Бээжингийн олон улсын боловсролын vзсгэлэн яармагын илтгэлийн хурал 7-р сард бээжинд болж, энэ илтгэлийн хурал дээр Бээжин хотын боловсролын хорооны орлогч дарга Шянь лянь пин 2008 оноос ємнє Бээжин олимпийн наадамтай холбоотой гадаад хэл, биеийн тамир спорт зэрэг талын 20 мянга орчим мэрэгжилийн хvмvvс бэлтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадамд хэрэгсэх хэлний мэрэгжилийн хvмvvсийн тулгам хэрэгцээний дагуу холбогдох салбар Англи, Франц, Орос, Герман хэлний оюутан элснэ. Энэ жилээс эхлэн цєєн зарим дунд сургуульд гадаад хэлний ярианы мэрэгжилээр онцлог болгосон чиглэлтэй бэлтгэх туршилтын цэг ажиллуулах бєгєєд єндєр зэргийн мэрэгжилийн сургуулийн гуравдугаар ангийн хичээл сургалттай уялдуулан єндєр зэргийн мэрэгжилийн сургуулийн холбогдох гадаад хэлний мэрэгжлийн тvвшнийг дээшлvvлж, сурагч элсэх цар хэмжээгээ жил дараалан єтгєтгєж, 2008 он гэхэд сургууль сурч байгаа гадаад хэлний мэрэгжилийн сурагчдын тоог 30 мянгад хvргэх болно. Yvний зэрэгцээ их дээд сургуулийн гадаад хэлнмй мэрэгжилд гол хэлнийг сургах тєсєл хэрэгжvvлэх бєгєєд бага хэлний мэрэгжилийн хvмvvсийг бэлтгэх ажлыг ч сайтар хийх болно гэжээ.
Yvнээс гадна, Бээжин районы биеийн тамир спортын сургуулуудаас шилдэг дасгалжуулагч, шvvгч, тусгай vйлчилгээний ажилтан зэрэг 10 мянга орчим хvнийг шилж сонгож авах бєгєєд бvх Хятадын дунд сугуулуудаас биеийн тамирт авьяастай нэг бvлэг сурагчдыг шилэн авч биеийн тамирын их дээд сургуульд гvvнзгийрvvлэн саралцуулна. Yvний зэрэгцээ, олимпийн наадамд тулгам хэрэгцээтэй зам харилцааны удирдлага, хот тохижуулалтын удирдлага, биеийн тамир спортын эдийн засаг , орчин vеийн vйлчилгээ зэрэг салбарын хєгжлийг дэмжнэ. 2008 оноос ємнє, олимпийн нааадамтай холбоотой мэрэгжлийн хvнийг 20 мянга орчим бэлгэхээр тєлєвлєж байна.
Бээжин хотын боловсролын хорооны орлогч дарга Шянь лянь пин хэлэхдээ, олимпийн наадамын зочилогч орны хувьд олимпийн наадам зохион явуулахад ордон талбай зэрэг тєхєєрємжєєс гадна, нилээд их хэмжээний vйлчилгээний ажилтан болон сайн дурын vйлчилгээний хvмvvс хэрэгтэй юм. Шиднийн олимпийн наадамын зохион байгуулах комиссын олгосон материалаас vзвэл, 2000 оны Шиднийн олимпийн наадамын ажил vйлчилгээнд оролцсон хvн 47 мянгад хvрч, vvнний 60 хувь нь залуучуудын сайн дурынхан юм байна. Yvнээс залуучууд бол олимпийн наадамыг сайн эрхлэн явуулахын чухал хvчин мєн гэсний ойлгож болох юм. Одоогоос эхлэн 2008 оны олимпийн наадам болтол Бээжин сургуулийн сурагчдад олимпийн хєдєлгєєний тухай мэдлэгийг ойлгуулж, хэлний чадварыг дээшлvvлэх, vнэнч шудрагаар vйлчлэх vзэл баримтлалтай болох зэрэг хvмvvжил сургалтын ажлыг хийж, Бээжингийн олимпийн наадамд хvчин зvтгэл гаргахад дайчлах болно гэжээ.
Хvндэт сонсогчид оо, сая та бvхэнд Бээжин олимпийн наадамд гадаад хэлний болон биеийн тамир спортын мэрэгжилийн хvмvvс бэлгэж байгаа байдлаас танаилцууллаа. / Урангоо бэлтгэв/
|