• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-07 19:44:04    
Зvй зохистой идэж уух нь эрvvл мэндэд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

     Єеєг нvнжигтэй хvнсний бvтээгдэхvvн нь хvмvvсийн бие цогцод адил бус шим тэжээл хvртээдэг боловч зарим євчин эмгэгт нэрвэгдсэн хvмvvс идэх уухаа зvй зохистой тохируулж чадахгvй юм уу хvнсний зvйлийг бэлтгэх арга маяг нь зохисгvйгээс болоод хvний биеийн эрvvл мэндэд муугаар нєлєєлєх явдал ч зєндєє гардаг байна.

     1, Элэгний vрэвсэлд нэрвэгдсэн хvн ямагт тахианы єндєг идэх юм бол элэгний дарамтыг хvндрvvлдэг
Тахианы єндєгєнд єєхлєг зvйл болон холецистин элбэг байдаг, эдгээр зvйл нь цємєєрєє элэгээр дамжин солилцоо хийж байдаг, гэтэл элэгний vрэвсэлтэй хvний элэг нь солилцоо хийх чадал нь буурсан байдаг болохоор тахианы єндєгийг их идэхгvй байвал зохино.

     2, Тулай євчинтэй хvн загас их идвэл євчнийг нь хvндрvvлдэг Загасны маханд пурины тєрлийн зvйл арвин байдаг, тулай євчин бол хvний биеийн пурины солилцоонд чадавхиа алдсан замбраагvй байдал гарах vе vvсдэг, голцуу цус судсанд шээсний хvчлийн хэмжээ хэтэрхий их болоод хvний биеийн vе мєч, нэхдэс болон элэг бєєр зэрэгт аягvй байдал илэрдэг байна, иймээс тулайд нэрвэгдсэн хvн загасны мах их идэх юм бол євчнєє улам даамжруулах болно.

     3, Єтгєн хатдаг хvн шавдал жимсийг бага идэх хэрэгтэй. Шавдал сэрvvн чанартай, таннин хvчил ихтэй байдаг болохоор тvvнийг идвэл нарийн гэдэсний шvvрлийг бууруулж єтгєн хатах байдал бий болгодог байна.

      4, Цус дутагдхад єєх тос ихтэй хvнсний зvйл их идэж цусаа тєлжvvлэх гэж оролдох нь буруу юм.   Судалгааны дvнгээс vзвэл, єєх тос ихтэй хvнсний зvйлийг дэндvv их идэх юм бол бие цогцын цусны хангамжид саад болж, цус дутагдсан євчтєний хоол боловсруулах системыг шууд нєлєєлж, бие махбодын эрvvл мэндэд тун ашиггvй юм байна.

     5, Мах хуурахдаа давсаа сvvлд нь vйж бай. Давсны гол бvрэлдэхvvн бол хлорт натри юм, хлорт натри нь уургийг царцааж байдаг. Ер нь махан бvтээгдэхvvн болон тєрєл бvрийн загасанд элбэг дэлбэг уураг байдаг, хуурга хийхдээ давсаа махаа хуурхаас ємнє хийх юм бол уураг нь царцаад, хvний биед муугаар нєлєєлєх болно.

Шvдний оог шvднийхээ байдалд тохируулж хэрэглээрэй

     Жирийн амьдарлын явцад, нэг гэрийн хvмvvс хамтаар нэг тєрлийн шvдний оо хэрэглэх нь заншил болсон юм шиг байна, vнэндээ энэ бол шинжлэх ухаанч бус юм. Шvдний эмнэлгийн мэргэжилтэний vзэж байгаагаар, хvн болгоны амны хєндий болон шvдний байдал адилгvй байдаг тул шvдний оог ч энэ байдалдаа тохируулан адил бус маркийн шvдний оо авч хэрэглэвэл таарна. Хvvхдvvд бол шvд хорхойтохоос сэргийлдэг хvvхдvvдэд зориулсан шvдний оо хэрэглэж, тамхи татдаг хvмvvс бол толбо арилгадаг цагаан оо хэрэглэж, амархан харшил гардаг шvдтэй хvн бол харшихаас сэргийлдэг шvдний оо хэргэлж байвал тохиромжтой юм.

     Yvнээс гадна, амны хєндийн євчин эмгэгтэй хvн бол тусгай зориулалтын эмтэй шvдний оо хэрэгэх нь зєв юм. Тухайлбал, амны хєндийн vрэвсэлтэй хvн бол бактерийг дарах эмтэй шvдний оо хэрэглэж, шvднээс нь дандаа цус гараад байдаг хvн бол гагнуур зэрэг эмийн ургамалын бvрэлдэхvvнтэй шvдний оо хэрэглэх шаардлагатай юм.

     Бvх гэрээрээ нэг тєрлийн шvдний оо хэрэглэх нь шинжлэх ухаанч бус нь мэдээж. Хамгийн гол нь айл гэрийнхээ хvн нэг бvрийн шvдний онцлогыг сайтар ойлгож, єєр єєрийнхєє шvдэнд зохицуулан, шvдний оогоо сонгож хэрэглэх нь шvдний ооны давуу талыг гvйцэд ашиглаж чадах тєдийгvй айлын хvн нэг бvрийн шvдийг шvд шиг шvд байлгаж чадах болно. Мєн ч амны хєндийн эрvvл мэндэд ч тустай юм. /Л.Буянтогтох орчуулав/