• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-06 14:52:53    
БНХАУ-ын Шянганы засаг захиргааны онцгой район

Хятадын Олон Улсын Радио

Ерєнхий байдал:

     Шянган нь Хятадын эх газрын зvvн ємнєд хэсэг, Жvжян марний чутгалангийн зvvн талд байж, Гуандvн мужтай хєршилж, Ази Номхон далайн бvс нутгийн тєв хэсэгт байдаг. Байгалийн сайхан далайн боомттой, газар зvйн маш их давуулагтай юм.

     Шянган нь эрт дээр vеэсээ Хятадын нутаг дэвсгэр юм. 1840 оны хар тамхины дайны дараа, Ангилын зсгийн газар Манж Чингийн засгийн газрыг шахаж байгаад "Нанжингийн гэрээ", "Бээжингийн гэрээ", "Шянганы нутгийг єргєтгєєх тусгай гэрээ"-г байгуулж, Шянганг аажмаар эзэлсэн байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятадын засгийн газар, Шянган бол Хятадын нутаг дэвсгэр мєн, империализмийн Хятад улст хvчээр тулган хvлээлгсэн тэгш бус гэрээнvvдийг Хятад улс хvлээн зєвшєєрєхгvй, тохиромжтой vед хэлэлцээгээр дамжуулан Шянганы асуудлыг эв зvйгээр шийднэ, тvvнээс ємнє єнєєгийн байдлыг хэвээр байлгах болно гэсэн Хятадын байр суурийг олон удаа тодорхойлсон байна.1972 оны 11-р сард, НYБ-ын 27-р чуулган тогтоол баталж, Шянган, Аомэнийг колонийн нутгийн жагсаалтаас гаргах гэсэн ГYБ-ын колоний бус болгох онцгой хорооны тогтоолыг баталсан байна.

     20-р зууны 80-аад оны эхээр, Хятадын засгийн газар "нэг орон хоёр систем"-ийн чиг шугамын золоодлого доор, Шянганы асуудлыг зохицуулахд холбогдуулан Ангилын засгийн газартай хэлэлцээ хийж эхэлсэн байна. 1983 оны 7-р сараас 1984 оны 9-р сар хvртэл Хятад Ангил хоёр орны засгийн газар нийт 22 удаа хэлэлцээ хийж, 1984 оны 12-р сарын 19-ний єдєр "Шянганы асуудлыг зохицулах тухай БНХАУ-ын засгийн газар болон Их Британи хийгээд хойт Ирландын нэгдсэн вант улсын засгийн газрын хамтарсан мэдэгдэл" нийтлэв.

     Шянган районыг (vvнд Шянган, Жюлvн, Шиньжэ багтаж байна) буцаан авах явдал бол Хятадын ард тvмний хамтын эрэл хvсэл мєн. 1997 оны 7-р сарын 1-ний єдєр Шянганд бvрэн эрх хэрэгжvvлэхээ сргээхээр Хятадын засгийн газар шийдвэрлэв гэж уг мэдэгдэлд Хятадын засгийн газар мэдэгдэв. Ангилын засгийн газар 1997 оны 7-р сарын 1-ний єдєр Шянганг Хятад улст буцаана єгнє гэж Ангилын засгийн газар мэдэгдсэн байна. 1985 оны 5-р сарын 27-ний єдєр хоёр орны засгийн газар Бээжинд хамтарсан мэдэгдэлийг батлан зєвшєєрсєн бичиг солилцож, хамтарсан мэдэгдэл хvчин тєгєлдєр болсон байна. Энэ хамтарсан мэдэгдэлд гарын vсэг зурсан явдал нь улс орнууд тvvхэнээс vлдэгдсэн асуудал болон олон улсын маргааныг эв зvйгээр зохицуулахд vлгэр жишээ болсон учраас дэлхийн энх тайван хийгээд дэвшилт vйлэст тус дєхєм vзvvлэхд чухал ач холбогдолтой юм.

     1997 оны 6-р сарын 30-ны шєнє Хятад Ангил хоёр орны засгийн газар Шянганд Шянганг хvлээн авч хvлээлгэн єгєх ёслол хийж, Хятад улс Шянганд бvрэн эрх хэрэгжvvлэхээ сэргээсэн байна. Шянган эх орныхоо мэдэлд буцан ирж, шинэ цаг vеээ эхлvvлсэн байна. / М.Цэцэн бэлтгэв/


1  2