• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-05 14:13:59    
Шударга ёс энх тайвны тєлєє тэмцнэ

Хятадын Олон Улсын Радио

     60 жилийн ємнєх 9-р сарын 2-ны єдєр Япон бууж єгєх бичигт албан ёсоор гарын vсэг зурсан юм. Энэ нь Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийн эсрэг дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайн ялалт байгуулж амжилттай дууссаныг харуулсан билээ. Энэхvv онцгой єдрийг тэмдэглэхийн тєлєє 9-р сарын 2-ны орой Хятадынхан "Шударга ёс энх тайвны тєлєє тэмцнэ" гэсэн сэдвээр єргєн их концерт зохион байгуулж, Хятадын ард тvмний энх тайвныг эрхэмлэдэг хайр сэтгэлийг илэхийлсэн байна.

     Концерт нь ардын их хурлын ордонд болж, цахим хєшєгний дээд хєвєєгєєр "Шударга ёс энх тайвны тєлєє тэмцнэ" гэсэн томоохон vсэг гаргаж, доод хєвєєгєєр нь дvрэлзэн асах vй олон лааны гэрэл тусгаж гол сэдвээ товойлгожээ. Концерт нь 5 бvлэгтэй, бvлэг бvрийг нь "БНХАУ-ын тєрийн дуулал" буюу "Журмын цэргийн маарш"-ын дууны нэг vгээр нэрэлж, "Босцгоо, боол болох дургvй хvмvvс", "Шинэ цагаа хэрмийг байгуулцгааяа", "Ард иргэд ганц vзvvрт сэтгэлийг барьяа", "Дарлагдаж байгаа хvмvvс эцсийн амьсгаандаа хvртэл тэмцнэ", "Дайсны суман дундуур шургалж урагшаа" гэсэн 5 бvлэг болон эхлэлт тєгєсгєлтэйгээ нийлээд 7 бvлэг болсон байлаа.

    Уг концертын ерєнхий зохион тєлєвлєгч Зэн чин хуай танилцуулж хэлэхдээ, энэ концертыг засгийн газраас маш их чухалчилж, Хятадын хамгийн шилдэг жvжигчдийг зохион байгуулж энэ оны 3-р сараас бэлтгэж эхэлсэн юм. Зохион байгуулагчид нь Бээжингийн Лv гєv чиао гvvрийн Японы тvрэмгийллийн эсрэг дайны дурсгалын ордон, Нань жингийн их хядлагын дурсгалын ордон зэрэгтэй танилцаж, тvvхийн ихээхэн материалыг vзэж, зєвхєн тєлєвлєлтийг нь 3 сар хийсэн. Олон улсын байдал будлиантай байгаа єнєєгийн нєхцєлд Хятадын уран бvтээлчид хэлэх vгээ дэлхий нийтэд урлагаар харуулж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ концертыг зохион байгуулахад нэлээд их бэрхшээлтэй байсан. Энэхvv шинэ цаг эринд бид шинэ тvвшинд, шинэ орон зайнд Хятадын vндэстнvvдийн хєшєє дурсгалыг босгож, єнгєрснийг мартаж болохгvй гэдгийг хvмvvст ялангуяа хvvхдvvддээ тайзны урлагийн хэлбэрээр мэдvvлэх гэсэн юм гэжээ.

     Уг концертод 50 гаруй чуулга хамтлагийн 1500 гаруй уран бvтээлчид оролцож, цар хэмжээ нь маш их болсон байна. "Хатан голын хvрхэрэл", "Сэлмийн марш", "8-р замын цэргийн марш", "Шинэ 4-р армийн дуулал", "Зvvн хойт нутгийн Японы тvрэмгийллийн эсрэг нэгдсэн цэргийн дуу", "Нvхэн замын байлдаан" гэх зэрэг дуу хєгжим нь vзэгчидэд нийт иргэдээрээ Японы тvрэмгийлэгчидтэй тэмцэж байсан оргилом халуун урам сэтгэлгээг харуулсан байна. Концертын тєгєсгєлд бага сургуулийн хvvхдvvд болон нэрт дуучид 200 гаруй хvн хамтаар "Бид энх тайванг эрхэмлэдэг" гэсэн дууг дуулсан байна.

     Концертын ерєнхий найруулагч Жан жи ган хэлэхдээ, манай энэ концерт нь бvх Хятадын 1 тэрбум 300 сая хvн ардын нэр хvндийг тєлєєлж байгаа юм. Иймээс бид урлаг амьдарлаас єндєр байдгийг уран зохиол, бvжиг, чийдэнгийн гэрэл, хувцас засал, гvн ухааны зэрэг хэлээр уран сайхан харуулж, эх оронч vзлийг мандуулж, баатарчуудаа дээдлэх vзэл санааг бадруулах гэсэн юм гэжээ.

     Ляо чан юн бол олон улсын уралдаанд их олон шагнал хvртсэн баргил хоолойтой нэрт дуучин юм. Тэрээр хэлэхдээ, бид тус орны уран бvтээлчид болсны хувьд ийм концертод оролцох нь зvй юм. Энэ арга хэмжээнд оролцсоноор хvмvvс Хятадын хэчнээн олон хvн ард энэхvv агуу их дайны тєлєє алтан амиа vрэгдvvлснийг эргэн санах болно. Хvмvvс энэ концертыг vзсэний дараа, улс орон маань хvчирхэгжмээнжин сая бусдад дарлагдахгvй гэснийг ойлгох болно гэжээ.

     Одоо та бvхний сонсч байгаа бол уг концертын "Бид энх тайвныг эрхэмлэдэг" гэсэн тєгєсгєлийн хэсэг болно. Бага сургуулийн 200 гаруй хvvхэд амьд цэцэг барьж дэлхийн дахинд хандаж Хятадын ард тvмэн энх тайвныг эрхэмлэдэг гэсэн санаагаа илтгэжээ.

     Энэ тоглолтод оролцсон хvvхдvvдийн сургуулийн захирал хатагтай Ван шиv фэнь хэлэхдээ, хvvхдvvд маань тэр vеийн байдлыг сайн мэдэхгvй тул хvvхдvvдийг тоглолтод оролцохоос нь ємнє тухайн vеийн бичиг материал, кино vзvvлж, энэ ялалтыг яаж олж ирсэнийг мэдvvлсэн юм. Бид тайван амьдралтай хvvхдvvдийн ахуй байдал зориг санааг харуулсан юм гэжээ.