Yvнд юуны ємнє дурдах хэрэгтэй асуудал бол алтай язгуур хэлд багтах хэлийн хооронд нь харьцуулж судалсан биш харин тухайн тєрєл хэлний судалгаа хийжээ. Жишээлвэл монгол тєрєл хэлний судалгаа, тvрк тєрєл хэлний судалгаа зэрэг эдгээр тєрєл хэлний дотрох судалгаа хийсэн байна. Энэ vед тавиад оны материалыг эмхэтгэж, "Хятадын vндэстний чєєнхий хэлний товч тэмдэглэл" гэсэн цуврал гаргажээ, энэ бараг гучин хэдэн дэвтэр байх байхаа. Yvний дараа манай Євєр Монголын Их Сургуулийн Монгол хэл судлах газар хамгийн тэргvvнд монгол тєрєл хэлийг дахин байцаан судалсан юм. Ингээд "Монгол тєрєл хэлний цуврал" гэсэн 21 цуврал бичиг гаргасан юм. Энэ судалгааг ерєнхийд нь хийж байгаа газар бол Євєр монгол, Бээжин, Шинжягийн Уйгар Yндэстний Єєртєє Засан район, Хармєрєн муж, Хєхнуур муж ийм олон газар тус судалгааг хийж байна.

Алтай язгуур хэлний судалгааны талаар ийм хэдэн ололт амжилтай гэж хэлж болох юм. Хамгийн тэргvvнд алтай язгуур хэлд багтах тєрєл хэлийг их судалжээ. Yvний судалгааны тухай олон олон ном зохиол хэвлэгдсэн юм. Yvнд судалгааны бvтээл, єгvvлэл, толь бичиг, хэл ярианы материал багтаж байна. Хоёрдугаарт, алтай язгуур хэлийг хооронд нь харьцуулж судалхын дагуу нэг бvлэг авианы тохиролцоог илрvvлсэн байна. Yvнийг эртэмтэд ихээр vнэлж байна. Гуравдугаарт, алтай язгуур хэлийг судлахын явцад зээл vг, зээл бvрэлтгvvн, зээл элментийн ялган гаргаах оролдлог хийсэн байна. Ерээд оноос хойш алтай язгуур хэлнvvдийг хооронд нь харьцуулсан судалгааг торвитой хийсэн байна.
Yvнд хэдэн зvйлийн ном хэвлэгдээд байна. Нэг нь бол Мєнх-Далай гэсэн хvний судалсан монгол тєрлийн хэл, тvрк тєрлийн хэл, манж тvнгэс тєрлийн хэлний хоорондох vгсийн харьцуулсан судлал хийж, "Хятадын умардын vндэстний ойртолцоо болох алтай язгуур хэлний бvрэлдэл" гэсэн номыг хятадаар бичиж, Бээжинд хэвлэсэн байна. Yvнээс гадна Бээжин дэх Тєвийн vндэстний их сургуулийн Ижибэх гэсэн уйгар хvний бусад хvмvvстэй хамтарч бичсэн "Алтай хэл шинжилгээний удиртгал" гэсэн ном байна. Нєгєє нэг нь бол миний судалгааны бvдээл докторын єгvvлэл "Монгол тєрлийн хэл болон Тvрк тєрлийн хэлний vгсийн харьцуулсан судлал" гэсэн ном байн. Yvнийг 2000 онд Євєр Монголын Єєртєє засах орны сургаан хvмvvжлийн хэвлэлийн хороо хэвлэсэн юм. \Г. Сайн-Єлзий бэлтгэв\ 1 2 3
|