан хараад, одоо хvмvvс бvр л наймаа хийж, аж ахуйн нэгж эрхэлж байна. Надад аж ахуйн нэгж эрхлэх нєхцєл тааруухан байгаа юм чинь буудал гарган, аялал жуулчлалд vйлчлэх ажил хийж болохгvй нь яасан юм бэ? гэж бодоод, єєрийн дєрвєн таслага байшингаа суллаж, тухайн орон нутгийн хамаг анхны буудал байгуулсан байна. Тэрээр мєн А-ли районы аялал жуулчлалын салбартай ажил тєрлийн хэлхээ холбоо тогтоож, єєрийн сарлаг нэрэмжит буудлаа сурталчилсан юм байна. Ингэж ажилласаны улмаар жуулчид ч тvvний жижиг буудалд буух нь олширч, сvvлээр нь буудлаа хорин єрєєтєй болгон єргєтгєсєн байна.
Иши настаны сарлаг нэрэмжит буудал нь хэдийгээр том хотын буудал шиг бvрэн тоног тєхєєрємжєєр тоноглогдоогvй ч маш цэвэр тохилог. Та тvvний буудлын хашаанд зогсоод цаст оргилийн мєнгєн туяа, жаргах нарны ульбар туяаг харж болох тєдийгvй vдэш орой гарвал, тэргэл саран толгой дээр чинь мєнгєн єнгєєр туяарч, одон мичид орой дээр чинь гялбаж, маш хачин сайхан санагдах юм. Сарлаг нэрэмжит буудал нь Паян суурины хамгийн сайхан буудал болж, Иши настан ч тухайн нутгийн нэрт хvн болсон байна. Сvvлээр нь тэрээр ХАУТЗЗ-ын Тvвдийн єєртєє засах районы хорооны гишvvнээр тав удаа сонгогдон ажилласан байна.
Иши настан єнєє vр хvvхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хvv нь тухайн нутгийн эдийн засаг худалдааны газрын албан хаагч, хоёр ач нь дотор газар сурч байна. Иши хэлэхдээ:
Одоо миний буудал ч нэлээд хєгжлєє. Эрхлэлт ч сайн байна. Тийм болохоор би одоогын амьдралдаа маш сэтгэл ханхлуун байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|