Жижигхэн юмаар ихийг сэдэнэ гэгч хvмvvсийн уйгаагvй ур ухаан гэлтэй. 2005 оны Бээжин-Шилийн гол аялал жуучилалын найраар анх дэлгэгдэж байгаа 2008 онд Бээжинд болох Олимпын наадмыг бэлгэшээн, 2008 хонины шагаагаар Олимпын цагарагийг уралсан бvтээл харсан болгоны харцыг булааж байв.
Бага байхдаа уут уутаар цуглуулж, єнгєлж будан, тоглож байдаг шагаа, дэлхийн хэмжээний наадам-Олимпын цагариг болж харагдахад танил бус ч юмшиг санагдуулна. Шилийн гол аймгийн Хєвєєт шар нутагтай Мєнхдалай 2008 оны Олимпын наадам эх орны маань нийслэл Бээжинд болно гэсэн халуун чимээг сонсноос аваад монгол тоглоомд онц байр эзлэх шагаагаараа Олимпын наадмын цагаригийг уралж хийвэл яах бол? гэж бодсоор явжээ. Ер нь Мєнхдалай уламжилж ирсэн шагаа тоглоомд маш бахтай байж, vргэлж шагаа цуглуулан, сурагч дvvнэртээ ч шагаа тоглохыг сургадаг байна. Ингээд тэр єргєнєєрєє 2 м, єндрєєрєє 1 м хиртэй модон дээр 2008 хонины шагаагаар Олимпын таван єнгийн цагаригийг уул янзаар нь алаглуулж хийсэн байна.
Харин хонины шагаагаар хийсэн энэх борхон бvтээл хvн болгонд олон зvйлийг бодогдуулна. Зарим нь 2008 оны Олимпын наадмын єндєр амжилтыг vндэстнийхээ соёлоор харуулж байна гэж бvтээлийн эзний бодлыг таамгалсан маягтай хэлэхэд, бас Олимпын эрч зоригоор vндэстнийхээ соёлоо хєгжvvлэхийг бэлгэдсэн байна, таван тивийн их нэгдэлд талын малчидын хувь нэмрийг хандвиллаа, энэ бvтээлд шагааны тэмээ талуудыг дээш хандуулсан нь байгаль орчины муудсанаас тал нутгийн таван хушуу мал тэгшгvй болж, говь нутагт тэмээ ховордсон байдалд санаа болсон малчин хvний сэтгэлийн алагасал болон байгаль орчиноо хамгаалан сэргээж, нутаг усаа ногооруулах эчинээ далд бодлыг харуулж байгаа нь илхэн гэх мэтээр ярицгаана. Хятадын Тайванаас ирсэн Ли хадагтай шагаагаар уралсан Олимпын цагаригийг харж, дэлхийн хагасыг эзэлж явсан нvvдэлчин vндэстний тvvх, нvvдэл соёлын охи сод, таван тивийг ч багтаах талаа шиг уужим малчин хvний бодол, уран сэтгэхvйг энэ шагааны бvтээлээс ойлгож болно гэж анх ухаарч байгаа шиг хэллээ.
Олны дунд зогссон шагаа бvтээлийн эзэн Мєнхдалай "би єєрийн гэсэн юмээр єєрийн бvтээлээ хийсэн юм. цааш нь урлан бодож, холбон сэтгэх нь харин та нарын хэрэг шvv" гэсэн маягтай чимээгvй байж, "2008 оны Олимпын наадмын vеэр Бээжин орж, энэ бvтээлээ тэр далай их найрт єргємєєр байна" гэлээ.
|