Хятадын баруун нутгийн Хєхнуур Тvвдийн єндєрлєгт амьдарч байгаа Тvвд vндэстэн бол дуу бvжигийн авьяастай vндэстний цєєнх юм. Хятадын Тvвдийн Єєртєє Засах Районы соёл урлагийн байгуулагад Тvвд vндэстний бvжгийн урлагийг уламжлан хєгжvvлж яваа бvжиг диглэгчид олон байдаг юм. Тvвдийн дуу бvжгийн чуулганы залуу бvжиг диглэгч Фvрэв–Зумааг танилцуулахаар бэлтгэлээ.
Хар багаасаа дуу бvжгэнд дуртай Фvрэв–Зума охин 20 –р зууны далаад оны сvvлчээр Лхас хотод Тvвдийн дуу бvжгийн чуулганд авяас билгээрээ шалгагдан ороод тєдєлгvй Хятадын бvжгийн урлагийн дээд тvвшинтэй Бээжингийн бvжгийн дээд сургуулд сонгогдон орж 5 жил бvжгийн мэрэгжлээр суралцсан байна. Тэр жил Фvрэв–Зума 11-хэн настай байлаа. 20 гаруй жилийн дараа, энэ хэсэг хугацааны сурлага амьдралаа эрэгцvvлэн Фvрэв–Зума сэтгэл догдлон хэлэхдээ: "Бээжинд 5 жил сурч амьдарсан минь vvрд мартагдашгvй, манай ангид Тvвд хvvхэд байсан тєдийгvй бас Хятад хvvхэд байсан. Бид маш сайхан найзалж нєхєрлєж байсан бvгээд одоо болтол бид маш их хэлхээ холбоотой байсаар. Манай багш биднийг маш эелдг дотно харж харгалзаж, vргэлж бидэнд хичээл нєхєж єгдєг. Тєгсєх vед бид цємєєрєє шилднг дvнтэй байсан" нэжээ.
5 жилийн тусгай мэрэгжлийн боловсрол эзэмшээд Фvрэв–Зума сургуулиа амжилтлай тєгсєж, нутагтаа буцаж Тvвдийн дуу бvжгийн чуулганы бvжигчинээр ажилласан байна. Єндєр боловсрол болон єєрийн хvчин чармайлтын vр дvнд, Фvрэв –Зума удалгvй Тvвдийн дуу бvжгийн чулганы гол бvжигчин болсон байна. 1991 оноос эхлэн Тvвдийн дуу бvжгийн чуулганы гол бvжигчин болсон Фvрэв–Зума Америк, Канад, Дани, Швед, Бельги, Люксембург, Сингапур зэрэг улс оронд айлчилан тоглож, Тvвд бvжгийн баялаг єв соёлыг олон орны vзэгчидэд сонирхуулсан байна. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ: vзэгчдийн дотор гадаадад нутагшсан Тvвд ах дvv нар ч байсан, тэд эхлээд биднийг ойлгохгvй байсан боловч тоглолтыг vзсэний дараа тоглолт сайхан боллоо, жvчигчид ч маш сай байна, Тvвдийн жихэнэ уамжлалт бvжгийг сонирхолоо гэж хэлж байсан гэжээ.
1997 онд, Тvвдийн дуу бvжгийн чуулганын бvжгийн ангийд бvжиг диглэгч хэрэгтэй болсон vед Фvрэв–Зума ажлын хvндийг vл хайхран бvжгийн ангийн бvжиг диглэгчийн ажлыг сонгсон байна. Тэрээр хэлэхдээ: "надад Тvвд бvжигтээ хариуцах сэтгэл байсан. Иймээс харууцалгаа ухамсарлан залуу бvжигчидэд нэн сайхан бvжиг найрууулж єгєхийг vvргээ гэж бодож байна" гэжээ.
1997 онд, Фvрэв–Зума бvжиг диглэгчийн мэрэгжилээ дээшлvvлэхээр гуравдах удаагаа Бээжингийн бvжгийн дээд сургуульд ирсэн байна. Сургуульд байх хугацаанд Фvрэв–Зума чєлєєт цагаа ашиглан бvжгийн багшийн мэрэгжил эзэмшиж бvжгийн багшийн гэрчилгээ авч, 2001 онд Тvвдийн Єєртєє Засах Районы анхны хvvхдийн чєлєєт цагийн бvжгийн сургуулийг байгуулж, Тvвд бvжгийн онцлогийг хvvхдийн сонирхолд нийцvvлэн заах аргийг судалж, Тvвд vндэстний их олон эгэл жирийн хvvхдэд бvжгийн тусгай мэрэгжлийн боловсрол хvртэх боломж олгосон байна.
єнгєрсєн он жилvvдийн бvжиг диглэх ажлынхаа тухай Фvрэв–Зума хэлэхдээ: "бид бvжгийн урлагийн уламжлалт содон зvйлийг хамгаалан уламжилах vндсэн дээр, тэр хэвээр нь тоглох биш, харин тvvнийг хєгжvvлэх хэрэгтэй, хамгийн гол нь яаж хєгжvvлэх явдхл болно, хєгжvvлнэ гээд уламжлалт ог содыг нь хаячиж болохгvй юм. Энэ бол миний vргэлж бодож явдаг асуудал юм" гэжээ.
|