Овоо
Бємбєрцєг нь нараа Сар нь бємбєрцгєє эргэсээр Єєгєє баржээ Овоогоо бид зєв гурав эргэж Чулуу нэмсээр Замаа баржээ
Хvлээлт
Хєх тэнгэрийн бvргэдийг Агаар болтол хvлээлээ Хvрэн торгон алчуурыг чинь Салхин болтол хvлээлээ
Хvрч болдог газруудаа Явж бартал хvлээлээ Урьдын сайхан учирлаа Ирээдvй болтол хvлээлээ
Амраг хил
Амьдрахын паспортыг Аав ээж минь хэвлэж єгсєн Yхэхийн паспортыг би Єєрєєн сунгуулж хэдийн євєртєлсєн
Амьдрал vхлийн хооронд Олон тамга хэрэгтэй Алийг нь хєєцєлдсєн ч Амархан дарж єгдєггvй єорвоод
Азаар би чамтай Амраг хил дээр уулзсан юм аа Нимгэн цагаан хацар дээр минь Нил буутал чи vнссэн юм аа
Ганц хуудастай паспорт дээр минь Гал халуун тамга чинь мєнхєрсєн юм аа Тэрнээс хойш би чиний Байгаль иргэн нь болсон билээ Тэнгэрийн доор хаа очоод ч Хилийг чинь давахгvй болсон билээ.
Монгол vсэг
Од одноос vvсгэн бичнэ Цацран ирэх гэрэл тэр Yvл vvлнээс vvсгэн бичнэ Асгаран ирэх бороо тэр Оргилоос бэл рvv бичнэ
Урсан ирэх гол тэр Толгойноос хєл рvv бичнэ Босоо хvний нуруу тэр Зvрхэн талаасаа Зєв гар луугаа бичнэ Элбэг дээлийн энгэр тэр Ургах нарнаас Унах наран хvртэл бичнэ Ойн номин шуугиа тэр Дан цэг нь жиргэнэ Далан хэлтэй шувуу тэр Хаалт нь газраас ургана Долоон єнгийн солонго тэр Давхар цэг нь шилжихгvй Дандаа нойтон чулуу тэр Цуваа цэг нь тасрахгvй Цомбон туурайт адуу тэр Асуултын тэмдэг нь дуусахгvй Алаг цэцгийн шvvдэр тэр Анхаарлын тэмдэг нь балрахгvй Аянгын алтан цахилгаан тэр Улаан мєр нь барагдахгvй Уул уулын орой тэр Цагаан толгой нь бєхийхгvй Цастын ноён сэжvvр тэр Замаар шугам татаад Хяраас нааш татлана би Салхиар будаг хийгээд Тэнгэрээс доош татлана би Эцсийн гийгvvлэгч ээ хvртэл Энэ vсгээр зогсоно би.
Зохиогчийн танилцуулга: яруу найрагч Б. Буянхишиг 1962 онд Євєр Монголын Улаанхад хотын Ар хорчин хошуунд тєржээ. Гол зохиол бvтээл гэвэл: монгол хэлэнд "Єрєєсєн сар", "Тэнгэрийн салхи"хэмээх яруу найргийн тvvвэр хэвлvvлж, Япон хэлэнд "Сэтгэлийн vлгэр", "Би Монгол хvн " хоёр тvvвэр хэвлvvлсэн байна.
|