• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-04 13:18:05    
Макей ами ресторан, мєн ч гоё газар юм

Хятадын Олон Улсын Радио

    Далайн тvвшнээс 3600 гаруй метр єндєрт єргєгдсєн Тvвдийн тєв Лхас хотын нэртэй сайхан Бакур гудамжны ойролцоо хоёр давхар шар єнгєтєй байшин нь тэр олон цагаан єнгєт барилгын дотор олноос онцгой харагдна. Энэ жижиг шар давхар байшин бол даруй Макей-ами ресторан мєн. Тvvний нэрийг бол Тvвдийн айл єрх болгоны сайн мэддэг яруу найргын нэрээр нэрэлсэн байгаа юм. Энэ рестораны онцгой єнгє, яруу сайхан нэр хоёр нь тvvнийг улам ч дархан нууцгай болгосон юм.

     Макей-ами бол 8 жил ажиллуулж байгаа тvвд хоолны ресторан юм. Гадар талаас нь харахад эв энгийн байталаа харин эргэн тойрны барилгатайгаа адил бус єнгєтєй нь хачин юм. Энэ ямар учиртай бэ? Гэж сониучлахад, Макей-амигийн захирал ноён Чойжиням бидэнд эрт дээр vеийн уламжлал домог ярьж єгсєн юм. Тэрээр хэлэхдээ:

     " Шар єнгє нь Тvвдэд эрхэм дээдийг тєлєєлж байдаг болохоор зєвхєн сvм хийд, гэгээн хувилгаан нарын орон сууцыг л шар єнгєєр будаж болох юм. Тэгвэл энэ асрыг юvнд шараар будсан бэ? Гэвэл, 6-р дvрийн Далай лам Санян Жясє энд бууж байсан болохоор энэ асрыг шараар будсан юм гэжээ.

     Yлгэрийн учир ийм байжээ: 300 гаруй жилийн ємнє, тухайн vеийн Тvвдийн шашны удирдагч 6-р дvрийн Далай лам Санян Жясє энэ асарт саран авхай шиг vзэсгэлэн охинтой тааралдсан юм байна. Сvvлээр нь 6-р дvрийн Далай лам Санян Жясє vргэлж энд ирж, тэр гоё охинтой дахин уулзах сан гэж хvссэн боловч, тэр vзэсгэлэн охин дахиж ер харагдаагvй. Єнчирч гунирсан Санян Жясє лам єєрийн эрхгvйгээр, дорнын єндєр уулын оргилд хавирган сар мэлтийж, дотоод сэтгэлийн гvvнд, хєєрхєн хvvхний зураг тодрох юм гэсэн яруу найраг бичсэн гэнээ.

     Сvvмийсэн шар гэгээтэй Макей-ами ресторанд бид нам сэлvvхэн сууж байхад Бакур гудамжны алтан нарны шаргал туяа нимгэн хєшгийг нэвтлэн орж ирээд, тухайн vеийн 6-р дvрийн Далай ламын Макей-ами охинтой уулзсан байдал нvдэнд тодрох шиг болсон юм. Цонхны нимгэн хєшгєєр нэвтрэн орж ирсэн нарны гэрэл яг л Макей-амигийн урт гижгийг даруулан, хацрыг нь илбэж байгаа ч юм шиг санагдлаа. 300 жилийн ємнєх цагийн хvрд энэхvv халуун дулаахан vдийн vеэр зогсчих шиг боллоо.

     Тоогvй олон хvний сэтгэлийн товчыг дарж байсан энэ сайхан яруу найраг нь єнєє Тvвдэд мєн л єргєн дэлгэрч байна. Тухайн жилд 6-р дvрийн далай лам болон Макей-амигийн уулзсан тэр газар- єнєєдрийн " Макей-ами" ресторан нь 300 жилийн ємнєхтєй адилхан сайхан vлгэрийг vргэлжлvvлж байна. Захирал Чойжиням бидэнд энэ ресторанд гарсан янаг хайрын vлгэрийг ярьж єгсєн юм. Тэрээр хэлэхдээ: " 1998 оны 10-р сард хоёр герман хvн ирсэн юм. Тэр хоёр хvн Германд байхдаа нэг нэгнээ танихгvй, Лхас хотод аялан жуулчилж ирээд, мєн энд ирээд хоёул танилцаж, хамт аялан жуулчилж, бvр сvvлдээ тэр хоёр маань янаг хайртай болсон байлаа. 2000 онд харин манай хоёр маань хvvхдээ дагуулаад ирсэн, тиймээс энэ нь надад маш утга агуулгатай санагдсан юм гэжээ.

     Макей-амийд ирсэн хvн болгон ийм буюу тийм сайхан сонсголонтой vлгэрийг зєндєє сонсох буюу бодож олдог байна. Энд хvмvvс мєн єєрийнхээ vлгэрийг vлдээж болох юм. Макей-ами нь хvмvvст vг vлдээх дэвтэр бэлтгэж тавьсан байна. Боровжуун сайхан тvвд цаасаар хадсан vг vлдээх нарийлаг сайхан алибумд энд ирсэн жуулчид адил бус vсэг бичгээр, єєр єєрийн сэтгэгдлээ бичин vлдээсэн нь маш эрхэм нандин байгаа юм.

     Макей-ами бол заяаны хосыг холбон, сэтгэлийн чилээг тайлах, соёлын vнэр амтыг ойлгуулах сайхан газар юм. Зєвхєн єргєн уламжлагдсан vлгэр домогтоо л биш, энэ рестораныг эвлэг сайхан гоёлж зассандаа ч байгаа юм. Тvвд уламжлалт стелээр хийсэн дотор засвараас нь бид дархан нууцгай байдалд тvvний соёлын vнэ цэнийг ойлгосон юм. Рестораны тєв дунд байрлуулсан бурханы хєргийн цогтой хоёр нvд нь яг л орж ирсэн хvн болгоны дотоод сэтгэлийн нууцыг зад харж байгаа шиг бодогдуулна. Гадар ханатайгаа адилхан зохицсон шаргалдуу дотор ханын дээр нь Тvвдийн єнгєрсєн байдлыг харуулсан хар цагаан зураг, танка, эртний хvрэл чимэглэл зэргийг єлгєсєн байлаа. Шал дээрээ тvвд хивс дэвсэж, мєн гар урлалаар бvтээсэн модон ширээ тавьлан тавьсан нь Тvвд vндэстний соёлын гvvн зузаан утга агуулга, тансаг ихийг бvрэн тусгаж байлаа.

     Зvрх сэтгэлээрээ урлан зассан энэ бvх эдлэл нь Макей-амийг жирийн ресторанаас давсан ач холбогдолтой болгосон байна. Энэ ресторан нь харин Тvвдийн нутгийн хvмvvс, гаднын хvмvvс, цаашилбал гадаадын хvмvvсийн Тvвдийг ойлгох цонх болсон байна. Лхас хотын иргэн Жан Жян бол Макей-ами рестораны байнгын зочин юм. Тэрээр хэлэхдээ: " Энд ирсэн зочид Тvвд vндэстний соёлыг л мэдрээд зогсох биш, олон зvйлийг ухааран ойлгож болох юм. Энэ ресторанд Тvвд vндэстний уламжлалт соёлын зарим нэг талыг харуулж байгаа юм, энд ирсэн хvн байгалийн vзэмжийг нь сонирхохоос гадна бас Тvвд vндэстний соёлын тvvх, мєн тvvхийг уламжласан, хєгжvvлсэн талыг ойлгож болох юм гэжээ.

     Канад жуулчин хатагтай Траси Жюйли харин энэ рестораны урлаг нарийлаг тvвд загварын дотор заслийг бахархаж байлаа. Тэрээр хэлэхдээ: Энэ ресторан vнэхээр сайхан. Тавьлага нь ч гоё байна. ерєнхийд нь авч хэлбэл энэ ресторан нь бусад ресторантай адилгvй, уламжлалаа нэлээд сайн хадгалж байна. Би хоолонд орохын тєлєє л энд ирж байгаа биш, харин энэ газар маш гоё болохоор єєрийн эрхгvй хvрч ирдэг юм гэжээ.

     Эрхэм хvндэт сонсогчид оо, сая та бvхэнд Тvвдийн Лхас хотын Бакур гудамжинд байрлаж байгаа Макей-ами рестораны тухай танилцуулга сонсголоо. /Пэрлаймаа орчуулав/