• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-07 19:23:57    
Алшаагийн тухай бодол

Хятадын Олон Улсын Радио

     Євєр монголын Алшаа аймгйн эзнээ хошуун дах Бадайн жарны элсэн цєл бол уул нь тэнгэрт нисэх шувуугvй, газарт ургах євсгvй, хайр чулууд салхинд исгэрэн ниссэн нутаг байсан юм. энэ нутагт зєвхєн тоорой мод л тэсвэр тэвчээртэйгээр ургаж, "мянган жил vхэхгvй, vхлээ ч гэсэн мянган жил унадаггvй, уналаа ч гэсэн мянган жил ялзарахгvй " хэмээсэн домогтойгоо vлдсэн байлаа. нутгийн хvмvvс тоорой модоо элсэн цєлийн бурхан шvтээн гэж сvсэглэн залбирсаар ирсэн юм. цагаан улиасыг хvмvvс шагшин магтах юм. харин тоорой мод тvvнээс ч илvv амьлалын хvчинтэй юм. хэрэв тоорой мод vндсээ хатгадаг л юм бол газар сайгvй vндсээрээ холболдон сагларан ургаж чадна. Аянга цахилгаан аадар бороон тvvнийг ганхуулж чадахгvй, тоорой мод бие биенээ тvшилцэн тvvний засвсраар салхин ч орох завсар гарахгvй.

      Євєр монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны тєв далайхєв балгасаас умарш хорь гаруй км-ын зайд тоорой модны шугуй байдаг. тэнд найман зуу наян настай буурал тоорой байдаг юм. тvvнийг хvмvvс сахиусан мод гэж сvжирдэг юм. тэр євєє тоорой хорин долоон метр єндєр, бэлхvvсээрээ зургаа аравны метр єргєн байдаг. энэ буурал тооройн мєчир болгонд цагаан, цэнхэр янз бvvрийн хадаг єлгєєтэй байж, чихир, цай боорцог зэрэг єргєлийн зvйл жилийн дєврєн ульралд тасардагvй. Уламжлал яриагаар бол гурван зуун жилийн ємнє энэ хавийн эргэн тойрны хэдэн зуун газрын тооройн шугуй их тvймэрт шатаж дууссан байхад энэ л тоорой ягаа ч гvй vлдсэн гэдэг. Сурвалжлагчийг очход намрын ульрал байсан тул бурхан тоорой салхины аясаар салаа намаагаа дэрвvvлж, алтан шаргал навч нь говь нутгийн vзэсгэлэн сайхныг гайхуулам сайхан байлаа. ойрын хэдэн жил Эзнээ хошуу тоорой модны найр хийж, хол ойрын зочидоо угтан, зохиолч шvлэгчид торойн сэдвээр яруун сайхан бvтээл туурвиж, зураач зураглаачид торой модны vзэсгэлэн гоог амилуулан бvтээж мєнхийн бvтээл болгон хорвоод vлдээх болсон билээ.

     Элсэн цєл гэхтэй зэрэг хvмvvсийн санаанд алшаа ордог, элсэн шуурага шуурч байна гэвэл ч бас хамгийн тvрvvнд алшаа санаанд ордог. Yнэхээр алшаа бол элсэн шуурганы эх vvсвэр, элсэн бол алшаагийн бие цогц байгаа юм.

     Элснээс алт гарна гэдэг хуучны vг байдаг. гэтэл хэдэн мянган жилйн турш бадайн жарнаас юм уу тэнгэр элснээс ерєєсєє ямарч алт гараагvй, алтан дээр суугаа гэдэг байтлаа хvн ардын маань амьдрал vнэхээр тийм баян чинээлэг байгаагvй єдийг хvрсэн юм. гэтэл одоо арай єєр болсон юм. тэд элсэн дээр гулгах газар гаргаж, авто машины уралдаан зохиож, элсэн зураг зурах, говийн хачин чулууны vзэсгэлэн худалдаа эрхлэх зэргээр єнгєрсєнд есєн зvvдэнд байгаа зvйлийг сэдэж алшаагаас алт гарах болж байна. энэ бол элсэн цєл соёл хоёр хосолосны ач юм. за бас алшаа тэмээний найр хийх, тэмээ судлах зэргийн дурьдах юм бол хэлээд хуучлаад барашгvй vлгэр энэ нутгаас гарна. Ямартай ч алшаа зєвхєн элсээ хараад санаа алдаад суухаа больсон байна. элс манх нь говийнхондоо шуурганаас бусад зvйлийг хайрлах болж байна.